2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

5-19 насны 2 хүүхэд тутмын нэг нь гар утас, компьютер, дэлгэцийн тоглоом тогтмол тоглож байна

— Ч.Баяржаргал   2022 оны 09 сарын 21

2020-2021 оны (ОҮБТС+)-аас 5-19 настай хүүхдүүдийн 49.8 хувь буюу 2 хүүхэд тутмын 1 нь гар утас, компьютер болон дэлгэцийн тоглоом тогтмол тоглодог гэсэн үр дүн гарчээ.

Дэлгэцийн тоглоом тогтмол тоглодог хүүхдүүдийг насны бүлгээр ангилж харвал, 

  • 5-9 настай хоёр хүүхэд тутмын нэг нь (50 хувь), 
  • 10-14 настай хүүхдийн 54.4 хувь нь, 
  • 15-19 насны бүлэг 40.3 хувь нь тоглож байна.

Тоглож буй тоглоомын төрөлд буудлагынх 39.5 хувь, эвлүүлдэг 20.5 хувь, стратегийнх 17.5 хувь, хөдөлгөөнт 14.5, уралдааных 14.4 хувь байна.

БНСУ видео тоглоомын донтолтыг нийгмийн эрүүл мэндийн хямрал гэж зарласан бөгөөд 600 мянга гаруй хүүхэд үүнтэй тэмцэж байна. Тус улсын өсвөр насныхны 8.4 хувь нь тоглоомд донтсон байна гэжээ.

Дэлгэцийн тоглоом тогтмол тоглодог хүүхдүүдийн гэртээ гаргаж буй зан төлөвийг авч үзэхэд,

  • 6.2 хувь нь мэдэгдэхүйц өөрчлөлт орсон
  • 30 хувь нь зарим талаар өөрчлөлт орсон гэж хариулжээ.

Сурлагийн ажилтад хэрхэн нөлөөлж байгааг нь харвал, 34.6 хувьд нь зарим талаар нөлөөлж  байна гэсэн бол 15.1 хувьд нь мэдэгдэхүйц муугаар нөлөөлж байгаа гэжээ.

Дэлгэцээс хамааралтай болсон хүүхдүүдэд ямар бодит аюул тулгардаг вэ?

Хамгийн наад зах нь нойрондоо муу болно. Ингэснээр дархлаа суларч амархан ядардаг, халдварт болон халдварт бус өвчлөлд өртөмтгий болдог. Цаашлаад мэдрэлийн ядаргаанд орж цочмог, зожиг зан төрхийн эмгэгтэй болох эрсдэлтэй. Ингээд зогсохгүй хичээл сурлагадаа муудаж, зорилгогүйдэн зөвхөн дэлгэцээ хүсэмжлэн “донтолт” хэмээх өвчтэй болдог аж.

Сэтгэцийн эрүүл мэндийн төвд дэлгэцийн донтолт гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн 8-19 насны 200-аад хүүхдийн шинж тэмдгийг харахад:

  • Нүд ойр ойрхон анивчих
  • Нойргүйдэх
  • Шалтгаангүй толгой өвдөх
  • Уур бухимдалтай болох
  • Хичээлээ шалтгаангүй таслах
  • Аливаа зүйлд сонирхолгүй болох
  • Зүүдэндээ тоглоомныхоо тухай ярих гэх мэтчилэн шинж тэмдгүүд илэрсэн байдаг.

Нэгэнт энэ эмгэг илэрсэн бол мэргэжлийн хүнээс яаралтай тусламж авах хэрэгтэй. Эмгэг хөнгөн байх үед эцэг эхчүүдээс хамааралтайгаар эдгээх боломжой. Хүүхдүүддээ цаг зав гаргаж, амралтын өдрүүдээр салхинд гардаг ч юмуу дэлгэцээс нь хөндийрүүлэх хэрэгтэй. Манайхан өвчний шинж тэмдэг илэрч байгаа хүүхдээ анзаарахгүй эвгүй харилцаж харилцааны алдаа их гаргадаг. Энэ үед хүүхэд улам эсэргүүцэх, өөрийгөө тийм биш гэж зөрүүдлэх, багш эцэг эхийн үгнээс гажих тохиолдол байдаг. Тийм болохоор аль болох дэлгэцнээс нь хөндийрүүлэх арга хэмжээ л авах хэрэгтэй. Мөн мэргэжлийн эмнэлгийн байгууллагад хандаснаар эрт эмчлэх боломжтой.

ҮСХ,СЭМҮТ

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр