2022/01/29. Бямба гараг Дугаар: #2172

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Сэтгэл гутрал гуниглахаас ялгаатай

— Ч.Баяржаргал   2021 оны 12 сарын 14

Ойрд надад гашуудал тохиолдоогүй, хэвийн амьдралтай ч аав ээжийгээ, эхнэрээ, хүүхдээ үхчихвий гэсэн бодол толгойд орж ирээд, айдас төрнө, бодлоосоо бас залхаж байна. Энэ хэвийн зүйл үү?

Үхлийн тухай бодол байнга бодогдох нь хэвийн зүйл яав ч биш. Сэтгэл зүйн хямралуудын үед ийм бодлууд орж ирэх нь бий. Үл ялих зовлонт бодол, сэтгэл түгших эмгэг, үхлийн айдас мэтийн эмгэгүүдийн үед ийм бодлууд орж ирдэг. Сэтгэл засалч, сэтгэцийн эмчид очиж заавал эмчлүүлэх шаардлагатайг анхаарна уу. Аль болох хурдан эмчилгээнд хамрагдах тусам илүү үр дүнтэй байдаг. Шаардлагатай тохиолдолд эмийн эмчилгээ хийнэ. Эмчийн зааврын дагуу, хяналтан доор эмийн эмчилгээ хийдэг учраас эмнээс айх хэрэггүй. Мэргэжлийн бус “зөвлөхүүд” болон нарийн мэргэжлийн бус зарим эмчийн үгэнд итгэх хэрэггүй гэдгийг анхаарна уу.

Хоёроос доошгүй долоо хоногийн турш сэтгэл хямарч, хийж байгаа үйлдлүүдээсээ таашаал авахаа болих нь сэтгэл гутралын гол шинж тэмдэг. 

Түүнчлэн:

  • Өөрийгөө буруутгаж, дутуу үнэлнэ. Сэтгэн бодох, анхаарлаа төвлөрүүлэх шийдвэр гаргахад хэцүү болно. Хоолны дуршил эсвэл жин, нойрны хэмнэл өөрчлөгдөж, хөдөлгөөний идэвх бууран, эрч хүчгүй болно.
  • Үхлийн тухай буюу амиа хорлох тухай бодлууд орж ирэн энэ тухай төлөвлөгөө боловсруулж, төлөвлөгөөгөө гүйцэлдүүлэх оролдлогууд хийдэг. 
  • Хүмүүс сэтгэл гутралыг ичгэвтэр зүйл эсвэл сул доройгийн шинж гэж хүлээн авдаг. Сэтгэл засалч эмч үйлчлүүлэгч болон ар гэрийхэнд нь сэтгэл гутралын талаар мэдлэг эзэмшүүлснээр энэ төөрөгдлийг арилгаж чадна.
  • Сэтгэл гутрал нь маш хүчтэй зовиурын суурь болж өгдөг учраас хавдрын эмч нар сэтгэл гутралын шинж тэмдгүүдийг илрүүлэн дүгнэхдээ нухацтай хандахыг хүсдэг. Хүнд өвчтэй эсвэл амьдралын төгсгөлийн шатанд байгаа хүний хувьд байнгын сэтгэл гутрал нь хэвийн үзэгдэл биш.
  • Хүчин мөхөстөх, итгэл найдваргүй болох, сэтгэл гутрах эсвэл зовж байна гэсэн мэдрэмжүүд нь амь насанд аюултай өвчний зайлшгүй үр дагавар болдог гэсэн бодол нь төөрөгдөл юм.
  • Бага буюу шилжилтийн насны хүүхдүүдийн хувьд  гутрахаасаа илүү уцаартай болно.

Та сэтгэлээр унасан уу? Эсвэл сэтгэл гутралд өрсөн үү? Сэтгэл гутралын талаар дэлгэрэнгүй ярилцлагыг доорх линкээр үзнэ үү. 


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Ковидын үеийн нойргүйдлийг дараах дэглэмээр шийдэх боломжтой

Ковид-19 халдварын үед нойронд ямар өөрчлөлт орж байна вэ? Нойргүйдлийг хэрхэн даван туулах талаар СЭМҮТ-ийн сэтгэл засалч, их эмч Л.Жавхлан зөвлөгөөг өлгөө.Цар тахлын үеийн нойргүйдэл нь энгийн үеийн нойргүйдэлтэй харьцуулахад илүү төвөгтэй байдаг. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

СЭМҮТ-ийн эмч Ж.Гантулга: Дараах 9 шинж тэмдгээс 4-5 нь таны хүүхдэд илэрч байвал цахим донтолттой болсон гэж үзнэ

Ковид-19 цар тахалтай холбоотойгоор хүүхдүүд ихэнх цагаа гэртээ өнгөрүүлэх, цахимаар хичээллэх зэрэг дэлгэцийн хэрэглээ нэмэгдэж буй. Тиймээс цахим тоглоом, дэлгэцийн хамааралтай болохоос урьдчилан сэргийлэх шаардлагатай юм. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2022 оны 01 сарын 26

Санал болгох

Бяцхан ихрийн нэг гурван сартай С.Түмэнцэнд охинд амьдрал бэлэглэе

Сэр-од, Бүрэнсэмбэрүү нар нь 2021 оны 10 сарын 25-ны өдөр ихэр охидоо ЭХЭМҮТ-д өлгийдөн авчээ. Харамсалтай нь ихэрийн нэг болох охин С.Түмэнцэнд нь 2 сартайдаа тархины дээд хоёр ховдолд 3.2 см усжилт үүссэн, яаралтай хагалгаанд орох заалттай... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   8 цагийн өмнө

Ковидоор өвчилсөн үед зүрх судасны хүндрэлийг эрт илрүүлэхийн тулд зүрхний цахилгаан бичлэг хийх шаардлагатай

Ковид-19 халдварын үед зүрх судасны өвчтэй болон хүндээр өвчилсөн хүмүүсийн анхаарах зүйлсийн талаар АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Зүрх судасны эмч, магистрант Ж.Өлзийбуян дараах зөвлөгөөг өглөө. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө