2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

НОГООН ХУУДАС

Амар мөрний унаган загас болох Булуу цагааны тухай

— Ч.Баяржаргал   2021 оны 06 сарын 07

Амар мөрний унаган загас болох Булуу цагааны тухай сонирхолтой баримтууд

Ази болон Европын зүүн хэсгээс гаралтай цэнгэг усанд амьдардаг Булуу цагаан загас нь дэлхийн 59 улс оронд тархжээ. Хоёр зүйлийн Булуу цагаан загас байдаг бөгөөд гол мөрний хамгийн цүнхээл хэсэгт амьдардаг онцлогтой. Нас бие гүйцсэн Булуу цагаан загасны биеийн урт нь 1.2 метр, хамгийн том нь 42 кг жин хүрдэг талаар тэмдэглэгдсэн. 10 гаруй жил насалдаг.

Гадна шинж байдлын хувьд махлаг том биетэй, эрхий хурууны толион чинээ том том хайрсаар хучигдсан, ам нь урагшаа сунасан, хоёр хос богинохон сахалтай. Өөрийн биеийн хэмжээнээс 2-3 дахин урт гэдэстэй Булуу цагаан загас нь амандаа ямар ч  шүдгүй элдэв идэштэн юм. Тиймээс гурван эгнээ залгиур арааныхаа тусламжтайгаар идшээ бутлан, жижиглэж иддэг байна.

Түүний сахал нь байршил заагч луужингийн үүрэг гүйцэтгэх бөгөөд хос богино сахлаараа орчин тойрноо мэдэрч, өөрийн идэш тэжээлийг олдог. Мөн булуу цагаан нь дуу чимээнээс зугтаадаг. 

+23-аас +30 хэмийн бүлээн усанд амьдрах бөгөөд зуны эхэн сард усны температур +17-оос +20 хэм болох үед усны ёроолын ургамалууд дээр 350 мянга гаруй ширхэг түрс шахдаг ажээ. Энэхүү үржлийн үед эр загас нь олон янзын дуу авиа гаргадаг. Заримдаа бүр тэсрэх бөмбөг дэлбэрч байгаа мэт чангаар дуугардаг байна. Түүнчлэн амьдрах орчин нөхцөлөөсөө хамаарч биеийн өнгөө өөрчлөх хамелеон чадвартай загас юм.

Манай улсын Халх, Хэрлэн, Орхон, Туул, Буйр, Өгий нууруудад нутагшин үрждэг. Уг загасын үржлийн үед буюу жил бүрийн 5 сарын 15-аас 8 сарын 01-ний дөр хүртэл хугацаанд агнахыг хориглосон байдаг.  Хэрэв энэ үед хуулв бусаар агнах, үржих нөхцөлд нь аюул учруулбал Монгол улсын Амьтны тухай хуулийн 37.2-д зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ. 

Булуу цагаан загас нь хооллох, үржилд орох, ичих гэх мэт амьдралынхаа мөчлөг бүрийг олноор сүрэглэн өнгөрөөдөг,  хоорондоо харилцан ойлголцох чадвар сайтай загас юм. Тэрээр усны ургамал, дун, хясаа, чийгийн улаан, өт зэргээр хооллодог холимог идэштэн.

Булуу цагаан загас нь олон орны домог ярианд дурсагддаг бөгөөд баяр ёслолын зоогийн ширээнд хүндтэй байр суурь эзэлдэг. Тухайлбал, Польшчууд эр хүйстний сэтгэл татам шинж чанаруудыг өөртөө агуулсан гэж үзэж тэсвэр тэвчээр, хүч чадлын билэг тэмдэг болгожээ. Харин Италичууд булуу цагааныг насан туршдаа сүргээрээ амьдардаг учраач дурласан хосуудын хүндтэй зоог хэмээдэг. Түүнчлэн Япон улсад жил бүрийн 5 сарын 5-ны өдөр “Хөвгүүдийн өдөр” хэмээх уламжлалт баяраар хөвгүүдтэй айл бүр булуу цагаан загасны дүрстэй 6 ширхэг шаараар гэрээ чимдэг аж.

Сонирхуулахад Ангар мөрөн, Польшийн Внела, Унгарын Дунай мөрөн зэрэг их устай голуудаас 200 кг хүртэл жинтэй маш том Булуу цагаан загас баригддаг байна.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Аккумлятор дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах анхны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 27

2027 он гэхэд дэлхийн бүх хүн амь насаа авран хамгаалах зайлшгүй хэрэгцээтэй тулгарна

Дэлхийн цаг уурын өдрийг жил бүрийн 3-р сарын 23-нд тодорхой нэг сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны тэргүүн шугамд” сэдвийг онцолжээ.Ирээдүй хойч үеийнхний амьдрал бидний... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 22

Санал болгох

Улсын хэмжээнд 1.3 сая хүн эрт илрүүлэх үзлэгт хамрагдаад байна

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 1.351.546 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 40 хувийг эзэлж байна.Үзлэгт... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө

И-Монголиад эмийн жор, шинжилгээний хариу зэрэг мэдээллийг бүрэн шилжүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   12 цагийн өмнө