2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

ОНЦЛОХ

9000 гаруй хүнд хийсэн PCR шинжилгээгээр 1460 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

— Ч. Баяржаргал   2021 оны 06 сарын 10

ЭМЯ-аас цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2021.06.10/ 

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 9434 хүнд хийсэн PCR шинжилгээгээр 1460 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Эдгээрийн 955 нь нийслэлд, 505 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. 

Ингэснээр манай улсад нийт халдварын тохиолдлын тоо 70482 болов. Сүүлийн өдөр 412 хүн эмнэлгээс эдгэрч гарснаар нийт 55569 хүн эдгэрээд байна. Одоогийн байдлаар эмнэлэгт 7292 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 132 хүний биеийн байдал маш хүнд байна. Хөнгөн хэлбэрийн оноштой 7264 хүн гэрээр тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байгаа аж. Өөрөөр хэлбэл 14.556 хүн эмчлүүлж байна. 

Түүнчлэн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр  54-81 насны 10 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр нийт 334 хүн эндээд байна.

Хөдөө орон нутагт халдварын тохиолдол өндөр гарч байгаа учир халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүн олноор цугларсан газар очихгүй, айлд зочлохгүй, гэртээ зочин урихгүй, хүн хоорондын зай барихыг ЭМЯ-наас давтан сануулав. 

БИЧЛЭГ ҮЗЭХ:

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан МУ-ын иргэн "Н"-г Турк улсаас албадан баривчлав

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   13 цагийн өмнө

Он гарсаар мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 125 хүн холбогджээ

Прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 223 хэрэгт хяналт тавьж, 62 хүнд холбогдох, 34 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 125 хүний 2.4... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө

Санал болгох

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   12 цагийн өмнө