2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

ЭМЧИЙН ӨРӨӨ

Өндөр даралтад хүчилтөрөгчийн эмчилгээ нь Ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээ болон олон өвчний үед үр дүнтэй

— Ч.Баяржаргал   2022 оны 01 сарын 11

"Доктор хүчилтөрөгч" эрүүл мэндийн төв нь Монголдоо анх удаа "Өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээ"-ний технологийг нэвтрүүлэн Японы уламжлалт анагаах ухааны Шиацү бариа засалтай хослуулан хийж байгаа юм. Тус төвийн захирал, АУ-ны доктор Э.Түмэнжинтэй уг эмчилгээний ач тус, давуу тал, үр дүнгийн талаар мэдээлэл хүргэхээр ярилцлаа. 

Өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээ нь ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээ, хавдар гэх мэт олон өвчний эмчилгээг маш сайн дэмжигч болдог

“Өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээ” гэж юу вэ. Хэнд зориулсан ямар ашиг тустай эмчилгээ болохыг тайлбарлаач? 

Жирийн үед бидний амьсгалж буй агаарын 21 хувь нь хүчилтөрөгч байдаг бол өндөр даралтат хүчилтөрөгчийн төхөөрөмж нь агаарын даралтаас 30-50 хувиар илүү даралттай орчин үүсгэдэг бөгөөд энэ даралтан доор хүнийг 95 хувийн хүчилтөрөгчөөр амьсгалуулдаг орчин үеийн эмчилгээний арга юм. Даралттай хүчилтөрөгчийн төхөөрөмжид ороход хүний биеийн эрхтэн, эд эсийн түвшинд хүчилтөрөгчөөр бүрэн хангагдаж, үрэвсэл намдаж, агаарын бохирдол, утааны хордлого гэх мэт бүх төрлийн биеийн хордлого тайлах, эд эрхтний үйл ажиллагааг сэргээж гэмтсэн эд, эсийн нөхөн төлжилт эрчимждэг.

Олон жил бохир агаараар амьсгалж байгаа хүмүүс хүчилтөрөгчийн дутагдалд орж, уушги, зүрх судасны өвчин үүсэх, ханиад томуу, амьсгалын замын халдварт өвчнөөр өвчлөх нь ихсэх зэрэг эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байгааг судалгаануудаас харж болно. Тиймээс хотын иргэдийн эрүүл мэндэд ялангуяа коронавируст цар тахлын үед хамгийн чухал хэрэгцээтэй цэвэр агаараар амьсгалуулах,  тэр дундаа өндөр даралттай хүчилтөрөгчөөр амьсгалуулж эмчлэх шаардлага хэрэгцээ их байгаа учир уг эмчилгээг нэвтрүүлээд байна.

Ер нь дэлхийн ихэнх оронд “өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээ” буюу барокамерийг эмнэлэгт хэрэглэж ирсэн. Харин орчин үед уг технологи улам хөгжиж эмнэлгийн бус нөхцөлд, гэртээ хэрэглэж болохоор хялбар болчихсон. Манай төвийн хүчилтөрөгчийн эмчилгээний төхөөрөмж л гэхэд 2021 оны сүүлээр Монголд орж ирсэн шинэ технологи юм. Уг төхөөрөмж нь агаараас хүчилтөрөгчийг өтгөрүүлээд хүнд амьсгалуулдаг гэж энгийнээр ойлгож болно. 40 гаруй жилийн өмнө Японд хүчилтөрөгчийн эмчилгээ буюу барокамерийг ашиглаж эхэлсэн байдаг.

Хүн байгалийн амьтан. Өөрөөр хэлбэл бид амьсгалж буй агаарынхаа 30 орчим хувьд хүчилтөрөгч авах нь хэвийн байхаар цаанаасаа зохицуулагдсан биш гэж үү? Гэнэт яагаад ингэж их хүчилтөрөгчийн хэрэгцээ бий болов гэж олон хүмүүс бодож байгаа байх. Энгийн үед амьсгалж буй хүчилтөрөгчийн хэмжээнээс хэд дахин их хэмжээгээр хүчилтөрөгчөөр амьсгалахаар яагаад ямар нэг гаж нөлөө үзүүлдэггүй юм бол?  

Гаж нөлөө огт байхгүй. Хүн уул руу гарах, ой модонд алхахад гемоглобиноор улаан эсэнд хүчилтөрөгч зөөгддөг. (Гемоглобин гэдэг нь цусны улаан эсэнд агуулагдаж эд эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөж тэнд ялгарсан нүүрсхүчлийн хийг уушгинд тээвэрлэн аваачдаг уураг юм.)

Харин өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээнд ороход улаан эс болоод цусны сийвэн хоёрт хүчилтөрөгч давхар ордог учир ой модонд явснаас илүүгээр хүний бие дэх хордлого тайлж, хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулдаг. 

Антиоксидант буюу хордлого тайлах үйлчилгээтэй учраас хүн бүр хэрэглэх шаардлагатай. Харин жирэмсэн эмэгтэйчүүдэд даралт өгч болдоггүй учир кампсульд орохгүй, маскаар хүчилтөрөгчөөр амьсгалуулж болно. Мөн уушгины пневомоторакс өвчтэй хүн болон яг одоо ханиалгаж халуурч байгаа хүнд хэлбэрийн халдварт өвчтэй хүмүүж орж болохгүй.

Ер нь бол шинжлэх ухаан өндөр хөгжсөн орнуудад энэ төрлийн судалгааг аль эрт хийгээд,  орчин үеийн технологи болтлоо хөгжүүлчихсэн. Манай улсад л одоо нэвтэрч байгаа хэрэг. Өндөр хөгжилтэй орнуудад хүмүүс нь гэртээ аваад хэрэглэдэг болсон технологи.

Хүчилтөрөгчийн дутагдалтай явах нь эрүүл мэндэд ямар сөрөг үзүүлдэг вэ? 

Хүчилтөрөгч хүний бие махбодод нөөцлөгддөггүй. Нүүрс ус, уураг, өөх тос, амин дэмийг хүн хоол тэжээлээрээ дамжуулан авч биед тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг бол хүчилтөрөгч ердөө гурван минут болоод л дуусдаг. Өөрөөр хэлбэл, хүний хүчилтөрөгчийн нөөц амьсгалах бүрд шаардлагатай. Гэтэл бидний амьдарч буй орчин, агаарын бохирдлын улмаас хангалттай хүчилтөрөгчөөр амьсгалж чадахгүй байна. 

Хүчилтөрөгчийн дутагдалд орсон үед амьсгал дутуу авагдаж байгаа мэт санагдах, амархан амьсгаадах, хүйтэнд мэдрэг болох, дасгал хөдөлгөөн хийхэд ачаалал дааж чадахгүй, анхаарал төвлөрөлт муудах, толгой өвдөх, амархан ядрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Ер нь хүчилтөрөгчийн дутагдалтай удаан явах нь мэдрэлийн эсийн гэмтэл үүсгэх, эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулах аюултай. Тиймээс аль болох л хангалттай хүчилтөрөгчөөр амьсгалах шаардлагатай.

Хүчилтөрөгчийн коктейль уух, цусаар хийх зэрэг хүчилтөрөгчийн янз бүрийн эмчилгээ, хэрэглээ байдаг. Өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээний төхөөрөмж /ӨДХЭ/ нь юугаар ялгаатай, онцлог вэ?

Өндөр даралтат хүчилтөрөгчөөр амьсгалуулахад цусны шингэн буюу сийвэнд хүчилтөрөгч шууд ордог. Зөвхөн хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулахаас гадна дараах өвчнүүдийн үед сайн нөлөө үзүүлдэг давуу талтай. 

  • Тархины мэдрэлийн өвчнүүд. Аутизм, тархины саа, цус харвалт, гэмтлийн шалтгаан тархины гэмтэл, тархины доргилт, мигрень,  Алцьгеймер, хүчилтөрөгчийн дутагдалт өвчнүүд, хүүхдийн гипокси буюу нүүр ам нь хөхөрдөг өвчин, паркинсонизм зэрэг өчний үед,
  • Үений артрит, фибромиалги зэрэг үе мөчний өвчнүүд,
  • Хоол боловсруулах замын буюу ходоод гэдэсний үрэвсэл, кроны өвчин, хоолны шингэц сайжруулахад сайн нөлөөтэй.
  • Бас нэг чухал эмчилгээ нь  атеросклероз буюу судасны хатуурал өвчин, чихрийн шижин өвчний үед хэрэглэдэг. Монголчуудын 80 хувь нь судасны хатууралтай, зүрх судасны өвчтэй гэсэн судалгаа байдаг. Ялангуяа тамхи татдаг хүмүүсийн хувьд энэ төрлийн эмчилгээ хамгийн чухал.
  • Дархлаа системийн талаас хавдрын үед болон архаг халдвар буюу лаймын өвчинд хэрэглэж биед хуримтлагдсан хордлого тайлдаг.
  • Ковидын халдварын дараах нөхөн сэргээх эмчилгээг маш сайн дэмждэг.
  • Мөн гоо сайхан, хөгшрөлтийн эсрэг, эд эсийг нөхөн төлжүүлэх чиглэлээр дэлхий нийтээр ашигладаг.

Хүчилтөрөгчөөр дэмжих төхөөрөмж буюу капсульд хэн ч орж болох бөгөөд бага насны хүүхэд ээжтэйгээ хамт ороод эмчилгээ хийлгэх боломжтой, тухтай, ямар ч аюулгүй гэдгээрээ давуу талтай.

Хавдрын эмчилгээг онцолж асуумаар байна. Хавдрын аль үе шатанд ӨДХЭ-г хийж болох вэ? 

Хавдын үед мэс засал, хими, туяа гэсэн гурван төрлийн эмчилгээ хийдэг. Эхний 2 шатанд эмчлэгдэх боломж 70 хувь, 3, 4-р шатанд ямар ч эмчилгээ хийсэн 70 хувь нь тавилан муутай байдаг. Хэрэв 1,2-р шатанд эмчилгээ авааад, нөхөн сэргээх хүчилөтөргчийн эмчилгээг хийлгэвэл эсийг залуужуулах, хордлого тайлах сайн нөлөөтэй.

Өдөрт хүний биеийн 5-6 газар хавдрын эсүүд үүсч, өөрийн дархлаагаар устгаж байдаг. Антиоксидант хүчилтөрөгчийн эмчилгээний нөлөөгөөр тухайн хавдрын эсийг хүний бие өөрөө устгахад нь туслах буюу дархлааг нь дэмжиж өгдөг. Зөвхөн хавдрын эмчилгээний дараа гэлтгүй хими, туяа эмчилгээний дундуур ч хийлгэх боломжтой. Ямар нэг эсрэг заалтгүй.

Эмчилгээний үргэлжлэх хугацаа, үр дүн ямар байдаг вэ. Байнга орох шаардлагатай юу эсвэл тодорхой давтамжтай орох уу?

Нэг удаагийн эмчилгээ 60 минут үргэлжилдэг. Курс эмчилгээ нь тухайн хүний өвчний байдал, биеийн онцлогоос хамааран 20-40 удаа орох заалттай. Хүчилтөрөгчийн дутагдлаас урьдчилан сэргийлэх, хоргүйжүүлэх, залуужуулах зорилгоор 20 удаа орж болно. Дээр хэлсэн тодорхой өвчтэй хүмүүсийн хувьд 40 удаа орж байж нэг курс эмчилгээ болдог.  

Зургаан сардаа нэг курс буюу нэг сарын хугацаанд уг эмчилгээг хийлгэвэл биеийн  хордлого илүү сайн тайлагдах, үр нөлөөтэй. 

Үүнээс ойрхон зайтай ч орж болно. Ялангуяа агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд орвол илүү үр дүнтэй.

Өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээг Шиацү бариа засалтай хослуулан хийж байгаа гэсэн. Шиацү бариа заслын талаар та мэдээлэл өгөөч? 

Би 2019 онд Японы Токүшима их сургуульд “Хавдрын эсийн механизм” сэдвээр доктор хамгаалсан. Анагаахын ямар ч чиглэлийн судалгааны ажил хийхэд суурь судалгааны ажил заавал хийдэг. Тиймээс  Японы уламжлалт бариа заслын чиглэлээр нэлээд хэдэн судалгаа хийсэн. Тэдгээр судалгааны ажил дээрээ үндэслэн Японы “Шиацү” бариаг мөн Монголдоо нэвтрүүллээ. 

Шиацү бариа засал нь зүүний цэг буюу биологийн идэвхт цэгт нь массаж хийдэг. Шиацү буюу "хурууны өндгөөр даралт үүсгэх" гэсэн утгатай бөгөөд Хятадын уламжлалт анагаах ухаанд тулгуурлан Японд үүссэн, зүүний 12 сувгийн дагуух цэгүүдийг идэвхжүүлэн бариа засал хийдэг эмчилгээ юм. Энэхүү бариа нь олон төрлийн өвчинд сайнаар нөлөөлөхөөс гадна биеийг амрааж, энергийн урсгалыг тэнцвэржүүлдэг. Мөн стресс тайлж, гүн тайвшруулах, өвдөлт өвчнийг эмчлэхэд тусалдаг.

Түүнчлэн Шиацү бариа нь цусан хангамжийг сайжруулж, мэдэрлийн эсийн үйл ажиллагааг сэргээж идэвхжүүлдэг бөгөөд хордлого тайлах хүчилтөрөгчийн эмчилгээг хослуулан хийх нь маш сайн тохирдог. Энэ хоёр төрлийн эмчилгээг олон улсад шинжлэх ухааны үүднээс гаж нөлөө байхгүй гэдгийг баталсан учраас төв эмчилгээндээ нэвтрүүлсэн.

Танай төв нээгдээд удаагүй байна. Өдөрт хэдэн хүнд үйлчлэх боломжтой байгаа вэ? Мөн хэдэн эмч мэргэжилтэн багтай ажиллаж байна вэ?

Миний хувьд Шиацү бариа заслаа гардан хийж байна. Мөн АШУҮИС-ын Уламжлалт анагаах ухааны чиглэлээр төгссөн, 6 жилийн туршлагатай Э.Долгорсүрэн эмч, хүчилтөрөгчийн эмчилгээгээр мэргэшин ажиллаж байгаа Л.Хоролсүрэн эмч болон бусад ажилчид, баг бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай төв 09-21 цагийн хооронд ажиллаж байгаа бөгөөд хоёр капсульдаа өдөрт 16 хүн оруулах боломжтой. Эдгээр хүмүүс багадаа нэг сарын турш явж курс эмчилгээ хийлгэвэл сард бид ийм тооны хүнийг эмчлэх боломжтой юм. Нээлтээ хийгээд хэдхэн хонож байгаа боловч захиалга нэлээдгүй ирж байгаа учраас иргэд урьдчилан утсаар цаг авч үйлчлүүлж болно.

Та "Доктор хүчилтөрөгч" эрүүл мэндийн төвийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ аваарай. 


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Б.Одончимэг: "Гуурсан хоолойн хэт авиан уян дуран"-аар онош тодруулах хүлээгдэл нэмэгдсээр байна

2023 оны хавдрын нөхцөл байдлын тайлан мэдээгээр манай улсад жилд 7244 хавдрын тохиолдол шинээр оношлогджээ. Тэргүүлэх 5 хорт хавдрын 3-т уушгины хорт хавдар орж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 18

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   1 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   21 цагийн өмнө