2024/04/24. Лхагва гараг Дугаар: #2988

НОГООН ХУУДАС

Агаар цэвэршүүлэгч системтэй унадаг дугуй Бээжингийн зах зээлийг эзэлнэ

— Т.Наранцэцэг   2017 оны 12 сарын 12

Голландын дизайнер Даана Русегард агаар цэвэршүүлдэг унадаг дугуй бүтээжээ.

Агаарын бохирдлын хэмжээгээрээ муугийн жишээ болсон Бээжингийн 20 сая хүн хөдөлгөөний үед агаар цэвэршүүлдэг энэхүү эко дугуйг тун удахгүй ашиглах боломжтой болох юм. Агаарын бохирдолтой тэмцэх, хойч үедээ эрүүл орчин бүрдүүлж өгөх үүднээс эко-дизайнер Даана Русегаард Хятадын унадаг дугуй үйлдвэрлэгч компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан нь энэ. Ингээд Хятадын салбартаа тэргүүлэгч ТEZIGN компани агаар цэвэршүүлэгч системтэй унадаг дугуйг сая сая хэрэглэгчиддээ хүртээмжтэй үйлдвэрлэхээр болжээ.

Русегаард хэлэхдээ “Бээжин бол эртний дугуйчдын хот байсан, бид энэхүү соёлын уламжлалыг сэргээх, улмаар дэлхийн бусад хотуудад агаарын бохирдлоос сэргийлэх жишиг болгох зорилготой” гэжээ.

Русегаардын өмнөх төслүүдийн нэг нь Роттердам дахь Smog Free Tower юм. Энэ цамхаг нь аварга том тоос сорогчийн зарчмаар ажилладаг. Бохирдсон агаарыг цамхагийн дээр сорж аваад цэвэрлэгдсэн агаарыг цамхагийн дөрвөн талд байрлах тусгай сувгаар гаргадаг байна. Эко бүтээн байгуулалтын салбарт инновацийн түүчээ болсон дизайнер бүсгүй уг төслөө Бээжинд мөн хэрэгжүүлсэн юм.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Европын хэт халалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар Европын холбооны Коперникийн цаг уурын хяналтын албанаас мэдээлэв. 2023 оны уг тайланд, Цаг уурын нөхцөл байдал, тэр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Энэ хугацаанд загасны тоо толгой 20 дахин үрждэг. Монгол орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагдах бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Санал болгох

Он гарсаар манай улсын 570 мянган иргэн гадаадад зорчсон байна

Манай улсын хилээр 2024 оны эхний улиралд  1342.3 мянган (давхардсан тоогоор) зорчигч  нэвтэрсэн  нь өмнөх оны  мөн  үетэй харьцуулахад  488.5(57.2%) мянгаар нэмэгджээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   13 цагийн өмнө

ЭМД-аар эрт илрүүлэх үзлэгийн дараах багц шинжилгээнүүдийг үнэгүй хийлгээрэй

Нас насны дараах багц үзлэг, шинжилгээнүүдийг иргэн та ЭМД-аар үнэ төлбөргүй хийлгэх боломжтой. Багц 1: 5 хүртэлх насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцУрьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээхЭмнэл зүйн иж бүрэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   18 цагийн өмнө