2026/08/16. Ням гараг Дугаар: #3832

ОНЦЛОХ

18 нас хүрээгүй хүүхдүүд суррон унаж хөдөлгөөнд оролцвол 400,000 төгрөгийн торгууль ногдуулна

— Ч.Баяржаргал   2026 оны 05 сарын 06

Суррон (бартаат замын цахилгаан дугуй)-ыг мотоциклийн ангилалд хамааруулж, унах насны доод хязгаарыг 18 нас байхаар тогтоосон. Иймд замын хөдөлгөөнд оролцох жолооч дараах шаардлагыг хангасан байх ёстойг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэв. Үүнд:

  • 18 нас хүрсэн байх
  • А ангиллын жолооны үнэмлэхтэй байх
  • Улсын бүртгэлийн дугаартай байх
  • Хоёр талын тольтой байх
  • Хамгаалалтын хувцас, хэрэгслийг бүрэн өмссөн байх. 

Дээрх шаардлагыг хангаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу 400,000 төгрөгийн торгууль ногдуулна.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Тодруулбал, 18 нас хүрээгүй хүүхдүүд суррон унаж хөдөлгөөнд оролцож буй зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, мөн 18 насанд хүрсэн иргэдийг холбогдох дүрэм, журмыг мөрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. 

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хяналтын камерын тусламжтайгаар тогтмол хяналт тавьж, илэрсэн зөрчилд шуурхай арга хэмжээ авч байна.



Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

МИАТ: Истанбулын нислэг техникийн шалтгаанаар цуцлагдаж, бусад чиглэлийн хуваарьт өөрчлөлт орлоо

МИАТ ТӨХК-ийн Boeing 787-9 агаарын хөлөгт техникийн доголдол гарсантай холбоотойгоор 2026 оны наймдугаар сарын 2-ны өдөр товлогдсон Улаанбаатар–Истанбул–Улаанбаатар чиглэлийн ОМ161/162 дугаар нислэгийг цуцалсан талаар тус компани... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 08 сарын 03

Гэмт хэрэг, зөрчлийн улмаас гарсан эмчилгээний зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Тэгвэл 2026 оны 07 дугаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 08 сарын 03

Санал болгох

COP17-ын үеийн болзошгүй эрсдэлд бэлэн байдлаа хамтарсан дадлагаар шалгав

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал ирэх наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас “Цэнхэр бүс”-д үүрэг гүйцэтгэх томилгоот... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 08 сарын 03

ЭМЯ: Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах шуурхай арга хэмжээ хэрэгжүүлнэ

Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлийн өнөөдрийн (2026.08.03) ээлжит хурлаар 2026 оны эхний хагас жилийн эх, хүүхдийн эндэгдлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх шуурхай арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэлээ.Хурлын үеэр Эх,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 08 сарын 03