2023/03/21. Мягмар гараг Дугаар: #2588

ОНЦЛОХ

2022 онд 667.5 мянган мал зүй бусаар хорогджээ

— Ч.Баяржаргал   2023 оны 02 сарын 03

Улсын хэмжээгээр 2022 оны эцэст, мал тооллогын дүнгээр 71.1 сая толгой мал тоологдож, өмнөх оноос 3.8 сая (5.6%)- аар өслөө. Үүнээс,

  • Адуу 4.8 сая, 
  • Үхэр 5.5 сая, 
  • Тэмээ 470.5 мянга, 
  • Хонь 32.7 сая, 
  • Ямаа 27.6 сая байна. 

Өмнөх онтой харьцуулахад хонь 1.7 сая (5.3%), үхэр 0.5 сая (9.8%), адуу 0.5 сая (11.5%), ямаа 1.1 сая (4.2%), тэмээ 16.4 мянга (3.6%)-аар тус тус өссөн байна. 

Оны эхний малын 1.0 хувь буюу 667.5 мянган том мал 2022 онд зүй бусаар хорогджээ.

Зудын эрсдэлийн хувьд нийт нутгийн 60 шахам хувьд их, 30 гаруй хувьд нь дунд зэрэг байгаа бол 10 орчим хувьд бага эрсдэлтэй гарсан байна. 

Зуд болох нэн их эрсдэлтэй сумд: Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд, Төв, Хэнтий, Хөвсгөл зэрэг 15 аймгийн 194 сум байна.

Хуваалцах



Тод тусгал

Бригадын генерал Г.Болор: Монгол эмэгтэйчүүд бусад орны эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрх дураараа бас тэвчээртэй

Монгол улсын анхны эмэгтэй бригадын генерал Г. Болор "Тод тусгал" ярилцлагын урилгыг хүлээн авав. Нэр төр, хөдөлмөр зүтгэлийн хүндэт эзэнтэй хувь хүний зорилго, улс орны энх тайван, батлан хамгаалах үүрэг хийгээд шаардлагын талаар ярилцлаа. Дэлхийд данстай монгол эмэгтэйн ур ухаан, эрдэм чадвар, холч харааг нэг ярилцлага бүрэн илэрхийлэхгүй ч "эх оронч" байх явдал нь чухам юу вэ гэдгийг товчхон танд өгүүлэх буй заа. Түүний боловсролын түүхийг энд бичих нь хэт уртдах ба Бригадын генерал хэргэм олгож монгол төр түүнийг батламжилсан билээ ...

— Б.Батцэцэг   2023 оны 03 сарын 07

Холбоотой

Хаврын улиралд өдрийн цагаар унтаж болохгүй. ЯАГААД ГЭЖ ҮҮ?

Хаврын улиралд явдал мөрөө хэрхэн зохицуулах вэ? Хаврын улиралд явдал мөрийг хүчилж, хөдөлгөөн сайн хийж байх талаар ном сударч бичсэн байдаг. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   17 цагийн өмнө

Энэ онд 5076 айлын орон сууц ашиглалтад орно

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд хийсэн ажлын явцын талаар Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү дараах мэдээллийг өгөв. Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 2023 онд 10 байршлын 26 хэсэгчилсэн талбайд... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   17 цагийн өмнө

Санал болгох

Энэ жилдээ ЭРҮҮЛ ЖИНДЭЭ хүрцгээе

ЭМЯ-аас өнөөдөр "Энэ жилдээ эрүүл жиндээ" аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж буй талаараа мэдээлэв.Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд: Хүн амын дунд эрт илрүүлэг, шинжилгээг 2022 оны 5 сарын 1-нээс эхэлсэн. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ хаврын чуулганаар эцэслэн батална

Өнөөдөр "Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл" болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан болсон. Засгийн газраас өргөн барьсан Аялал жуулчлалын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө