2024/04/24. Лхагва гараг Дугаар: #2988

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Ч.Баяржаргал

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 

1. Онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж, машин механизм, шаардлагатай бааз суурийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвт...

Үргэлжлэлийг дараагийн нүүрээс


СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал

Гамшгийн үеийн сэтгэл зүйн асуудал сар, жилээр үргэлжилбэл нойрны хямрал, сэтгэл түгшил, гутралд орох эрсдэлтэй

Гамшгийн үеийн сэтгэл зүй, гамшигт өртсөн хүний бие болон сэтгэл зүйд үзүүлэх сөрөг нөлөө, түүнийг хэрхэн даван туулах,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал

Амархан ядарч, толгой өвдөн, нойр хямрах нь АРХАГ ЯДАРГАА-нд орсны шинж тэмдэг

Зонхилон тохиолдох сэтгэций эмгэгийн тархалтын судалгаа (СЭМҮТ 2019)-г 1984-1992 оны судалгаатай харьцуулахад стрессийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал


Бусад мэдээг дараагийн нүүрнээс

Жаргалан

Б.Одончимэг: "Гуурсан хоолойн хэт авиан уян дуран"-аар онош тодруулах хүлээгдэл нэмэгдсээр байна

2023 оны хавдрын нөхцөл байдлын тайлан мэдээгээр манай улсад жилд 7244 хавдрын тохиолдол шинээр оношлогджээ. Тэргүүлэх 5 хорт хавдрын 3-т уушгины хорт хавдар орж байна. Иймд уушгины өвчлөл, түүний шалтгаан, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, энэ салбарын шинжлэх ухааны хөгжил, дэвшилтэт технологийн талаар УНТЭ-ийн Уушги, харшил судлалын төвийн дарга Б.Одончимэгтэй ярилцлаа. 

Юуны өмнө та Уушги, харшил судлалын төвөө танилцуулаач. Иргэдэд ямар тусламж үйлчилгээг хэрхэн хүргэж байна вэ? 

УНТЭ-ийн Уушги, харшил судлалын төв нь уушги, харшлын нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх  шаардлагатай иргэдэд оношилгоо, эмчилгээ, зөвөлгөө өгч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг.

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 18

Үргэлжлэл дараагийн нүүрт

Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Эрүүл бизнес

Орчин үеийн топ 10 номын сан

Ер бусын өвөрмөц хэлбэр дүрстэй барилгаараа ялгарсан дэлхийн хамгийн орчин үеийн топ арван номын санг танилцуулъя.

— Т.Наранцэцэг

Үргэлжлэл дараагийн нүүрт

Ногоон хуудас

Европын хэт халалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар Европын холбооны Коперникийн цаг уурын хяналтын албанаас мэдээлэв. 

2023 оны уг тайланд, Цаг уурын нөхцөл байдал, тэр дундаа 7 дугаар сарын хэт халалтын үеэр Европын өмнөд хэсгийн 41 орчим хувь нь  маш хүчтэй, хэт халууны дарамтанд орсон байна. Мөн гамшигт үер, ган гачиг, хүчтэй шуурга, түүхэн дэх хамгийн том ойн түймэрт өртсөн талаар дурдав. Европ нь дэлхийн хамгийн хурдан дулаарч буй тив болоод байгаа бөгөөд өнгөрсөн жил дэлхийн хэт халалт, темпратурын дээд цэгт хүрсэн байна.

Сүүлийн 20 жилийн хугацаанд хэт халалтаас үүдэлтэй нас баралт 30 хувиар нэмэгджээ. 2023 онд халуунаас үүдэлтэй нас баралтын тоог тодорхой зарлаагүй ч, 2022 онд хэт халалтын улмаас 70 мянган хүн нас барсан бөгөөд энэ тоог давсан гэж таамаглаж буй аж.

— Ч.Баяржаргал

Үргэлжлэл дараагийн нүүрт