2025/11/13. Пүрэв гараг Дугаар: #3556

ОНЦЛОХ

Тамхины онцгой албан татварын орлогын 50 хувийг боловсрол, эрүүд мэндийг дэмжихэд зарцуулна

— Ч.Баяржаргал   2025 оны 09 сарын 19

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2025.09.19) өргөн мэдүүллээ. Энэ хуулийн төслийг Улсын Их Хурлын 76 гишүүн санаачлан боловсруулжээ.

Хуулийн төслийн гол зорилго нь иргэдийн дунд хэрэглээ нь эрс нэмэгдэж байгаа бүх төрлийн тамхидалтыг бууруулах, ялангуяа өсвөр насны хүүхэд, залуучуудын дунд түгээмэл хэрэглэж байгаа төрөл бүрийн электрон тамхийг янжуур тамхитай ижил зохицуулалттай болгож, ирээдүй үеэ хорт зуршлаас сэргийлж, эрүүл мэндийг хамгаалахад чиглэж буйг хууль санаачлагчид танилцууллаа. 

 Монгол Улсад тамхинаас шалтгаалсан нас баралт нийт нас баралтын 17 хувийг эзэлж, жил бүр ойролцоогоор 4,300 хүн тамхины хэрэглээтэй холбоотойгоор нас барж байгаа ба тамхины хэрэглээнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал жил бүр 801 тэрбум төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний  2.1 хувийг эзэлж байна гэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) 2021 онд гаргасан “Электрон тамхи ба эрүүл мэнд” тайланд эдгээр бүтээгдэхүүнүүд нь амьсгалын замын үрэвсэл үүсгэх, зүрх судасны системд сөргөөр нөлөөлөх, никотинд донтох эрсдэл өндөртэй болохыг онцолсон. Мөн энэхүү тайланд “электрон тамхи нь тамхинаас гарах хэрэгсэл биш бөгөөд өсвөр үеийнхэн, залууст донтох шинэ зам болж байгааг анхаарах шаардлагатай” хэмээн дурджээ.

Иймд төрөөс тамхидалтын эсрэг дорвитой арга хэмжээ авах зайлшгүй шаардлага үүссэн тул Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ийнхүү боловсруулсан талаар онцлов.

Хуулийн төсөлд дараах асуудлыг онцлон тусгажээ. Үүнд: 

  • Электрон, халаадаг, усан, наадаг гээд шинэ тутам хэрэглээнд нэвтэрч байгаа тамхийг янжуур тамхитай адилтган авч үзэж, тамхин бүтээгдэхүүн гэсэн ангилалд хамруулна. 
  • Бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнд оногдуулах гаалийн албан татвар 30 хувь байна. 
  • Онцгой албан татварыг 2030 он хүртэл  бүтээгдэхүүн тус бүр дээр үе шаттай нэмэгдүүлнэ.
  •  Бүх төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүнийг хүний нүдэнд харагдахаар ил байршуулж худалдаалахгүй.
  • Амт, үнэр оруулагч нэмэлт химийн бодистой тамхи, тамхин бүтээгдэхүүнийг Монгол Улсад худалдан борлуулахыг хориглоно. 
  •  Тамхи, тамхин бүтээгдэхүүний сав баглаа боодлын 70 хувьд эрүүл мэндийн анхааруулга байршуулсан байна.

Монгол Улсад тамхины үнэ хямд, татварын хэмжээ Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллагын (ДЭМБ) зөвлөмжөөс доогуур байгаа нь тамхидалтыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байгааг судлаачид онцолдог бөгөөд тамхины татвар нэмэгдэхэд хэрэглээ багасдаг болох нь олон улсын туршлагаар нотлогддог байна. 

Иймд бүх төрлийн онцгой албан татварыг 2025–2030 оны хооронд үе шаттайгаар нэмэгдүүлэх, татварын орлогыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үдийн хоолны шим тэжээлийг дээшлүүлэх арга хэмжээ, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг эрүүл, аюулгүй, идэвхтэй өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, тамхинаас урьдчилан сэргийлэх болон гаргах тусламж, үйлчилгээ зэрэгт зориулах замаар хүн амын өвчлөл, нас баралтыг бууруулах, иргэдэд шаардлагатай тусламжийг хүртээмжтэй хүргэх, эмнэлгийн зардлыг хэмнэх, нийгмийн эрүүл мэндийн бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхийг зорьжээ

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

МИАК: Сингапур чиглэлийн шууд нислэгээ амжилттай нээлээ

Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК өнөөдөр /2025.11.04/ Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ.Ингэснээр Монгол Улсаас Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн төв болох Сингапур хотруу хүрэх шинэ гарц нээгдэж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 11 сарын 04

11-р сард ОЖД-аас хүйтэн, хур тунадастай байх төлөвтэй байна

11 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвБаруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–ийн орчим, харин Завханы ихэнх, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, хур тунадас ихэнх нутгаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 11 сарын 03

Санал болгох

Хүүхдээ асарч буй эцэг, эх, асран хамгаалагчид 5 хоногийн цалинтай чөлөөг дараах тохиолдолд олгоно

Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 0-6 насны хүүхдээ асарч байгаа эцэг, эх, асран хамгаалагчид 5 хоногийн цалинтай чөлөө олгох Засгийн газрын тогтоол хэрэгжиж буй. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 11 сарын 11

Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын ээлжит дөрөвдүгээр тайланг хэлэлцүүллээ

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2025 оны 11 дүгээр сарын 3-14-ний өдрүүдэд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын нэгдсэн хэлэлцүүлгийн ажлын хэсгийн 50 дугаар хуралдаан болж байна.Тус хуралдаанд Монгол Улсын Засгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 11 сарын 07