2024/09/08. Ням гараг Дугаар: #3125

ОНЦЛОХ

Авлигыг зөвшөөрөхгүй байх тухай агуулгыг 10-р ангийн НИЙГЭМ СУДЛАЛЫН ХИЧЭЭЛИЙН хөтөлбөрт оруулна

— Ч.Баяржаргал   2024 оны 09 сарын 05

Боловсролын сайд П.Наранбаяр Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга М.Даваатогтох, албаны дарга Ц.Шинэбаяр нарыг хүлээн авч уулзан, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт авлигыг зөвшөөрөхгүй байх талаарх агуулгыг тусгах талаар ярилцав.

Авлигатай тэмцэх газраас Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэнтэй хамтран авлигатай тэмцэх, шударга байх ёс суртахууны тухай агуулгыг боловсруулж, орон нутгийн болон нийслэлийн 16 сургуульд туршилтын хөтөлбөр байдлаар хэрэгжүүлсэн байна. Туршилтын дүнд энэхүү хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэхэд үр дүнтэй гэж үзсэн тул улсын хэмжээнд ахлах ангийн сургалтын хөтөлбөрт оруулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж буйгаа М.Даваатогтох, Ц.Шинэбаяр нар илэрхийлэв.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхдүүдэд авлига, түүний хор уршгийг таниулахад чухал ач холбогдолтой тул уг ажлыг яамны зүгээс дэмжиж, хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр онцлов. Иймд дээрх агуулгыг ерөнхий боловсролын сургуулийн 10-р ангийн Нийгэм судлалын хичээлийн хөтөлбөрт тусгаж, ээлжит хичээлийн гарын авлагыг сургуулиудад хүргүүлэхээр болов. Мөн сургалтын хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэлийн хүрээнд суурь боловсролын сурах бичгийн агуулгад оруулах шаардлагатайг хэллээ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг  9 дүгээр зорилтын 9.3.1-т “Бүх түвшний сургалтын агуулга, хөтөлбөрт авлигыг үл тэвчих, ёс суртахууныг төлөвшүүлэх агуулга, сэдвийг олон улсын туршлага, үндэсний онцлогт нийцүүлэн тусгаж, дүн шинжилгээ хийж, үр нөлөөг үнэлнэ” хэмээн заасан байдаг.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Улаанбаатар хотод дутагдаж буй эрчим хүчийг хангах станц 11 дүгээр сард ашиглалтад орно

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, цахилгаан, дулааны эрчим хүчний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулахгүй байх зорилгоор Багануур дүүрэгт эрчим хүч хуримтлуурын станц барих... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

63 иргэнд ЭМД-ын сангаас 38.2 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.Тэгвэл 2024 оны 8 дугаар сарын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

Скүүтер, цахилгаан дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн нийт 523 тохиолдол бүртгэгджээ

Монгол Улсын хэмжээнд 2022-2024 оны эхний долоон сарын байдлаар мопед, скүүтер, цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтлийн нийт 523 тохиолдол бүртгэгджээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил зонхилон үйлдэгдэж байна. Тухайлбал, 2024 оны эхний хагас жилийн байдлаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан 4124 хэргийн 32.5 хувийг Гэр бүлийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр