2024/04/24. Лхагва гараг Дугаар: #2988

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Ажилтнуудын сэтгэл зүйн асуудлуудыг орхигдуулах нь мэргэжлээс шалтгаалах өвчнийг нэмэгдүүлдэг

— Ч.Баяржаргал   2021 оны 09 сарын 17

АНУ-д 2019 оны байдлаар насанд хүрэгчдийн 5 хүн тутмын 1 нь сэтгэцийн эмгэгтэй (51.5 сая хүн), 20 хүн тутмын 1 нь ямар нэгэн сэтгэл зүйн ноцтой гэмтэлтэй (13.1 сая хүн), ажилтнуудын 40% нь сэтгэл зүйн асуудлаас болж чөлөө авдаг судалгааны үр дүн гарсан байдаг. Харин манай улсад уул уурхай, барилга, зам тээвэр, хөнгөн үйлдвэрийн салбарын эрчимтэй хөгжилтэй зэрэгцэн ажлын байрны эрсдэлд сөрөг хүчин зүйлүүд нэмэгдсээр байна. 

Хэдийгээр ажлын байрны аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сөрөг хүчин зүйлийг бууруулахад чиглэсэн хууль эрх зүйн бодлого зохицуулалт, стандарт, дүрэм журмыг мөрдөж хэрэгжүүлж байгаа ч ажилтнуудын сэтгэл зүйн асуудлуудыг орхигдуулснаар үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тоо тогтвортой буурахгүй байна.

Ажилтнуудын сэтгэл зүйн эрүүл мэндийг хангахгүйгээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах нь суурь муутай байшин барихтай адил юм.

Ажлын байрны сэтгэл зүйн сөрөг хүчин зүйлс ажилчны сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлүүд:

  • Зохион байгуулалт - ажлын байр өөрчлөгдөх, дотоод зөрчлүүд, харилцааны үйл ойлголцол,
  • Албан тушаалын хөгжил, дэвшил - боломж дэмжлэгээр хангахгүй байх, үүрэг хариуцлагыг бууруулах,
  • Үүрэг хариуцлага - үүрэг тодорхойгүй байх, ажлын гүйцэтгэл муу байх, 
  • Ажлын ачаалал - ажил хуувирлалт тэнцвэргүй байх, эрх мэдлийн шийдвэр гаргалтыг бууруулах,
  • Ажлын орчин 

Дараах асуултуудыг таниас асууя. 

Танай байгууллага ажилтныхаа сэтгэл зүйг анхаарч байна уу? 

Ажилтан та ажлын байрандаа хэр сэтгэл ханамжтай байна вэ? 


Ажлын байрны сэтгэл зүйн эрсдэлийг бууруулах арга хэмжээний талаар WorldPlus апп дээр үнэ төлбөргүй байрших Colorful Mind сэтгэцийн эрүүл мэндийн сэтгүүлээс унших боломжтой. 

Мөн Ажлын байрны сэтгэл судлал, ажлын байрны сэтгэл ханамж, харилцааны ёс зүйн талаар дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншаарай. 




Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Он гарсаар манай улсын 570 мянган иргэн гадаадад зорчсон байна

Манай улсын хилээр 2024 оны эхний улиралд  1342.3 мянган (давхардсан тоогоор) зорчигч  нэвтэрсэн  нь өмнөх оны  мөн  үетэй харьцуулахад  488.5(57.2%) мянгаар нэмэгджээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө

ЭМД-аар эрт илрүүлэх үзлэгийн дараах багц шинжилгээнүүдийг үнэгүй хийлгээрэй

Нас насны дараах багц үзлэг, шинжилгээнүүдийг иргэн та ЭМД-аар үнэ төлбөргүй хийлгэх боломжтой. Багц 1: 5 хүртэлх насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцУрьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээхЭмнэл зүйн иж бүрэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   21 цагийн өмнө