2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

НОГООН ХУУДАС

Дархадын цагаан загасыг 8 сарын 01-ний өдрөөс 10 сарын 20-ны өдөр хүртэл агнаж болохгүй

— Ч. Баяржаргал   2021 оны 08 сарын 02

Европын зэрлэг амьтан хамгаалах конвенцийн III хавсралтад бүртгэгдэж, 2006 онд бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” ангилалд багтсан "Дархадын цагаан загас"-ны талаар мэдээлэл хүргэж байна. 

Дархадын цагаан загасны биеийн урт  69 см,  жин 5 кг хүрэх бөгөөд дунджаар 13 жил насалдаг.  Дэлхий дээрх хамгийн том  "цагаан загас"-ны төрөл 1918 онд баригдсан бөгөөд 18,9 кг жинтэй байсан аж. Харин байгаль дээр хамгийн удаан амьдарсан нь 45 жил насалсан байдаг. 

Мөнгөлөг хайрс нь гялтганаж, ихэд гоёмсог харагдах уг загас нь нуруун тус газраа жижиг өөхөн сэлүүртэй. Цагаан загасны өвөг нь Эоцений галав буюу одоогоос 50 сая гаруй жилийн өмнө  халим, заан, хирс зэрэг амьтадтай зэрэгцэн оршиж, Евро-Ази, Америкийн цэнгэг усанд амьдарч байжээ.  

 

Гялтгар, чамин хайрстай уг загас нь амьдралынхаа ихэнх хугацааг нуурын 3-14 метрийн гүнд өнгөрүүлдэг.  Түүнчлэн нуурын болон голын гэх 2 бүл үүсгэн ямар ч орчин нөхцөлд зохицон амьдрах чадвартай. 

  • Нуурын бүл нь намар цагт усны температур +12-оос +18 хэм,  
  • Голын бүл нь усны температур +1-ээс +3 хэм болох үед түрсээ шахдаг.

Гэвч бусад загастай харьцуулахад түрс хөврөлийн хөгжил нь маш удаан, өвөл мөсөн дор явагддаг учир  8 сарын дараа л  анхны авгалдай нь гарна. 5-7 насандаа биеийн урт 38 см хүрэхэд бэлгэ боловсорч үржилд орно. 

Нуурын цагаан загас

Голын цагаан загас

Биеийн бүтэц, зан төлөв, амьдрах хэв маягийн хувьд маш хувирамтгай уг загас нь насны хэлбэлзлээс хамааран идэш тэжээл нь ч өөр өөр байдаг. Тухайлбал, хоёр нас хүртлээ усан дахь хөвмөл амьтдаар,  3-4 насандаа хөвмөл болон ёроолын амьтдаар,  5 наснаасаа эхлэн усны шавж, авгалдайгаар хооллодог байна.

Хавар Дархадын хотгорын нуур, голын идэш тэжээлээр баялаг, гүехэн устай хэсэгт идээшилнэ. Үржлийнхээ үед нуураас гол руу, голоос нуур луу шилжин амьдарна. Зуны улиралд голын тогтуун урсгалтай хэсэг, булан тохойд амьдарна.

Хойд мөсөн далайн ай савын Дархадын хотгорын нуур, голууд, Эг, Үүр, Идэр, Сэлэнгэ мөрөнд тархан амьдардаг бүс нутгийн хэмжээнд устаж болзошгүй "Дархадын цагаан загас"-ыг жил бүрийн 8 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл агнахыг хуулиар хориглосон байдаг. 

Хэрэв энэ үед олноор нь агнаж, олборловол уг загасны биеийн хэмжээ нь жижгэрч, нөхөн үржих боломж нь алдагдаж цаашлаад удмын сан нь устаж үгүй болох аюултай. Үржлийн үед нь хууль бусаар агнасан тохиолдолд Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37.2-д зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Европын хэт халалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар Европын холбооны Коперникийн цаг уурын хяналтын албанаас мэдээлэв. 2023 оны уг тайланд, Цаг уурын нөхцөл байдал, тэр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 22

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Энэ хугацаанд загасны тоо толгой 20 дахин үрждэг. Монгол орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагдах бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр