2023/09/25. Даваа гараг Дугаар: #2776

ОНЦЛОХ

БНСУ-т 4 жил 10 сар тогтвортой ажилласан бол дахин визний хүсэлт гаргахгүй үргэлжлүүлэн ажиллах боломжтой

— Ч.Баяржаргал   2023 оны 09 сарын 18

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн менежмент, хөгжлийн сангийн Тамгын газрын дарга Ким Тэ Хуантай албан уулзалт хийв. 

Уулзалтаар хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд ажиллах хүч илгээхэд Монгол Улсаас ирэх хөдөлмөрийн гэрээт ажилчдын квотыг үр дүнтэй хэрэгжүүлэх, хөдөлмөрийн салбарын чиглэлийг өргөжүүлэх, олон улсын сургалт семинарыг хамтран зохион байгуулах, хөдөлмөр эрхлэлтийн бодлого төлөвлөлтийн журам боловсруулах зэргээр гурван жилийн хугацаатай хэрэгжүүлдэг ODA төсөлд энэ жил Монгол Улс саналаа өгч хамтран оролцох зэрэг асуудлаар харилцан санал солилцов.Уг санамж бичгийн дагуу,

2004 оноос өнөөг хүртэл Монгол Улсаас нийт 36 мянган гэрээт ажилчид ирж ажилласан байна. 

ХНХ-ын сайд Х.Булгантуяа,  хөдөлмөрийн гэрээт ажилчдыг зөвшөөрөгдсөн квотын тоонд хүргэж илгээх, эмэгтэй ажилчдын квотыг нэмэгдүүлэх, тогтвортой нөхцлөөр ажиллаж буй гэрээт ажилчдаа дэмжих, тэдний гэр бүл, ах дүүг урьж хамтад нь амьдруулах, батлан даах тогтолцоог хэрэгжүүлж, дэмжин урамшуулах хүрээнд орон сууцны ипотекийн зээлд эхний ээлжинд хамруулах, Солонгос улсад хууль бусаар үлдэхгүйн тулд ирэхийн өмнөх сургалтыг чанаржуулах, сурталчилгаа мэдээлэл зэргийг идэвхжүүлэх, гэрээт ажилчдын насны хязгаарыг 45~50 нас болгон сунгах тал дээр санал хүсэлтээ илэрхийлэв. 

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн менежмент, хөгжлийн сангийн Тамгын газрын дарга Ким Тэ Хуан, Манай улсын Засгийн газраас 2023 онд илгээгч 16 улс орны квотыг 110 000 болгож нэмэгдүүлсэн боловч танай улс 2005~2017 оных шиг квотын тоонд хүрч чадахгүй байна. Монгол Улсад энэ жил 1800 квот олгосон ч одоогийн байдлаар 450 гэрээт ажилчин л ирсэн байна. Илгээгч 16 орны квоттой харьцуулахад 2% -д ч хүрэхгүй байна. Квотын тоог ханган хэрэгжүүлэхэд нөлөөлөх гурван чухал хүчин зүйл байдаг. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт, виз гаралт, Солонгос улсын жижиг дунд үйлдвэрийн ажил олгогчоос ажлын саналын гэрээ очиж, баталгаажуулах зэрэг хүчин зүйлүүд ордог. Яг визэнд орох үед цагдаагийн тодорхойлолт шаарддаг учир өмнө нь асуудалд орж байсан хүмүүсийн виз цуцлагдах зэрэг асуудал гардаг. Илгээгч 16 орны гэрээтүүдээс монгол залуус оюуны чадвар өндөртэй, хэл хурдан сурдаг, бяр хүч сайтай, ажилд сайн гэх мэт ам сайтай байдаг ч нөгөө талаар зарим нэг таагүй жишээ дурдахад, Солонгос улсад ирсэн хойноо архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн ажлаа таслах, ажлын байраа солих, үйлдвэрлэлийн осолд өртөх зэрэг асуудлууд их үүсдэг нь солонгос ажил олгогчдыг Монгол Улсаас гэрээт ажилтан сонгох сонголтод тааруугаар нөлөөлдөг. Энэ тал дээр ирэхийн өмнөх сургалтаар сайн хэлж ойлгуулахыг хүсье” гэлээ.

Мөн гэрээт ажилчдын ажиллах зөвшөөрөлтэй салбарыг нэмэгдүүлсэн. Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ, барилга угсралт, хөдөө аж ахуйн салбарт зөвшөөрөлтэй байсныг үйлчилгээний салбарт хүрээг нь өргөтгөн хүргэлтийн үйлчилгээний ажилд Монгол Улсын гэрээт ажилчдыг оруулахаар болсон гэх мэдээг дуулгав. Энэ нь харьцангуй хүнд хүчир нөхцөлтэй үйлдвэрийн салбарыг бодвол биед хөнгөн салбар аж.

Ким Тэ Хуан дарга, БНСУ-ын Засгийн газраас хөдөлмөрийн гэрээт ажилчдыг 4 жил 10 сар тогтвортой ажилласан бол заавал нутаг буцаад дахин визний хүсэлт гаргадаг байсан тогтолцоог өөрчлөн нутаг буцалгүй эндээ үргэлжлүүлэн ажиллах журмыг батлах гэж байгаа нь гэрээт ажилчдад давуу талтай шийдвэр юм” гэж уулзалтын үеэр дурдлаа. 



Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Нохой, муурын үржил хязгаарлах ажлыг дүүргүүдэд зохион байгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэнгүй нохой, муурын тоо толгойг хүнлэг энэрэнгүй байдлаар багасгахаар “Гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах мэс ажилбар хийх” ажлын тендер сонгон шалгаруулалтыг 3 багц болгон зарлаж шалгарсан... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   5 цагийн өмнө

Хамгийн их бохирдолтой бүсэд нийслэлийн хүн амын 53 хувь буюу 844,646 иргэн амьдарч байна

лаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлогын цогц судалгаа, богино болон урт хугацаанд бохирдлыг бууруулах шийдэл, арга хэмжээний талаар Хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.Улаанбаатар хотын агаарын бохирдол нь дулааны цахилгаан... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 09 сарын 22

Санал болгох

Жилийн хугацаанд 17 автобус шатав

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар дараах мэдээллийг өгөв. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир: Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь 10-12 жилийн насжилттай болсон. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   8 минутын өмнө

Аялал жуулчлалын салбарынхан 63.6 тэрбум төгрөгийн татвар төлжээ

НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын байгууллагын сүүлийн судалгаагаар Олон улсын аялал жуулчлал нь 2023 оны 1-р сараас 7-р сарын хүртэлх датагаар цар тахлын өмнөх үеийнхээс 84%-д хүрсэн бөгөөд аялал жуулчлалын түүхэнд тохиолдсон хамгийн хүнд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   1 цагийн өмнө