2023/09/25. Даваа гараг Дугаар: #2776

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

35-аас доош насны гэрлээгүй, дундаж цалинтай эмэгтэйчүүд сэтгэцийн тулгамдсан асуудалд илүүтэй өртдөг

— Ч.Баяржаргал   2022 оны 09 сарын 16

Медик сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагаас “Хүүхэд насны сэтгэлийн гэмтэл, насанд хүрсэн үеийн сэтгэцийн тулгамдсан асуудлуудын тархалт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс болон сэтгэлийн гэмтэл үүсгэж буй үйл явдлуудын хамаарал”-ыг  судалжээ.  

Судалганд оролцогчдын 9 хүн тутмын 7 нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байсан ба хүүхэд байхдаа 53.3 хувь нь сэтгэл санааны, 36.9 хувь нь бие махбодын, 51.8 хувь нь бэлгийн хүчирхийлэлд, 88.3 хувь нь сэтгэл санааны болон 96.4 хувь бие махбодын үл хайхрах хүчирхийлэлд өртөж байсан байна.

Нийт оролцогчдын,

  • 78.9 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай
  • 68.3 хувь нь стресстэй
  • 68 хувь нь сэтгэл гутралтай
  • 67.3 хувь нь сэтгэл түгшилтэй
  • 6.8 хувь нь нойргүйдэлтэй байв.

Сэтгэцийн тулгамдсан асуудал үүсэхэд, 35-аас доош настай, эмэгтэй, огт гэрлээгүй, 1 сая хүртэл орлоготой байх нь илүүтэй нөлөөлж буй дүгнэлт гарчээ. 

Мөн хүүхэд насны сэтгэл зүйн гэмтэл нь сэтгэцийн тулгамдсан асуудал болох стресс, сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойргүйдэлтэй шууд хамааралтай болохыг тогтоосон байна. Тухайлбал, 1.6-17.1 дахин сэтгэл гутрал, 1.9 -9.6 дахин сэтгэл түгшилт, 2.3-3.3 дахин нойргүйдэлд өртөх эрсдэлийг тус тус нэмэгдүүлж байна.

Уг судалгаа нь сайн дураар хамрагдахыг зөвшөөрсөн тохиолдлуудыг хамруулсан хязгаарлагдмал талтай байсан хэдий ч Монгол улсад хүүхэд насны сэтгэлийн гэмтэл, насанд хүрсэн үеийн сэтгэцийн тулгамдсан асуудлуудын хоорондын хамаарлыг судалсан анхны судалгаа болж байна.

Уг судалгааны зорилго нь сэтгэлийн гэмтэл бүхий үйлчлүүлэгчдэд үзүүлэх тусламж үйлчилгээний цар хүрээ, зохион байгуулалт, хэлбэр зэрэг голлох чиглэлүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөн нотолгоонд суурилсан сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах ач холбогдолтой юм.

Уншигч та сэтгэцийн эрүүл мэндийн талаар чанартай, шинжлэх ухаанч, баттай эх сурвалжаас нэгдсэн мэдээлэл, ойлголт, зөвлөгөө авахыг хүсвэл Медик байгууллагаас эрхлэн гаргадаг Colorful mind сэтгүүлийг санал болгож байна.

Ташрамд хэлэхэд, Үндэсний номын баяр 2022 оны 09 сарын 16-18-ны өдрүүдэд төв талбайд зохион байгуулагдаж байгаа бөгөөд уг сэтгүүлийг худалдан авах боломжтой юм. Мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэцийн эмч, сэтгэл засалчдаар багаа бүрдүүлсэн тул таны сэтгэл зүйн мэдлэг боловсролд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт сэтгүүлч миний бие итгэлтэй байна. 

"Colorful mind" сэтгэцийн эрүүл мэндийн сэтгүүлээс...

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Архины орчинд өсөж буй хүүхэд "үл хайхрах" эрсдэлд өртдөг

Сэтгэл зүйн хэрэгцээг үл хайхарч орхигдуулах үед шууд хор уршиг дагуулахгүй ч хуримтлагдсаар зан үйл, харилцаа, хандлага гээд бүхий л түвшинд сөргөөр нөлөөлж, асуудлууд үүсгэдэг. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   4 цагийн өмнө

С.Баасанбат: Хайр, урам зориг, аз жаргалын дутуу мэдрэмжтэй өссөн хүүхэд аливаад донтох эрсдэл өндөр

Манай улсад архидалт, архинд донтох эмгэгийн тархалт 22 хувьд хүрч, үндэсний аюулгүй байдлын түвшинд тулжээ. Гэмт хэргийн тохиолдол, сэтгэцийн өвчин эмгэг, нийгэмд болж буй аюулт үзэгдлүүд улам бүр нэмэгдэх болсон нь архидалттай хамгийн ихээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 09 сарын 21

Санал болгох

Жилийн хугацаанд 17 автобус шатав

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар дараах мэдээллийг өгөв. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир: Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь 10-12 жилийн насжилттай болсон. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   1 цагийн өмнө

Аялал жуулчлалын салбарынхан 63.6 тэрбум төгрөгийн татвар төлжээ

НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын байгууллагын сүүлийн судалгаагаар Олон улсын аялал жуулчлал нь 2023 оны 1-р сараас 7-р сарын хүртэлх датагаар цар тахлын өмнөх үеийнхээс 84%-д хүрсэн бөгөөд аялал жуулчлалын түүхэнд тохиолдсон хамгийн хүнд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө