2026/04/21. Мягмар гараг Дугаар: #3715

НОГООН ХУУДАС

Баянхошуунд байрлах "Гүнжийн нүдэн нуур"-аа хамгаалахыг уриалж байна

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 04

Улаанбаатар хотын баруун тал Баянхошуунд "Гүнжийн нүдэн нуур" байдаг бөгөөд хашаа, цементэд шахагдан устах аюул учирсан тул нуураа хамгаалах зайлшгүй шаардлагатай байгаа талаар "Усны газар"-ын дарга З.Батбаяр дараах мэдээллийг цахим хуудастаа нийтэлжээ. 

Эрт цагт Толуй эзний хатан Сорхогтан (Соргог хатан) бэхи энэ нуурын уснаас хүртэн сууж дэлхийг донсолгосон их хаад болон 4 хүүдээ (Мөнх, Хубилай, Хүлэг, Аригбөх) алтан тэвшийн хөдийн тухай, ард түмэн улс орныг хэрхэн удирдах, ус голоо яаж дээдлэх тухай сургаал үгээ хайрлан суусан гэдэг хууч яриа бий.

Энэ сайхан нуураа хамгаалан авч үлдэх зайлшгүй шаардлага тулгараад байна. Хашаа болон цементэд шахагдан хоног өдрөө тоолон буй Гүнжийн нүдэн нуурыг авран хамгаалах арга нь хамгаалалтын бүс, нуур усанд байгалийн аясаар өөрөөрөө нөхөн сэргэх боломжийг олгох асуудал юм.

Энэ долоо хоногийн сүүлээр буюу 6 дугаар сарын 7-ны өдөр "Бид Туул голынхон" ТББ, "Усны газар",  Туул голын сав газрын захиргаа хамтран "Гүнжийн нүдэн нуур"-аа хамтдаа хамгаалъя сэдэвт хүүхэд багачуудад зориулсан гол усаа хамгаалах тухай танин мэдэхүйн арга хэмжээ зохион байгуулна. 

Энэ сайхан нуурын эрэг дээр нэгэн хөөрхөн номын сан байдаг. Тэрхүү номын санг түшиглэн энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд номын санд хүүхдийн болон бусад бүх төрлийн ном хандивлах үйл ажиллагааг ч эхлүүлж байгаа юм. Иймд усанд хайртай, ус голоо хамгаалахын төлөө санаа тавьж явдаг бүх хүмүүсээс энэ нуурын асуудалд анхаарал хандуулах, бүх талаар дэмжихийг уриалж байна. 

Хуучин ном, сэтгүүл, гадаад дотоод хэл дээр бүх төрлийн байж болно. Сонгинохайрхан дүүрэгийн төрийн байгууллагууд, Нийслэлийн Байгаль орчны газар-ыг энэхүү үйл ажиллагаанд оролцохыг нуурандаа илүү их анхаарал халамж тавихыг уриалж байна.

Хамтдаа үр хүүхдүүд, ирээдүй хойчийнхоо төлөө Гүнжийн нүдэн нуураа, гол усаа, рашаан булгуудаа хатааж ширгэх, бохирдож бузартахаас хамгаалцгаая" хэмээв. 


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

ХӨВСГӨЛ: "Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор" нээлтээ хийлээ

Монгол Улсын аялал жуулчлалын гол бүс нутаг Хөвсгөл аймагт, жуулчдын аюулгүй байдлыг хангаж, ая тухтай аялах боломжийг нэмэгдүүлсэн бүтээн байгуулалт нээлтээ хийлээ.Хөвсгөл нуурыг жил бүр 110 мянга гаруй дотоод, гадаадын жуулчид зорьдог бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 07 сарын 09

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 3 жилд 84 сая мод тарьж ургуулаад байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилготойгоор 2021 оноос эхлэн орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. Тэрбум мод тарьж, арчлан,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 06

Санал болгох

ЦАХИМ ДЭЭРЭЛХЭЛТЭД ТУСГАЙ ШИЙДЭЛ АЛГА

Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар Боловсролын сайд холбогдох хүмүүстэй уулзалт хийлээ. 2025-2026 оны хичээлийн жилд нийт 1.28 сая гаруй суралцагч буюу Монгол Улсын хүн амын 1/3 нь суралцаж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө

САЛХИ ШУУРГАНЫ УЛМААС БАРИЛГЫН ДЭЭВЭР ХУУЛАРСАН 12 ДУУДЛАГА, МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЛЭЭ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 17-19-нд нийт нутгаар хүчтэй салхитай, цасан болон шороон шуурга шуурч, зарим аймаг, сумын нутгаар гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн бөгөөд салхи шуурганы улмаас барилгын дээвэр хууларсан 12... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   18 цагийн өмнө