2017/12/18. Даваа гараг Дугаар: #669

ОНЦЛОХ

Академич Ц.Дамдинсүрэнгийн эрдэм шинжилгээний бүтээлээр 9 боть ном хэвлэжээ

— П.Хангал   2017 оны 11 сарын 14

Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч, Академич Ц.Дамдинсүрэнгийн эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган есөн боть номын нээлт өнөөдөр БСШУСЯ-нд боллоо. 

"Монгол судлалын шилдэг өв" цуврал болон хэвлэгдсэн тус бүтээлийг "Монгол судлалыг дэмжих сан"-аас санхүүжүүлжээ. Академичийн охин, ОХУ-ын Москвагийн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн профессор Анна Цендина тэргүүтэй МУИС, Шинжлэх ухааны Академийн эрдэмтэн судлаачдын баг энэхүү есөн ботийг эрхлэн гаргасан байна.

Ц.Дамдинсүрэн бол монгол хэл, утга зохиол судлалын чиглэлээр олон арван бүтээл туурвисан гарамгай эрдэмтэн билээ. Тиймээс түүний бүтээлийг "Монгол судлалын шилдэг өв" цувралд оруулж, эмхэтгэн хэвлэсэн нь энэ юм.

Эх сурвалж: mecss.gov.mn

Хуваалцах



ТУСГАЙ ЗОЧИН

Судлаач Т.Чимэдцэрэн: Америк хүн тэрбум 200 саяар үнэлэгдэж байхад монгол хүн 10 дахин бага үнэлгээтэй

ХААИС-ийн ЭЗБС-ийн Менежментийн тэнхимийн багш, докторант Т.Чимэдцэрэн урд өмнө нь манайд дорвитой яригдаж байгаагүй монгол хүний үнэлэмжийн чиглэлээр цоо шинэ судалгаа хийжээ. Иргэнээ үнэлдэг, хүн төвтэй бодлого барьдаг хөгжингүй орнуудын жишгээс бид юуг суралцах шаардлагатай, манайд ямар асуудал тулгараад байгаа талаар түүний ярилцлага олон шинэ мэдээллийг өгөх болно.

— П.Хангал   2017 оны 12 сарын 12

Холбоотой

“Аз жаргалтай Улаанбаатар” хөшөө 27.4 сая төгрөгөөр бүтжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сөүлийн гудамжинд “Аз жаргалтай Улаанбаатар” чимэглэлийн баримлыг өнгөрсөн 28-ны өдөр байршуулсан. Дэлгэрэнгүй

— П.Хангал   2017 оны 11 сарын 01

Зүрх судасны өвчлөлийг бууруулах Швейцарийн хөтөлбөрт Оном сан шалгарчээ

Эрүүл мэнд, боловсролын салбарт эерэг өөрчлөлт авчирахаар зорьж, бодит ажлууд санаачлан үр дүнд хүрч буй Оном сан нэгэн шинэ төсөл эхлүүлжээ.Монгол хүний нас баралтын үндсэн шалтгаан болсон зүрх судасны өвчлөл, тэр дундаа артерийн даралт... Дэлгэрэнгүй

— П.Хангал   2017 оны 10 сарын 21

Санал болгох

“Монголын нууц товчоо” 30 гаруй хэлээр орчуулагдан хэвлэгдээд байна

 “Дэлхийд  түгсэн Монголын нууц товчоон” бүтээл нь монгол түмний оюуны соёлын нандин сурвалж дэлхий дахинд хэрхэн түгсэнийг баримтаар харуулаад зогсохгүй “Монголын нууц товчоон”-ны судалгааг шинэ шатанд гаргах... Дэлгэрэнгүй

— Д.Урангоо   2017 оны 12 сарын 12

Жил бүр 6 сая хүн тамхинаас болж амиа алддаг

Өнөөдөр дэлхий дахинаа хэрэглэж байгаа хүмүүсийнхээ тал хувийг үхэлд хүргэдэг. Одоогийн байдлаар дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн тамхи татаж байгаа бөгөөд жил болгон 6 сая гаруй хүнийг үхэлд хүргэж байна. Дэлгэрэнгүй

— Ж.Гантулга   2017 оны 11 сарын 24


Тусгалын Технологи болон дизайны түнш: Batu Digital