2023/05/31. Лхагва гараг Дугаар: #2659

ОНЦЛОХ

2022 онд байгуулагдсан Кино урлагийг дэмжих сангаас 1 тэрбум 71 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

— Ч.Баяржаргал   2023 оны 05 сарын 26

Засгийн газрын тусгай сангуудыг Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн дагуу www.shilen.gov.mn -д нээж буй.  Тэгвэл ЦХХХ-ны сайд Н.Учрал Байгаль орчин, уур амьсгалын сан, Шинжлэх ухаан, технологийн сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Кино урлагийг дэмжих сан болон Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тухайлбал, Кино урлагийг дэмжих сангаас  нийт 11 хуулийн этгээдэд 1 тэрбум 71 сая төгрөг олгожээ.  Кино урлагийг дэмжих санг 2022 онд байгуулж, 2023 онд уран сайхны болон баримтат кино төслийг дэмжих чиглэлээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1 тэрбум 71 сая төгрөгийн санхүүжилтийн гэрээ байгуулсан 11 хуулийн этгээдийн гэрээ хэрэгжиж байгаа аж. 

Энэ санд улсын төсвөөс жилд 10 тэрбум төгрөгийг суулгасан. 

Эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилтийн төсөлд- Кино бүтээх төсөлд 70 хүртэлх хувийн дэмжлэг үзүүлэх ба үүнээс залуу кино найруулагчийн анхны болон хоёр дахь уран сайхны кино, уран сайхны богино хэмжээний кино бүтээхэд 80 хувь хүртэл, хамтарсан арилжааны кино хамтран бүтээхэд Монголын талын продюсерын санхүүжилтийн 30 хувь хүртэл, артхаус кино хамтран бүтээх бол Монголын талын продюсерын санхүүжилтийн 50 хувь хүртэл хувийн санхүүжилтийг Кино урлагийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлнэ" гэж тусгажээ. Эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилтийг дараах дөрвөн төрлийн төсөлд олгож байгаа юм. Үүнд: 

  1. Кино бүтээх төсөл
  2. Монгол киног хадгалах, сэргээн хөрвүүлэх;
  3. Олон улсын кино наадам, үзэсгэлэнд монгол киногоор оролцох, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулах, төрөөс гадаадад монголын кино урлагийг сурталчлах, кино наадамд оролцох;
  4. Кино урлагийн уран бүтээлч, ажилтныг хөгжүүлэх, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх.

Эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн төсөлд - Сангаас олгох зээлийн дээд хэмжээ 1,000,000,000.0 /нэг тэрбум / төгрөг байна.


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Нэг уут бэлгэнд дунджаар 200-400г сахар агуулагддаг нь зөвлөмж хэмжээнээс 10 дахин их байна

Хүнсний худалдааны чиглэлээр ажиллаж буй газруудад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг жижиглэн савлахдаа дагалдах шошгын мэдээллийн шаардлагыг хангуулж хэрэглэгчдэд хүргэх, хүүхдийн бэлгэнд шинжилгээ баталгаажилттай, сав баглаа боодлын бүрэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   21 цагийн өмнө

Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүснэ

2023 оны 05-р сарын 29-ний 20 цагаас 05-р сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон төвийн... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   22 цагийн өмнө

Санал болгох

Өмнө нь товлолын дагуу вакцин хийлгэсэнг үл харгалзан бүх хүүхэд улаанбурханы вакцинд хамрагдах ёстой

Хаврын “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг энэ жил “Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье” уриан дор явуулж эхэлсэн талаар өнөөдөр /2023-05-30/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтын ээлжит... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх үйлчилгээний газрууд ариун цэврийн өрөөгөө үнэгүй ашиглуулна

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас ариун цэврийн байгууламжийн талаар мэдээлэл өгөв.Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний бүх байгууллагын ариун цэврийн өрөөг иргэд, жуулчдад үнэгүй, нээлттэй болгох боломжийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   19 цагийн өмнө