2024/04/19. Баасан гараг Дугаар: #2983

ОНЦЛОХ

Бид загасыг "ҮРЖЛИЙН ҮЕД БАРИХГҮЙ" байж хамгаалдаг

— Ч.Баяржаргал   2021 оны 06 сарын 10

Загасыг “үржлийн үед барихгүй” аянд олны танилууд нэгдэж загас хамгаалах, загасчлахын талаар өөрсдийн бодлоо хуваалцлаа.

Дуучин, UB Comedy клубын Комедиан С.Зоригт: 

Загасны талаар нэг дурсамжаа яръя. Тухайн үед намайг хүүхэд байхад манай гэрийн ойролцоох гол үерлэн цөөрөм үүсч, загаснууд эргээсээ халиад тэр цөөрөмд ороод ирсэн. Тэгээд үерийн ус татарсны дараа загаснууд цөөрмөөс гарч чадахгүй гацчихсан тийчлээд л байсан. Тэр байдлыг харахад надад их өрөвдөлтэй санагдаж байсан юм. Харин хүмүүс цөөрөмд гацсан загаснуудыг шуудай шуудайгаар нь очиж авч байсан. Хэрвээ тэр үед загасыг аврах талаар ийм мэдээлэл, сурталчилгаа сайн байсан бол  гэр лүүгээ авч явж идэх биш буцаагаад усанд нь тавих байсан байх даа гэж боддог.

Би загас агнадаггүй. Загасыг үржлийн үед барихгүй байх тал дээр спортын чиглэлээр барьдаг хүмүүс зөв үлгэр дуурайл өгч байгаа харагддаг. Тэд бол загасыг гэмтээхгүй, бариад буцааж тавих, үржлийн үед нь усанд огт ойртохгүй байх зэрэг зарчмуудтай. Гэвч үүний хажуугаар үржлийн үе байсан ч хамаагүй барьдаг, агнадаг хүмүүс байсаар байна.  Магадгүй та бид хоёрыг ярьж байхад ч тэдгээр хүмүүс хууль бусаар загас барьж байж болох юм. Тиймээс энэ тал дээр хяналт, шалгалтыг сайжруулан анхаарах хэрэгтэй. 

Жүжигчин Ж.Мөнгөнсүх:

Одоогоос 5,6 жилийн өмнө БНХАУ-ын далайн эргийн хотод жил гаруйн хугацаанд ажлын шаардлагаар амьдарсан юм. Мэдээж тэнд далайн бүтээгдэхүүн ихтэй, загас барьдаг хүмүүс ч маш их. 2-3 метр урт уурга далай руу шидэж загас барьж байгааг хараад би бас нэг удаа сонирхоод загас барьж үзсэн. Тухайн үед загас өгөөш үмхэж орж ирэхээр гоё санагдаж байсан ч алах, идэх талаар огт бодоогүй. Буцаагаад далайд нь тавьсан. Бас далайн бүтээгдэхүүн, хясаа, сам хорхой иддэг байсан. Харин дараа нь сам хорхой газрын жоомтой адилхан бактериар хооллодог гэдгийг мэдээд заваан санагддаг болж ахиж идээгүй. 

Загасыг хамгаалах талаар таны бодол:  Саяхан Netflix-ээр “Seaspiracy” гээд баримтат киног үзсэн. Энэ киноны талаар дэлхийн одууд, олны танил хүмүүс өөрсдийн сошиал хаягаар мэдээлэл оруулсан байсныг харсан л даа. Kylie Jenner, Kendall нар тус киног үзээд дахиж далайн бүтээгдэхүүн идэхгүй, татгалзаж буй талаараа ч мэдээлсэн байсан нь үзэхэд нөлөөлсөн гэхүүдээ. 

Киноны гол агуулга нь далайн амьтдыг хамгаалах талаар гардаг. Үзсэний дараа далайн бүтээгдэхүүн маш муухай санагдсан. Яагаад тийм муухай байдалд хүргэсэн гол шалтгаан нь хүмүүсийн санаатай болон санаандгүй хийж буй буруу үйлдэлтэй л холбоотой байгаа юм. Далайд мяндсан утас, хуванцсар, янз бүрийн хортой хог хаягдал хаяж, зарим нь усны мандал дээр хөвөн усыг бохирдуулан түүнийг нь далайн амьтад иддэг. Эргээд тэр амьтдаа хүмүүс бид өөрсдөө идэж байгаа байдлыг олон баримтаар харуулсан байсан. Энэ баримтад киног бусад хүмүүс ч бас үзээсэй гэж санал болгомоор байна.  Далайн амьтан, загасны талаарх үзэл бодол маань өөрчлөгдөхөд нөлөөлсөн шүү.

Дэлхий дээр зөвхөн  хүн амьдардаггүй. Загас усандаа үржих, амьдрах эрхтэй шүү дээ. Амьтныг хайрлах ёстой.

Жүжигчин Н.Баясаа:

Би загасчилж, загас барьж үзээгүй л дээ. Ер нь загас, амьтан агнах, барих тал дээр надад ямар ч сонирхол байдаггүй. Байгаль орчиндоо зохицон амьдарч байгаа амьтан, загас зэргийг мөнгө, ашиг сонирхлынхоо төлөө ихээр нь барьж, устгах нь эргээд байгальдаа сөрөг нөлөө үзүүлнэ.  Байгалийн тэнцвэрт байдлыг нөхөхийн тулд зарим амьтан загасыг агнаж болдог байж болох юм. Гэхдээ тухайн амьтны үржлийн үед барихгүй байх, агнах зөвшөөрөлтэй улиралд нь барих хэрэгтэй.  

Магадгүй бусад хүмүүст загас барих нь сонирхолтой санагддаг, хоббигоо болгосон эсвэл ахуйн зориулалтаар барьдаг байж болох ч үржлийн хугацаанд нь барихгүй  ганц хоёрхон сар хүлээж тэвчээрэй гэж уриалмаар байна. Ингэснээр таны барих гэж буй загас дараа нь хэд дахин өсөх болно.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   13 цагийн өмнө

Холбоотой

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхэд хамгааллын ууган байгууллага, 50 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй “Өнөр бүл хүүхдийн төв”-д ажиллалаа.Төр, засгаас хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр тодорхой бодлого, шийдвэр гарган... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг 4 сарын 29-ний өдрөөс зогсооно

Сонгуулийн тухай хуульд дагуу иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу  4 дүгээр сарын 29-ний өдрөөс түр зогсооно. Энэ талаар Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр дараах... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 4 дүгээр сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 4 сарын 18-ны өдөр ХУД, СХД, БЗД, БХД, Төв аймгийн дараах хороо хэсгүүдэд 9-19 цагийн хооронд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   22 цагийн өмнө

Эмийн лабораторийн эрхлэгч эмийн сан ажиллуулж, өөрөө өөрийнхөө эмэнд шинжилгээ хийж, дүгнэлт бичиж байна

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол 2024.04.15-17-ны өдрүүдэд боллоо. Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   22 цагийн өмнө