2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

ОНЦЛОХ

Бодлогын хүүг нэмэгдүүлснээр банкнуудын хадгаламж, зээлийн хүү дагаад 1 хувиар нэмэгдэх боломжтой

— Б.Батцэцэг   2022 оны 06 сарын 23

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 6 сарын 20, 22-ны өдрийн ээлжит хурлаар  бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж, 10 хувьд хүргэх шийдвэрийг гаргалаа.

Жилийн инфляц 2022 оны 5 дугаар сард улсын хэмжээнд 15.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 16.2 хувьтай гарав. Шатахуун, хүнс болон импортын барааны үнийн өсөлт инфляцын дийлэнх хэсгийг бүрдүүлж байна.  Тодруулбал, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өссөнөөс дотоодын шатахууны үнэ нэмэгдсэн бол тээвэр, логистикийн саатал, нийлүүлэлтийн доголдол үргэлжилж, үйлдвэрлэлийн орц болон тээврийн зардал нэмэгдсэн нь хүнсний үнэ сүүлийн 2 сард хурдтай өсөхөд нөлөөлсөн байна. Гадаад инфляц, ханшийн нөлөөгөөр импортын бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь бусад дотоодын бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөж байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөө ирэх улирлуудад хадгалагдахаар байгаа тул инфляц Төв банкны зорилтот интервалын орчимд тогтворжих хугацаа хойшиллоо.

Гадаад хүчин зүйлс, геополитикийн сөрөг нөлөө үргэлжилж байгаагаас инфляцын хүлээлт нэмэгдэх, хилийн хязгаарлалтаас шалтгаалан нүүрсний экспорт буурч, гадаад зах зээл дээрх үнийн өсөлттэй холбоотойгоор импорт нэмэгдэж, улмаар төлбөрийн тэнцлийн алдагдал өсөж байна. Иймд Мөнгөний бодлогын хороо инфляцын хүлээлтийг дунд хугацаанд тогтворжуулах, эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг зохистой түвшинд хангах, гадаад суурь хүү өсөж буй орчинд төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор бодлогын хүүг өсгөх шийдвэрийг гаргасан гэлээ. 

Бодлогын хүүг нэмэгдүүлснээр шууд гарах үр дагавар нь ирэх 3 сарын хугацаанд банкнуудын хадгаламж, зээлийн хүү дагаад 1 хувиар  нэмэгдэх боломжтой. Бодлогын хүүг нэмэгдүүлснээр эдийн засагт эргэлдэх мөнгөний хэмжээг бууруулж, инфляцыг хяналтад авна. 

Тэгвэл бизнесийн байгууллагуудтай хийсэн уулзалт, судалгааны хүрээнд үр дүнг харвал ард иргэд хэт их мөнгөтэй, мөнгөний хөөсрөлт үүссэн бус эсрэгээрээ иргэдийн худалдан авах чадвар буурч буйг онцолсон. Харин худалдан авалт буураад байхад бизнес эрхлэгчид бүтээгдэхүүний үнээ өсгөж буй шалтгааныг тайлбарлахдаа импортоор орж ирж буй түүхий эдийн үнэ өссөн, наад зах нь түгээлтийн машинд ашиглаж буй дизель түлш 3,455₮ хүртэл өссөнийг онцоллоо.

Сонирхолтой нь Монголбанкны мөнгөний бодлогын захирал Б.Баярдаваа болон АНУ-н төв банкны тэргүүн Жером Повел хэлж буй адил зүйл нь энэ бол ложистикийн гацаанаас үүссэн инфляц гэхдээ бодлогын хүүг нэмэгдүүлнэ. Ингэснээр эдийн засгийг хямрал болгож магадгүй ч гэсэн үүнээс өөр арга зам байхгүй гэж мэдэгдсэн. Хэрвээ бодлогын хүүг нэмж зохицуулалт хийгээгүй тохиолдолд инфляц өсөхөд бизнесийн байгууллагууд ажилчдын цалинг нэмэгдүүлж инфляц дахин гаарч өсөх гинжин хэлхээнд оруулахыг мөн онцолсон. 

АНУ-н түүхэн үр дүнгээс харвал инфляцыг бодлогын хүү өсгөх замаар 1994 онд ганц удаа амжилттай газардуулж байсан бол бусад тохиолдолд эдийн засагт хүндрэл авчирч байв. Монгол улсын хувьд бодлогын хүү инфляцыг намдаах бүлээн жин хэдий ч БНХАУ-тай хийж чадахгүй байгаа экспорт импорт асуудлын гол нь билээ.

Тайлбар - Өнөөдрийн 1 төгрөг маргаашийн 1 төгрөгөөс үнэ цэнтэй учир төслийн үнэлгээнд бизнесээс ирээдүйд орж ирэх орлогын өнөөгийн үнэ цэнийг(Бизнес ашигтай эсэхийг) олохдоо бодлогын хүүг нэг хүчин зүйл болгож ашигладаг. Өөрөөр хэлбэл хүүг нэмэгдүүлэх нь ашигтай байсан төслүүд шинэ дүр зургаар алдагдалтай болгож, хэрэгжүүлэхийг зогсоодог байна.

Эх сурвалж: Монголбанк,Golomt capital

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан МУ-ын иргэн "Н"-г Турк улсаас албадан баривчлав

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   22 цагийн өмнө

Он гарсаар мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 125 хүн холбогджээ

Прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 223 хэрэгт хяналт тавьж, 62 хүнд холбогдох, 34 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 125 хүний 2.4... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   21 цагийн өмнө

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   22 цагийн өмнө