2023/09/25. Даваа гараг Дугаар: #2776

НОГООН ХУУДАС

Болц гүйцэхээс нь өмнө самар түүхгүй байхыг анхааруулж байна

— Ч.Баяржаргал   2023 оны 08 сарын 29

Хуш модны самрыг болц гүйцсэн үед буюу 10-р сарын 20-ноос дараа оны 2-р сарын 1-ны хооронд түүхийг зөвшөөрдөг.

Болц гүйцээгүй самар түүснээр ой хортон шавжид нэрвэгдэх, экосистемийн тэнцвэр алдагдахад хүрч, самраар хооллогч шувуу, мэрэгчид, амьтдын хүнс тэжээлд сөргөөр нөлөөлдөг.

Болц гүйцээгүй боргоцой нь давирхай ихтэй тул хүмүүс модны гол ишийг мунаар цохиж самрыг унагаадаг нь гол ишийг гэмтээх, хатаах, модлогийн хортон үүрлэх, давирхай их хэмжээгээр гоожих зэрэг сөрөг үр дагаварт хүргэдэг. 

Мөн ахуйн нөхцөлд самрыг гараараа цөмж иддэгээс давирхайтай самар нян үүсгэх нөхцөл бүрддэг. Учир нь давирхайн дээр эргэн тойрон дахь тоос, шороо элдэв бохирдол наалдсан байдаг. Үүний улмаас халдварт шар, гэдэсний бусад хурц халдварт өвчнүүд үүсэх аюултай. 

Иймд зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг анхааруулж байна. Болц гүйцсэн үед нь самрыг зохих хэмжээнээс хэтрүүлэхгүй зөв түүснээр дараа жил хуш  мод дахин самраа өгөх, байгалиа хайрлаж буй үйлдэл юм шүү. 

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Усны сан бүхий газарт авто уралдаан зохион байгуулж хамгаалалтын бүсийн дэглэм ноцтой зөрчжээ

Ховд аймгийн Буянт сумын Норжин хайрхан багийн Улаан бураа багт бартаат замын WESTERN CUP – 4x4 Баруун бүсийн уралдаан 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр усны сан бүхий газарт болсон. Ингэхдээ усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   8 цагийн өмнө

“Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ

Саудын Арабын Хаант Улсад 2023 оны 09 дүгээр сарын 10-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганаар “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн газрыг Дэлхийн өвийн... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2023 оны 09 сарын 22

Санал болгох

Жилийн хугацаанд 17 автобус шатав

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар дараах мэдээллийг өгөв. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир: Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь 10-12 жилийн насжилттай болсон. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   1 цагийн өмнө

Аялал жуулчлалын салбарынхан 63.6 тэрбум төгрөгийн татвар төлжээ

НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын байгууллагын сүүлийн судалгаагаар Олон улсын аялал жуулчлал нь 2023 оны 1-р сараас 7-р сарын хүртэлх датагаар цар тахлын өмнөх үеийнхээс 84%-д хүрсэн бөгөөд аялал жуулчлалын түүхэнд тохиолдсон хамгийн хүнд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө