2025/06/15. Ням гараг Дугаар: #3405

НОГООН ХУУДАС

3 хувийн хүүтэй "Ногоон зээл" олгож эхэллээ

— Ч.Баяржаргал   2023 оны 06 сарын 30

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Алсын хараа-2050” Монгол Улсын хугацааны хөгжлийн бодлогын 6.1.14, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 5.1.12.3 дахь арга хэмжээний дагуу байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг дэмжих, агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн "Ногоон зээл"-ийг Төрийн банк, Хаан банк, Хас банктай хамтран олгож эхэлсэн талаар мэдээлэв. 

Иргэдэд зориулсан ногоон зээлийг 11 төрлийн бүтээгдэхүүнд 3 хүүтэй олгох бол аж ахуйн нэгжид 14 төрлийн бүтээгдэхүүн авахад 8 хувийн хүүтэй зээл олгох юм. 

Тухайлбал, дулаалгын материал, бага оврын цэвэрлэх байгууламж, гэрийн сайжруулсан зуух, нүхэн жорлонгоо сайжруулах, ногоон барилга барих зэрэг агаар орчны бохирдлыг бууруулах нөлөөтэй үйл ажиллагаа, тохижилт хийхэд уг зээлийг олгоно. 

Зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банк, Хаан банк, Хас банкны хаяг, утсаар лавлана уу. 



Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 3 жилд 84 сая мод тарьж ургуулаад байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилготойгоор 2021 оноос эхлэн орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. Тэрбум мод тарьж, арчлан,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 06

Явган алхалтын зам, маршрутыг тодорхойлох, зам чиглэл гаргахад хамтран ажиллана

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Монголын явган алхалтын холбоо Монгол улсад явган алхалтаар дамжуулан иргэдэд байгаль орчин, экологийн боловсрол олгох, байгаль хамгааллын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийг татан оролцуулах,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 05

Санал болгох

Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 338 батлагдсан тохиолдол бүртгэгджээ

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээллийг Халдварт Өвчин судлалын Үндэсний төвийн захирал Э.Анхбаяр өглөө. Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 338 батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 13

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.06.12/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Төрийн ордны “Их хуралдай” танхимд 14 цаг 17  минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 13