2024/04/19. Баасан гараг Дугаар: #2983

ОНЦЛОХ

10-аас дээш жилийн насжилттай автомашин хоёр дахин нэмэгдсэн нь агаарын бохирдолд нөлөөлж байна

— Ч.Баяржаргал   2022 оны 12 сарын 02

10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл сүүлийн 10 жилд хоёр дахин нэмэгдсэн талаар ҮСХ-оос мэдээлэв. 

Агаарын бохирдол бий болгож байгаа эх үүсвэрүүдийн тодорхой хувийг тээврийн хэрэгсэл эзэлдэг. Тэр дундаа тээврийн хэрэгслийн насжилт өндөрсөх тусам агаар, орчны бохирдолд сөргөөр нөлөөлж буй талаар судалгаа бий. 

Тэгвэл улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа нийт тээврийн хэрэгслийн насжилт ямар байна вэ? Улсын хэмжээнд 2021 оны байдлаар:

  • Нийт автобусны 78%
  • Нийт ачааны автомашины 95%
  • Нийт суудлын автомашины 87% нь 10-аас дээш жилийн насжилттай байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас агаарын чанарын мэдээллийг мөн танилцуулав. 2022 оны 10 дугаар сарын Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад PM2.5 тоосонцор 2 мкг/м3-ээр буюу 6 хувиар, PM10 тоосонцор 12 мкг/м3-ээр буюу 11 хувиар, азотын давхар исэл 7 мкг/м3-ээр буюу 17 хувиар тус тус бага байна. Харин хүхэрлэг хий 6 мкг/м3-ээр буюу 15 хувиар их гарсан байна.

Хүхэрлэг хий бол химийн детергент нэгдэл буюу эд эсийг цочроох төрлийн хий юм. Ийм учраас хүхэрлэг хий ихээр агуулсан агаараар амьсгалахад хүний бие махбодын амьсгалын замд орших эд эсүүд цочирч хэвийн үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг. Гэхдээ агаарын найрлагад агуулагдах хэмжээнээс хамаарч харилцан адилгүй нөлөөлөл үзүүлнэ. Судалгаагаар хүхэрлэг хий 1м3 агаарт 50мкг-аас бага агуулагдвал хүний эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэггүй хэмээн үздэг.


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   15 цагийн өмнө

Холбоотой

Эмийн лабораторийн эрхлэгч эмийн сан ажиллуулж, өөрөө өөрийнхөө эмэнд шинжилгээ хийж, дүгнэлт бичиж байна

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол 2024.04.15-17-ны өдрүүдэд боллоо. Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхэд хамгааллын ууган байгууллага, 50 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй “Өнөр бүл хүүхдийн төв”-д ажиллалаа.Төр, засгаас хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр тодорхой бодлого, шийдвэр гарган... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   1 цагийн өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 4 дүгээр сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 4 сарын 18-ны өдөр ХУД, СХД, БЗД, БХД, Төв аймгийн дараах хороо хэсгүүдэд 9-19 цагийн хооронд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   23 цагийн өмнө