2024/04/23. Мягмар гараг Дугаар: #2987

ЭМЧИЙН ӨРӨӨ

АУ-ны доктор Б.Цэнджав: Сэргээн засах эмчилгээг өвчний хурц үед буюу халдвараар өвдсөн өдрөөс эхлээд л хийх ёстой

— Ч.Баяржаргал   2022 оны 01 сарын 25

"Ковид-19" халдварын үед илэрч буй ядрах сульдах, амьсгалын замын зовуурийг арилгах болон ковидын дараах урт хугацааны зовуурийн үед сэргээн засах эмчилгээг хэрхэн хийх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, АУ-ы доктор Б.Цэнджав зөвлөгөө мэдээлэл өглөө.

Аливаа өвчин, гэмтлийн дараа сэргээн засах тусламж үйлчилгээг цаг алдалгүй, эрт эхлэх тусам тухайн эрхтний үйл ажиллагаа эргэн хэвийн байдалдаа орж, амьдралын чанар дээшилж, эдгэрэлтийн хугацааг богино болгодог ач холбогдолтой. Иргэдийн дунд сэргээн засах тусламж үйлчилгээг хурц үе нь өнгөрсний дараа л хийдэг гэх буруу ойлголт байдаг.  Гэвч сэргээн засах тусламж үйлчилгээг өвчний хурц үед буюу өвдсөн өдрөөс эхлээд л хийх ёстой.

Ковидын халдвараар өвдсөн үед сэргээн засах ямар эмчилгээ хийх вэ?

Ковидын халдвар нь амьсгалын дээд, доод замыг гэмтээх, хатгаа болж хүндрэх, амьсгалын дээд зам үрэвсэлд өртөж залгиур, хоолой сэрвэгнэх, амьсгал бачуурах, ханиалгах зовуурь түгээмэл илэрч байгаа. Тиймээс амьсгалын үйл ажиллагааг өвчлөлийн хурц үетэй нь зэрэгцүүлэн амьсгалыг зөв явуулах арга хэмжээ авснаар хэвийн байдалдаа хурдан буцаж орно. 

Уушги амьсгалыг гаргах, авах үйл ажиллагааг зохицуулж байдаг бөгөөд амьсгалын дээд зам болон доод зам үрэвсэлд өртсөн тохиолдолд амьсгалуулах чадварыг сайжруулахад шаардлагатай. 

Гэтэл өвчний хурц үед буюу ядарч сульдах бусад шинж тэмдгүүд илэрч байх үед иргэд төдийлөн амьсгалын дасгал хийдэггүй. Эсэргээрээ үрэвсэл, зовуурьтай үед нь амьсгалын зөв дасгал хийж, гаднаас орж ирэх хүчилтөрөгчийн хэмжээг сайн байлгах нь дархлаа систем, бодисын солилцоо, дотоод шүүрэл сайн ажиллаж эдгэрэлт хурдан явагддаг. Амьсгалын дээд зам үрэвссэн үед эрүүл талбай гэж бий. Үүнийг оролцуулсан дасгал сайн хийх хэрэгтэй.

Тэгвэл ковидын үед гэрийн нөхцөлд ямар дасгал хийх вэ?

  • Хурц өвдсөн ч бай, эдгэрсний дараа нь ч бай хэвлийн булчингаа оролцуулсан амьсгалын дасгал хийх хэрэгтэй. Хэвлий төмбийхөөр өрц доошилж, хавирга хоорондын булчинг тэлдэг. Амьсгалаа авахдаа гэдсээ түлхэж төмбийлгөөд амьсгалаа гаргахдаа гэдсээ цааш нь татаж гүйцэд гаргах нь амьсгалын зөв техник юм. 
  • Бас нэг гол сэргээн засах дасгал бий. Халдварын үед ядраад байна гээд хэвтээ байдалд удаан байх нь хор хөнөөлтэй. Эдгэрэлт удаан явагддаг. Тиймээс ядралын хам шинж удаан үргэлжлэхгүй, үлдэцгүй эмчлэхийн тулд гар хөлийн булчинг оролцуулсан бага ритмтэй дасгал хийх хэрэгтэй. Ингэснээр булчинд хүчилтөрөгчийн хэрэгцээ бий болж байгалийнхаа инстинктээр зүрхний агшилт түрэгсэж, зүрх уушгинд очих цусны эргэлт сайжирч, уушгины агааржилт нэмэгддэг сайн үр дүнтэй.
  • Гуравдугаарт, байршил эмчилгээ. Хэвтээ байдалд удаан байх нь хэвтсэн тал руугаа шүүрэл ялгаралт ихэсч, агааржилт гүйцэд хийгдэж чаддаггүйгээс болж хатгаа үүсэх эрсдэлтэй. Ямар ч өвчний үед удаан хэвтэх нь хэвтрийн хатгаа үүсгэдэг гэдгийг анхаараарай. Тиймээс хэчнээн ядарч сульдсан ч бай болж өгвөл босч суух, босоо байрлалд байх хэрэгтэй.

Хүнд хэлбэрээр өвчилж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний дараа ханиалга зогсохгүй, амьсгаадах, ядрах шинж тэмдэг үргэлжлэн илэрч байвал дээрх сэргээн засах эмчилгээг үргэлжлүүлэн хийх шаардлагатай.

Хурцавтар болон архаг өвчлөлийн үед эмийн эмчилгээнээс гадна физик эмчилгээний аргуудыг мэргэжлийн байгууллагад очиж хийлгэх боломжтой. Тухайлбал, цээжээ шаруулах, цээжээр цахилгаанаар эмийн бодис хийлгэх, бумба тавих, утлага эмчилгээ г.м 

Удаан хугацаагаар ковидын хам шинж илэрч байвал ачаалалдаа тааруулан бага хэмнэлтэй дасгал хийж, аажмаар нэмэгдүүлэх тусам уушгины ажиллах хэсэг улам сайжирдаг. Түүнчлэн агаарын бохирдолтой энэ үед аль болох эрүүл агаарт гарах, алхах зэргээр хөдөлгөөн хийх хэрэгтэй.  

Сэргээн засах дасгал хөдөлгөөн хийхдээ анхаарах зүйлс

  • Омикроны хөнгөн хэлбэрээр өвчилсөн, гэрээр эмчлүүлж буй иргэд эмчилгээний явцад хэвтээ байрлалд удаан байхгүйг хичээж, аль болох босоо байрлалд байх, дээр хэлсэн амьсгалын дасгалыг зөв техникээр хийх, хөл гарын булчин оролцуулсан хөнгөн дасгал хийх нь сэргээн засах гол эмчилгээ болж өгнө.
  • Өрөөний агааржилт маш чухал. Агаарын бохирдол багатай өдрийн цагаар гаднаас агаарын солилцоо явуулж, агаараа сэлгэсний дараа дасгал хийхийг зөвлөж байна. 
  • Ханиалгах дасгал гэж бий. Өвчний үед ямар ч үр дүнгүй удаан ханиалгах нь булчинг улам ядраадаг. Тиймээс зөв ханиалгах хэрэгтэй. Хэвлий дээрээ хоёр гараа тавиад, хүчтэй амьсгалаад 2-3 удаа ханиалгах нь үр дүнтэй.
  • Ковидын дараа бачуурч байвал амьсгалаа чөлөөлөх байршилд дасгал хийгээрэй. Хэвтээ байрлалд гар дээрээ амьсгалах нь амьсгал уужрах, намжаах үр дүнтэй.
  • Мөн амьсгалын дээд замд цэр байгаа бол далны доор болон цээж хэсгийг  гараараа тогших байдлаар доргиох массаж хийж болно. 

Нэг анхаарах зүйл нь иргэд идэвхгүй эмчилгээ буюу тариа дусал л хийлгээд эдгэрнэ гэж бодоод байдаг. Эмийн эмчилгээ чухал боловч үүний хажуугаар бие эрхтний үйл ажиллагааг сэргээх хөдөлгөөн эмчилгээ маш чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ дасгал сайн гээд тэтрүүлэн хийх нь мэдрэл сульдлын хам шинж үүсгэх эрсдэлтэй учраас дасгалын босгоо зөв тодорхойлж, аажмаар нэмж хийхийг дахин сануулж байна.

Сэргээн засах эмчилгээг ЭМД-ын хөнгөлөлтөөр хаана хийлгэх боломжтой вэ?

Эрүүл мэндийн даатгал төлөгч иргэд  даатгалын гэрээтэй энэ төрлийн эмнэлгийн байгууллага, сэргээн засах төвүүд, сэргээн засах клиникийн эмнэлэг, дүүргийн сэргээн засах эмчилгээний кабинет, улсын болон хувийн хэвшлийн сувиллуудаар үйлчлүүлэх боломжтой. ЭМДЕГ-ын вэбсайтаас гэрээт газруудын мэдээллийг харж болно. Одоогоор ЭМД-ын хөнгөлөлтөөр үйлчлэх, агаарын чанар сайтай, хотоос зайтай 16 сэргээн засах сувилал, улсын хэмжээнд 23 байгууллага ажиллаж байна. Эдгээр сувилалд даатгалаараа ковидын дараах сэргээн засах эмчилгээг хийлгэх боломжтой.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Б.Одончимэг: "Гуурсан хоолойн хэт авиан уян дуран"-аар онош тодруулах хүлээгдэл нэмэгдсээр байна

2023 оны хавдрын нөхцөл байдлын тайлан мэдээгээр манай улсад жилд 7244 хавдрын тохиолдол шинээр оношлогджээ. Тэргүүлэх 5 хорт хавдрын 3-т уушгины хорт хавдар орж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 18

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

Санал болгох

Он гарсаар манай улсын 570 мянган иргэн гадаадад зорчсон байна

Манай улсын хилээр 2024 оны эхний улиралд  1342.3 мянган (давхардсан тоогоор) зорчигч  нэвтэрсэн  нь өмнөх оны  мөн  үетэй харьцуулахад  488.5(57.2%) мянгаар нэмэгджээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   5 цагийн өмнө

ЭМД-аар эрт илрүүлэх үзлэгийн дараах багц шинжилгээнүүдийг үнэгүй хийлгээрэй

Нас насны дараах багц үзлэг, шинжилгээнүүдийг иргэн та ЭМД-аар үнэ төлбөргүй хийлгэх боломжтой. Багц 1: 5 хүртэлх насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцУрьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээхЭмнэл зүйн иж бүрэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө