2025/06/15. Ням гараг Дугаар: #3405

ОНЦЛОХ

БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгана

— Б.Батцэцэг   2024 оны 11 сарын 28

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.

  • Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
  • Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
  • БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
  • Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
  • Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
  • Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
  • Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохион байгуулах,
  • Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг сэргээх, эдийн засгийн тэргүүлэх салбар болгох зорилгоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. 2023 онд 651,000 жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлого олсон.

2024 онд "Өөдөө тэмүүлэх Монгол" буюу "Go Mongolia” нэгдсэн брэндинг дор гадаад сурталчилгааг эхлүүлснээр Монгол Улсын талаарх эерэг сэтгэгдэл 82% өсч, 2024 оны 10-р сарын 07-ний өдрийн байдлаар 680,711 жуулчин хүлээн авчээ. Үүнээс 160 мянга гаруй жуулчин БНСУ-аас манай улсад иржээ.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Хавдрын тусламж үйлчилгээг тухайн орон нутагтаа авдаг болно

Монгол Улс 100 мянган хүн амд ногдох хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж, өнгөрсөн оны статистик мэдээллээр хорт хавдрын 8169 шинэ тохиолдол, 4755 нас баралт бүртгэгдсэн ба 32029 иргэн хавдрын хяналтад байна. Дөрвөн нас... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 12

Ерөнхий сайдаар томилвол УИХ-д суудалтай намуудтай хамтын ажиллагааны талаар ярилцана

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.06.12/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонхын суудал авсан МАН-аас Гомбожавын Занданшатарыг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 12

Санал болгох

Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 338 батлагдсан тохиолдол бүртгэгджээ

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээллийг Халдварт Өвчин судлалын Үндэсний төвийн захирал Э.Анхбаяр өглөө. Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 338 батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 13

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.06.12/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Төрийн ордны “Их хуралдай” танхимд 14 цаг 17  минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 13