2025/06/15. Ням гараг Дугаар: #3405

ОНЦЛОХ

2025 оноос хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмжийг 36 хувиар нэмэгдүүлнэ

— Б.Батцэцэг   2024 оны 12 сарын 03

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР” болгон тэмдэглэдэг. Энэ жил тус өдрийг "Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөр баяр, уриа лоозон төдий  биш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө хийсэн ажлаа дүгнэж цэгнэх, цаашдын бодлогоо тодорхойлж, эрхийнхээ төлөө дуу хоолойгоо хүргэх өдөр.

Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 111,2 мянган хүний 35.3 мянга нь нийгмийн халамжийн тэтгэвэр, 30.1 мянга нь  асаргааны тэтгэмж, 18.4 мянган хүн хөнгөлөлт, 28.1 мянга нь амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авч байна.

Энэ оны 11 дүгээр сарын байдлаар хөгжлийн бэрхшээлийн улмаас цэцэрлэгт сурч чадахгүй байгаа 814, сургуульд сурч чадахгүй байгаа 1263 хүүхэд байна. 

Энэ хүүхдүүдийн ихэнх нь хөдөө орон нутагт амьдарч байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 325-375 мянга, асаргааны тэтгэмжийн хэмжээг  275-302,5 мянган төгрөг болгож нэмээд байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоог хангах, нийгмийн баталгааг дээшлүүлэхээр 6 аймагт олон улсын жишигт нийцсэн барилгатай Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг ашиглалтад оруулж, орон нутагтаа цогц үйлчилгээ авах боломж бүрдүүлжээ. 

Мөн эрхзүйн шинэчлэлийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Саадгүй байдал, хүртээмжийн тухай, Дохионы хэлний тухай, Бие даан амьдрах, нөхөн сэргээх үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байна.

2025 оноос хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмжийн хэмжээг 36 хувиар нэмэгдүүлнэ. 

Мөн живхний үнийн хөнгөлөлт олгох, хүнд хэлбэрийн байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг Дэмжих үйлчилгээнд хамруулах зэрэг шинэ төрлийн үйлчилгээг үзүүлэхэд 11.7 тэрбум төгрөгийг зарцуулахаар улсын төсөвт тусгуулсан байна.

ГБХНХЯ 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Хавдрын тусламж үйлчилгээг тухайн орон нутагтаа авдаг болно

Монгол Улс 100 мянган хүн амд ногдох хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж, өнгөрсөн оны статистик мэдээллээр хорт хавдрын 8169 шинэ тохиолдол, 4755 нас баралт бүртгэгдсэн ба 32029 иргэн хавдрын хяналтад байна. Дөрвөн нас... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 12

Ерөнхий сайдаар томилвол УИХ-д суудалтай намуудтай хамтын ажиллагааны талаар ярилцана

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.06.12/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонхын суудал авсан МАН-аас Гомбожавын Занданшатарыг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 12

Санал болгох

Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 338 батлагдсан тохиолдол бүртгэгджээ

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээллийг Халдварт Өвчин судлалын Үндэсний төвийн захирал Э.Анхбаяр өглөө. Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 338 батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 13

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.06.12/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Төрийн ордны “Их хуралдай” танхимд 14 цаг 17  минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 13