Арабын Нэгдсэн Эмират Улс засгийн газрын бүтцээ танаж, яамдын тоог цөөлөн, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлийнхнээр гүйцэтгүүлнэ хэмээн өнгөрөгч хоёрдугаар сард мэдэгдэж байсан юм. Харин саяхан нэгэн сонирхолтой яамыг байгуулж сайдаар нь ердөө 27 настай залууг томиллоо.
Хиймэл оюун ухааны асуудал хариуцсан шинэхэн яам нь мэдлэгийг хөгжүүлж, шинжлэх ухааны судалгаанд хөрөнгө оруулснаар дэлхийн хэмжээний технологийн хувьсгалд өөрчлөлт авч ирэх өндөр бүтээмжид чиглэсэн төслүүдийг бодит ажил хэрэг болгохоор зорьж байна. Хиймэл оюун ухааны асуудал хариуцсан шинэхэн сайд өмнө нь АНЭУ-ын хиймэл оюун ухааны стратегийн боловсруулах ажлыг ахалж байсан туршлагатай, Дубай дахь Америкийн их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгсөж, төслийн менежментээр суралцсан нэгэн юм.
2117 он гэхэд Ангараг гаригт суурин байгуулахаар төлөвлөсөн том зорилтыг биелүүлэх алхамуудыг төлөвлөхөөс эхлээд оюун ухааны салбарын хөгжлийг шинэ шатанд аваачин, дэлхийн хөгжилд ч хувь оруулах их ажил залуухан сайдыг хүлээж буй юм.
АНЭУлсын Засгийн газар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, Мэдлэгийн хөгжил, Аз жаргал, амьдралын чанарын асуудал хариуцсан шинэлэг чиг үүрэг бүхий яамдуудтайн зэрэгцээ Тэргүүлэх шинжлэх ухаан болон Хүнсний аюулгүй байдлын яамыг шинээр байгуулж байгаа юм.