2024/04/23. Мягмар гараг Дугаар: #2987

НОГООН ХУУДАС

Айл бүр хашаандаа нэг мод тарихад нийслэл хот маань ногоон болох боломжтой

— Ч.Баяржаргал   2023 оны 03 сарын 20

Ой мод хүний уушгинаас арай өөр. Хүний уушги хүчилтөрөгч ялгаруулж чаддаггүй бол мод хүчилтөрөгчөөр хангагч юм. Хүн төрөлхтний амьсгалах цэвэр агаар, хүчирлтөрөгчийг үйлдвэрлэж, харин үйлдвэр, машин зэргээс гарах хорт утаа, тоосыг өөртөө шингээн цэвэрлэж байдаг дэлхийн уушги билээ. 

Дэлхий даяар секунд бүрд нэг хөлбөмбөгийн талбайтай тэнцэх ой мод үгүй болдог. Ой мод хорогдсоноор жилд 10,000-100,000 зүйлийн ургамал, амьтан устаж үгүй болж байгаа тухай “Global Warming” сануулжээ.  Одоогийн байдлаар дэлхийд нийт 3.04 их наяд мод байгаа ч жил бүр 15 тэрбум мод устаж байна. Энэ хэвээр жил бүр ой модоо устгасаар байвал манай дэлхий ердөө 200 жилийн дотор ямар ч модгүй болох тооцоо гарчээ.

Ямар их хорт утаа, бодисыг тогтоон барьж байдаг нь дараах тоо баримтаас харагдана.

  • Нэг га ой жилдээ 40-100 тн тоосыг өөртөө барьдаг бөгөөд 20 сая м3 агаарыг цэвэрлэдэг.
  • Нэг том мод хоногт 180 литр хүчилтөрөгч ялгаруулдаг.
  • 2-5 ширхэг мод хүний хүчилтөрөгчийн хоногийн хэрэгцээг хангадаг.
  • Зуны улиралд 1 ширхэг хайлаас 23 кг, бургас 38 кг, улиас 34 кг, голт бор 1.6 кг, шар хуайс 0.2 кг хүртэл тоос, шороог навчныхаа гадаргуу дээр буулгадаг байна.

Ой бидэнд амьсгалах агаар, уух ус, идэх хоол, анагаах эмийн ургамлууд гээд маш их зүйлийг үнэгүй өгдөг боловч бид ой модоо хайрлаж байна уу гэдгийг хүн бүр бодох цаг иржээ. 

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол өвөлдөө ямар хэмжээнд хүрдгийг та бид мэднэ. Хүн амын талаас илүү нь багшралдан амьдарч буй энэ бүс нутгийн агаарын бохирдлыг Богд-Уул болон хот орчмын ногоон бүсийн модод арилгах гэж бүх ачааллаараа ажиллаж байгаа гэж хэлж болно. Харин эдгээр ой мод жил ирэх тусам гэмтэж, огтлогдож, шавжинд идүүлж, шатаж хорогдсоор, нийслэл маань улам сааралтан тоос шороонд дарагдаж буйг энэ хаврын зурагнаас харж болно. Хотын энэ их тоосжилтыг багасгах арга зам нь ой модоо хамгаалах, ойжуулалт, нөхөн сэргээлтээ эрчимтэй хийх, айл бүр хашаандаа мод тарьж ургуулах явдал. 

Айл бүр нэг мод тарихад ийм болох боломжтой...

Судалгаагаар манай улсын газар нутгийн 8 хүрэхгүй хувийг ой мод эзэлдэг. Сүлийн 5 жилийн турш жил бүр 100-200 мянган га газрын ой түймэрт өртөн устаж байгаа. Нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд нэрвэгдсэн. Хаврын шороон шуурга говийн бүсээс хальж хангайн нутгуудаар шуурч байна. Агаарын бохирдол, тоосжилт, шороон шуурга, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлэх хамгийн үр дүнтэй арга бол зөв газартаа зөв модыг зөв тарьж ургуулах гэдгийг салбар бүрийн мэргэжилтнүүд хэлж сануулсаар. 

Ногоон уушги болох ой мод ус чийгийн тэнцвэрийг барьж, агаарыг цэвэршүүлэн, хорхой шавж, амьтан ургамлын амьдрах орчин болж байдаг тогтвортой хөгжлийн хамгийн том баялаг билээ. Мод дагаж ус гэдэг. Ногоон байгаль, ой модоо хамгаалж үр хойчдоо онгон дагшин хэвээр нь үлдээхийн тулд та бидний хийж чадах, үнэлж баршгүй хөрөнгө оруулалт бол мод тарих юм шүү. 


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Европын хэт халалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар Европын холбооны Коперникийн цаг уурын хяналтын албанаас мэдээлэв. 2023 оны уг тайланд, Цаг уурын нөхцөл байдал, тэр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Энэ хугацаанд загасны тоо толгой 20 дахин үрждэг. Монгол орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагдах бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Санал болгох

Он гарсаар манай улсын 570 мянган иргэн гадаадад зорчсон байна

Манай улсын хилээр 2024 оны эхний улиралд  1342.3 мянган (давхардсан тоогоор) зорчигч  нэвтэрсэн  нь өмнөх оны  мөн  үетэй харьцуулахад  488.5(57.2%) мянгаар нэмэгджээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   6 цагийн өмнө

ЭМД-аар эрт илрүүлэх үзлэгийн дараах багц шинжилгээнүүдийг үнэгүй хийлгээрэй

Нас насны дараах багц үзлэг, шинжилгээнүүдийг иргэн та ЭМД-аар үнэ төлбөргүй хийлгэх боломжтой. Багц 1: 5 хүртэлх насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцУрьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээхЭмнэл зүйн иж бүрэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө