2024/04/19. Баасан гараг Дугаар: #2983

ОНЦЛОХ

АНХААР! Он гарсаар 122 удаагийн ой, хээрийн түймэрт 1,260,827 га талбай шатжээ

— Б.Батцэцэг   2022 оны 09 сарын 23

Улсын хэмжээнд энэ оны 9 дүгээр сарын 21-ний байдлаар Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Хөвсгөл, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн 58 суманд 118, нийслэлийн 4 дүүрэгт 4, нийт 122 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ.

Ой, хээрийн гал түймрийн дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 78.8 хувиар нэмэгдэж, дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 9917 га, хээрийн 1,250,910 га, нийт 1,260,827 га талбай өртсөн байна. Ой, хээрийн түймэр унтраахад онцгой байдал, хил хамгаалах, цагдаагийн байгууллага, орон нутгийн 5252 хүн ажиллажээ.

Өчигдрийн байдлаар, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Шарлангийн голын Ягаан-Ам гэдэг газарт, мөн Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бардам 3 дугаар багийн “Даваат” гэдэг газарт хээрийн түймэр гарсныг аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах ангийнхан унтрааж байнА. Түүнчлэн, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг “Хүйтний гол" гэдэг газарт ой хээрийн түймэр гарсныг цурманд оруулаад байгааг ОБЕГ-аас мэдээлэв.

Манай улсын газар нутгийн 8 хүрэхгүй хувийг ой мод эзэлдэг. Ойн түймрийн улмаас энэ хувь хэмжээ жил ирэх тусам хорогдсоор байна. Таны хаясан хог, дутуу унтраасан гал ойг түймэрдэх зэвсэг болдог.

Түймэр нь хүний санамсар болгоомжгүй үйлдлээс бий болдог учир иргэн бүр хариуцлагатай ухамсартай байхыг алба хаагчид, гал сөнөөгдчид уриаллаа. Ойн түймрийн аюулаас та бид урьдчилан сэргийлж чадна. Асаасан галаа бүрэн унтрааж, байгаль дэлхийдээ хог хаяхгүй байх маш энгийн алхмуудыг хэвшүүлээрэй.

 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   өчигдөр

Холбоотой

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 4 дүгээр сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 4 сарын 18-ны өдөр ХУД, СХД, БЗД, БХД, Төв аймгийн дараах хороо хэсгүүдэд 9-19 цагийн хооронд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   5 цагийн өмнө

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   7 цагийн өмнө