2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

ОНЦЛОХ

Автобусыг 1-р эгнээгээр саадгүй зорчуулахаар 500 гаруй алба хаагчдыг нэмэлтээр ажиллуулж эхэллээ

— Ч.Баяржаргал   2022 оны 12 сарын 05

Нийслэл хотын замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж түгжрэл саатал олон цагаар үргэлжилж буйтай холбогдуулан Энхтайваны өргөн чөлөөнд Офицеруудын ордны аюулгүйн тойргоос 5 шарын автобусны буудал хүртэлх авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ буюу “Чиглэлийн тээврийн хэрэгсэл”-ийн эгнээнд тавих хяналт шалгалтыг энэ оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн Цагдаагийн байгууллагаас  эрчимжүүлж, ачаалал үүсэж байгаа цагуудад өдөр тутам хөдөлгөөн зохицуулж ажиллаж байгаа 100 гаруй алба хаагч дээр 400 гаруй алба хаагчдыг 2 ээлжээр 200 гаруй хяналтын цэгт нэмэлтээр ажиллуулж байна. 

Ингэхдээ Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны болон тодорхой чиг үүргийг өрөө тасалгаанд гүйцэтгэдэг алба хаагчдыг хамруулан ажиллуулж байгаа аж. 

Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлснээр нийтийн тээрийн автобус, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ түргэн шуурхай, чөлөөтэй зорчих боломжийг нээх, зорьсон газартаа цаг хугацааны хувьд хурдан очих нөхцөл бүрдүүлэх, түгжрэлд саатаж зогсоход алдаж байгаа цагийг багасгахад нөлөөлнө гэж тооцож байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдэв.

Иймээс иргэдийг Энхтайваны өргөн чөлөөнд нэгдүгээр эгнээгээр чиглэлийн тээврийн хэрэгсэл болох автобусны хөдөлгөөнд саад болж зорчихгүй байхыг зөвлөлөө. 


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Урьдчилсан захиалга авч, хугацаандаа ашиглалтад оруулаагүй барилгуудын мэдээллийг иргэдээс авч байна

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг мэдэгдэх боломжтой.Тухайлбал иргэдээс урьдчилсан захиалга авч, гэрээнд заасан хугацаандаа барилгаа ашиглалтад... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26

“Парис-2024” олимпын бэлтгэл ажилд 25.6 тэрбум төгрөг төсөвлөжээ

МҮОХ-ны Гишүүдийн ээлжит хурал Худалдаа аж үйлдвэрийн их танхимд боллоо. Хуралд 180 гишүүн оролцохоос 129 нь хүрэлцэн ирж, 71.6 xувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 25

Санал болгох

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

0-5 насны хүүхдийн дараах багц үзлэг шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26