Манай улсад тэргүүлэх таван хавдарт ходоод, улаан хоолойн хорт хавдар, өвчлөл ордог. Ходоод, улаан хоолойн хавдар үүсгэх хүчин зүйлсийн дийлэнх нь тухайн хүний амьдралын хэв маяг, хооллолт, дадал зуршилтай холбоотой. Тэгвэл хорт хавдар үүсгэхэд нөлөөлдөг ходоодны урьдал өвчин, шинж тэмдэг, тэдгээрээс хэрхэн урьдчилган сэргийлэх, эмчилгээний талаар "Монфа трейд" ХХК-ийн эмч төлөөлөгч Х.Гарьдтай ярилцсанаа хүргэж байна.
Монголчуудад түгээмэл тохиолддог ходоодны өвчин эмгэг түүний шалтгааны талаар хэлж өгөөч?
Хүмүүсийн дунд түгээмэл тохиолдож байгаа өвчин, хорт хавдарт яалтачгүй ходоодны өвчлөл орж байна. Тэр дундаа ходоодны шарх шархлаа, хорт хавдрын тохиолдол жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Том хүн гэлтгүй бага өсвөр насны хүүхдүүдийн дунд ч өргөн тохиолдож байгаа нэг өвчин нь ходоодны сөөргөө. Ходоодон дахь агууламж буцаад улаан хоолой руу цутгаж байгаа байдлыг сөөргөө гэдэг. Сөөргөө нь харьцангуй насанд хүрсэн хүмүүст их тохиолддог боловч хүүхдэд тохиолдох нь нэмэгдэж байгаа нь анхаарал татсан асуудал болоод байгаа.
Шалтгаалах хэд хэдэн хүчин зүйлс байна. Үүнд, амьдралын хэв маяг, буруу хооллолт түүний дотор кофе, алкоголийн хэт хэрэглээ, шарсан хуурсан халуун ногоотой түргэн хоолнууд, хооллолт хоорондын зай алдагдах, унтахаас өмнө идэх эсвэл хоосон ходоод дээр нэг дор их иддэг зэрэг байдлаас шалтгаалж ходоод хямарч улмаар сөөргөө үүсгэдэг.
Нэн ялангуяа хорт зуршил архи тамхины хэрэглээ, стрессийн шалтгаан нь ходоодны сөөргөө өвчнийг үүсгэх голлох хүчин зүйлс болж байна.
Ходоод ер нь ямар бүтэц үйл ажиллагаатай эрхтэн бэ? Дээрх хүчин зүйлс яаж нөлөөлөөд ходоодыг гэмтээж байна вэ?
Ходоод нь хэвлийн зүүн дээд хэсгийн дөрөвний нэгт байрладаг ба дээд, их бие, төгсгөл гэсэн гурван хэсэгтэй. Эдгээр байрлалаар нь ходоодны шүүрэл ялгаруулах булчирхайнуудыг үндсэн гурван хэсэгт авч үздэг. Дээд болон их бие хэсгийн булчирхайнуудаас хоол боловсруулахад нэн шаардлагатай голлох шүүрлүүд ялгарч байдаг. Ходоод нь маш хүчиллэг буюу 1.5-3 pH орчинтой. Идсэн хоол улаан хоолойгоор дамжиж ходоодонд очоод ялгарч буй шүүрлийн тусламжтайгаар хоолыг задалж шингэхэд бэлэн болгох процесс явагдаж цааш нарийн гэдсэнд орж шимэгддэг. `
Жишээлбэл, Нэг таваг хоол идэхэд ходоодонд дунджаар 2-4 цагийн хугацаанд задалж шингээх үйл ажиллагаа явагддаг гэсэн үг.
Нүүрс усны агууламж ихтэй хоол идсэн бол ходоодонд 1-2 цаг, уураг өндөртэй махан хоол 4 цаг орчим, өөх тостой хоол бүр 6 цаг, түүнээс ч удаан хугацаа шаардагдаж болно.
Ингэхдээ ходоодны гарах хэсэгт буюу төгсгөл хэсэгт ойролцоогоор 30 мл хагас боловсорсон хоол агуулагдаж үүнээс ходоод агших хөдөлгөөн бүрт ердөө 3 мл нь нарийн гэдэс рүү ордог. Тиймээс хоол боловсруулах хугацаа удаан, шат дараатай үргэлжилдэг. Хоолыг боловсруулах энэхүү процесс алдагдах буюу тухайн хүн өлсөөгүй байсан ч нэмж идсэнээр ходоодны агууламж өсөж, ходоод хямардаг. Ходоод нь нэг талдаа хүчиллэг шүүс ялгаруулдаг бол нөгөө талдаа ходоодыг хамгаалах хүчлийг саармагжуулах шүүсийг мөн ялгаруулж тэнцвэржүүлдэг. Хоол идээгүй үедээ амарч байх ёстой. Гэтэл амраахгүй нэмээд хоол идээд байхаар ходоодны үйл ажиллагаа алдагдана.
Ходоодны дээд болон доод хэсэгт хунигч булчингууд ажилладаг бөгөөд дээд хунигч булчингууд зөвхөн юм идэх үед нээгдэж бусад үед хаагдаж, ходоодноос хоолны агууламж буцаж гарахаас сэргийлж байх байх үүрэгтэй. Гэтэл энэ хунигч булчингийн үйл ажиллагаа алдагдаж бучингийн сулрал болох зэргээс шалтгаалж ходоодонд байгаа хүчиллэг агууламж буцаад улаан хоолой руу цацдаг. Энэ нь сөөргөө өвчин үүсгэх цаашлаад улаан хоолойн хавдарт шилжих эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Ходоодны тэнцвэрт байдал алдагдах, сөөргөө үүсэх үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
Ходоод байнга цанхайж дүүрсэн мэдрэмж төрөх, цээж хорсох, улаан хоолой руу гашуун амт амтагдах шинж илэрнэ. Цээж хэсгээр хорсож өвдөх нь сөөргөөний гол шинж.
Ходоодны салст бүрхүүл нь буруу хооллолт, архи тамхины шалтгаантайгаар гэмтэж цаашлаад улайлт, шарх үүсгэдэг. Гэхдээ энэ нь ердөө нэг шалтгаан нь гэдгийг санах хэрэгтэй. Удаан үргэлжилбэл ходоодны хавдрын эрсдэл нэмэгдэх хүртэл эрсдэлтэй.
Хэдийгээр сөөргөөг нөхцөлдүүлэгч мэдрэлийн гаралтай, булчингийн үйл ажиллагааны алдагдал, халдвар тэр бүү хэл зарим эмийн шалтгаантай байж болох ч үүний дотор хорт зуршил, алкоголийн хэрэглээ хамгийн их сөрөг нөлөөтэй. Хоол идээгүй үед хаагдаж байх ёстой өнөөх хунигч булчинг хамгийн ихээр гэмтээж, гүйцэд хаагдахгүй буцаад улаан хоолой руу агууламж цацагдаж цээж ходоод хорсох зовуурь өгдөг.
Хэдий хугацаанд сөөргөө үүсдэг вэ? Хамгийн эхэнд ямар арга хэмжээ авах вэ?
Хамгийн эхэнд өгөх зөвлөмж бол хооллолтоо зохицуулах явдал. Дээр хэлсэн хоолны хэмжээ, шингэх механизмыг ойлгочих юм бол хоолоо зохицуулж чадна. Мах, өөхтэй хоол их хэмжээгээр идсэн бол ходоодонд 6 цаг орчим байна гэж тооцоод тэр хугацаанд дахиж хүнд хоол идэхгүй байх зэргээр анхаарах.
Нэгэнт сөөргөө өгөөд эхэлж байна гэдэг нь зөвхөн ганц удаагийн буруу хооллолт биш тодорхой хугацаанд давтагдсанаас болж үүссэн байдаг тул дан хооллолтоор хэвийн болоход хэцүү.
Сөөргөөтэй үед тэгвэл ямар эмчилгээ хийх вэ? Бүрэн эдгэрэх үү?
Бүрэн эмчлэгдэнэ. Харин дээрх дурдсан шалтгаануудаас үүдэн ходоодны хүчил хэвийнээс илүү ялгарснаар хүндэрч ходоодны шарх, сөөргөөг хүндрүүлсэн бол хэцүү.
Цээж хорсох, хэвийн бусаар ялгарч байгаа ходоодны хүчлийг дарах эмчилгээний эхний сонголт нь ходоодны хүчлийг саармагжуулах эмчийн эмчилгээ юм.
Мөн ходоодны хөдөлгөөнийг идэвхжүүлж, ходоод дахь агууламжийг түргэн нарийн гэдэс рүү хүргэх эмчилгээ байдаг. Өөр нэг эмчилгээ нь ходоодны хүчил ялгаруулах булчирхайн үйл ажиллагааг дарангуйлах байдлаар эмчлэх арга байдаг. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлж оношлуулсны дараагаар эдгээр эмчилгээнүүдээс тохирох эмчилгээг зөвлөдөг. Бүр хүндэрсэн нөхцөлд мэс заслын эмчилгээ яригдана.
Хэдий хугацаанд эмийн эмчилгээ хийх шаардлагатай вэ?
Антацид (ходоодны хүчил саармагжуулах) бүлгийн эмнүүдийг удаан хугацаанд хэрэглэж болдог. Харьцангуй сөрөг нөлөө багатай. Аль ч тохиолдолд антацид бүлгийн эмийг хэрэглэх нь үр дүнтэй гэж зөвлөх байна.
Антацид дотроо найрлагын хувьд хэд хэдэн ялгаатай эмнүүд бий. Үүнд, магнийн гидроксид болон хөнгөн цагааны гидроксид, кальцийн давстай гэх зэргээр өөр өөр найрлагатай. Хөнгөн цагааны гидроксид агуулсан антацид эм нь өтгөн хатах, тархи мэдрэлийн үйл ажиллагаа, ясны сийрэгжилтэд нөлөөлж байна гэх гаж нөлөө илэрсэн тул аль болох хөнгөн цагаан агуулсан антацид эмийг хэрэглэх нь буурсан. Харин,
Магнийн гидроксид агуулсан антацид нь ходоодны хүчлийг саармагжуулах замаар цээж хорсолт, дотор халуу оргих шинж тэмдгүүдийг арилгаж, өтгөний шингэн байдлыг нэмэгдүүлж, өтгөн хаталтаас сэргийлэх, харьцангуй гаж нөлөө багатай гэдэг утгаараа илүүтэй зөвлөдөг.
Тиймээс эмчийн заавраар өөрийн онцлогт тохируулан эмийг сонгож хэрэглэх нь зүйтэй.
Промаг ходоодны хүчил саармагжуулах антацид эмийг ходоодны сөөргөөтэй, ходоод хямарсан үед хэрэглэхэд үр дүнтэй, хамгийн гаж нөлөө багатай эм гэдэг нь клиникт батлагдсан. Найрлагатаа ходоодны салст бүрхүүлийг хамгаалах гидроталтцит 200 мг, ходоодны шүүсний давсны хүчлийг саармагжуулах магнийн гидроксид 150 мг, гэдэс дүүрэх шинж тэмдгийг арилгах симетикон 50мг агуулсан шахмал хэлбэрийн бүтээгдэхүүн бөгөөд ходоодны хүчил ихэссэн, цээж хорссон, сөөргөө өвчний үед хэрэглэхэд хамгийн тохиромжтой. Эмийн тун хэтрүүлэхгүйн тулд шинж тэмдэг зовууриас хамаарч өдөрт дээд тал нь 4-6 шахмалаас хэтрүүлэн хэрэглэхгүй.
Хоол шингээлт сайжруулах эмнүүд болон ходоодны хүчил багасгах шүлтлэг ус, рашаан зэргийг хүмүүс өдөр тутамдаа уух болж. Эдгээр нь ходоодны үйл ажиллагааг дэмждэг үү?
Хооллолтын дэглэмээ зохицуулах нь л хамгийн чухал. Сөөргөө үүссэн хүмүүс бол ходоодны хүчлээ саармагжуулах зорилгоор шүлтлэг ус зэргийг уухад зүгээр. Харин хоол боловсруулалтыг дэмждэг, энзим агуулсан эмнүүд нь ходоодонд нөлөөлөхгүй. Эдгээр нь ходоодноос гараад шимэгдэлт явагдах үед л нөлөөлдөг. Тиймээс ходоодны өвчлөлийн үед дээр хэлсэн хүчил саармагжуулах эмийн эмчилгээг (антацид) хэрэглэх нь үр дүнтэй.
Нөгөөтээгүүр, Эрүүл ходоодтой, сөөргөөгүй хүмүүс заавал хүчил дарангуйлах шүлтлэг ус байнга уух шаардлагагүй. Харин ч эсэргээрээ эрүүл ходоодтой хүмүүс хоол идсэн даруйдаа шүлтлэг ус хэт ихээр уухгүй байх нь дээр. Багадаа 30 минутын дараа уухыг зөвлөдөг. Учир нь ходоодны өөрийн хүчиллэг орчин хоолыг задалж цааш шингээх үүрэгтэй болохоор усыг хэтрүүлэх нь хүчлийг саармагжуулж хоол шингээх процессийг удаашруулах талтай.
Зөв цагтаа зөв хэмжээгээр зөв хоолоо идэх нь л ходоодоо хайрлах хамгийн сайн урьдчилан сэргийлэлт.