2024/04/19. Баасан гараг Дугаар: #2983

НОГООН ХУУДАС

Амны хаалт бол аюултай хог хаягдал

— Б.Энхзаяа   2021 оны 02 сарын 08

Амьдардаг орцноосоо авхуулаад гудамж талбай, автобусны буудал, нийтийн тээвэр гээд хаа сайгүй хэрэглэсэн амны хаалтаа хаях болоод уджээ. Бүгд биш ч иргэдийн ухамсаргүй эл үйлдэл аюултай хог хаягдал болохыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулсаар байна.

Дотооддоо халдвар алдаж, Улаанбаатар хотод голомтлон гарч буй энэ цаг үед хэрэглэсэн амны хаалтаа олны хөлийн газар дэлгэж хаях нь зохистой үйлдэл юм. Цаашлаад тухайн амны хаалтыг ямар ч халдварт өвчинтэй хүн хэрэглэсэн байж болзошгүй тул иргэд та бүхэн хэрэглэсэн амны хаалтыг зориулалтын уутанд хийж хогийн саванд хаяна уу. 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас эмнэлэг, үйлчилгээний байгууллагуудын хог хаягдлыг хянаж шалгадаг. Харин айл өрхийнхийг хянах боломжгүй. Тиймээс иргэд өөрийгөө болон гэр бүлийн гишүүд, бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг бодож ухамсартай хандах хэрэгтэй. 

Амны хаалтыг хэрхэн зөв зүүж, тайлж хаях вэ?

- Амны хаалтыг зүүхийн өмнө гараа спиртэн суурьтай халдваргүйжүүлэгч эсвэл савангаар угаах
- Амны хаалтыг хамар, амыг бүрэн хааж, завсар гаргахгүйгээр зүүх. Амны хаалтыг зүүсэн үедээ гараа хүргэхгүй байх, хүрсэн тохиолдолд гараа спиртэн суурьтай халдваргүйжүүлэгч эсвэл савангаар угаах
- Амны хаалт чийгтэй болсон тохиолдолд шинээр солих. Нэг удаагийн амны хаалтыг дахин хэрэглэж болохгүй
- Амны хаалтыг тайлахдаа (урд хэсэгт хүрэлгүйгээр) чихний арын хэсгээс татан авч шууд хогийн саванд хаях. Дараа нь гараа спиртэн суурьтай халдваргүйжүүлэгч эсвэл савангаар угаах.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   өчигдөр

Холбоотой

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Энэ хугацаанд загасны тоо толгой 20 дахин үрждэг. Монгол орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагдах бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Аккумлятор дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах анхны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 27

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   7 цагийн өмнө

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө