2024/03/28. Пүрэв гараг Дугаар: #2961

ОНЦЛОХ

Алимны цууг өдөрт 2 халбаганаас илүү хэмжээгээр хэрэглэхгүй байхыг зөвлөжээ

— Ч.Баяржаргал   2022 оны 10 сарын 06

Алимны цуу өөх сайн хайлуулж, хорт бохирдлыг хөөнө гэх мэдээлэл нь бүрэн бус юм. Японы Биошинжлэх ухаан, биотехнологи, биохимийн сэтгүүлд нийтлүүлсэн судалгааны ажилд дараах үр дүнд хүрсэн тухай бичжээ. 2009 онд японы эрдэмтэд хамтран илүүдэл жинтэй 175 хүнийг 3 бүлэгт хуваан өөр өөр дэглэм бариулсан байна. Тухайлбал, 12 долоо хоногийн турш өдөрт 500 мл усанд 15 мл алимны цуу хийж уух, мөн 500 мл усанд 30 мл алимны цуу найруулж уух, үлдсэн нь алимны цуу огт хэрэглэхгүй байх гэсэн 3 өөр дэглэм бариулсан. Үр дүнг харьцуулахад алимны цуу ууж хэрэглэсэн бүлэг 1-1.5 кг жин хассан байжээ. Гурван сарын хугацаанд 1-1.5 кг хассан гэдэг нь хангалттай сайн үр дүн биш, гэвч таргалалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор тохиромжтой хэмжээгээр хэрэглэх боломжтойг онцолжээ.

Алимны цууг хэрэглэхдээ дараах зүйлсийг анхаарах шаардлагатай

Алимны цуутай усыг хэт удаан хугацаагаар тогтмол уух шаардлагагүй ба хоол, хүнс, салатанд бага тунгаар хэрэглэх нь зүйтэй аж. Жишээлбэл, Karger цахим сэтгүүлд байршуулсан нэгэн судалгааны ажилд “Австри улсад 1998 онд 6 жилийн турш алимны цуутай ус тогтмол хэрэглэж ирсэн эмэгтэйн цусан дахь калийн түвшин хэт багасаж, ясны сийрэгжилттэй болж, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон” гэж дурджээ.

Харвардын Анагаах ухааны сургуулийн вэбсайтад 2020 оны 10 дугаар сарын 29-нд нийтэлсэн мэдээнд алимны цууны тунг өдөрт 2 халбагаас дээш хэрэглэхгүй байхыг зөвлөсөн байна. 

Тун хэтэрсэн тохиолдолд дараах гаж нөлөөг үзүүлэх боломжтой: 

  • Шүдний пааланг гэмтээх
  • Цусан дахь калийн түвшинг бууруулах
  • Инсулин дааврын ялгарлыг тэнцвэргүй болгох

Баруун Виржиниагийн их сургуулийн вэбсайтад байршсан мэдээнд “Алимны цууг өдөрт 2 хоолны халбаганаас их хэмжээгээр хэрэглэхгүй байх, шууд ууж болохгүй буюу дор хаяж 250 мл усанд найруулах, шөл, салатын хачир, мах ногооны дүрлэг байдлаар хэрэглэвэл зохино” гэжээ.

Тодорхой төрлийн эмчилгээ хийлгэж буй эм, бэлдмэл хэрэглэдэг хүмүүс алимны цууг хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөдөг байна. IndiaTimes агентлагийн вэбсайтад 2017 оны 07 дугаар сарын 27-нд байршуулсан дараах анхааруулгыг хүргэж байна.

Дараах тохиолдолд алимны цууг хэрэглэвэл харшилна:

  • Чихрийн шижингийн эмчилгээ хийлгэдэг, инсулин хэрэглэдэг
  • Цусны даралт багасгах эм уудаг 
  • Зүрх, судасны өвчний эм ууж буй тохиолдолд алимны цуу хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай.

Хэрэглэхдээ дараах зөвлөмжүүдийг баримталвал зохино

  • Тун хэтэрвэл ходоод, гэдэс хямрах гаж нөлөөтэй тул тохируулж хэрэглэх
  • Алимны цуутай хүнс идсэний дараа шууд шүдээ угаахгүй байх
  • Хоол идсэнээс дор хаяж 20 минутын дараа хэрэглэх
  • Хүчиллэг шинж чанар ихтэй тул заавал шингэлж хэрэглэх
  • Улаан хоолойг гэмтээх аюултай тул унтахаас дор хаяж 30 минутын өмнөөс хэрэглэхгүй байх гэжээ.

Эх сурвалж: Mongolian Fact Checking Center

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Урьдчилсан захиалга авч, хугацаандаа ашиглалтад оруулаагүй барилгуудын мэдээллийг иргэдээс авч байна

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг мэдэгдэх боломжтой.Тухайлбал иргэдээс урьдчилсан захиалга авч, гэрээнд заасан хугацаандаа барилгаа ашиглалтад... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26

“Парис-2024” олимпын бэлтгэл ажилд 25.6 тэрбум төгрөг төсөвлөжээ

МҮОХ-ны Гишүүдийн ээлжит хурал Худалдаа аж үйлдвэрийн их танхимд боллоо. Хуралд 180 гишүүн оролцохоос 129 нь хүрэлцэн ирж, 71.6 xувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 25

Санал болгох

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

0-5 насны хүүхдийн дараах багц үзлэг шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26