2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

ОНЦЛОХ

Бяцхан ихрийн нэг гурван сартай С.Түмэнцэнд охинд амьдрал бэлэглэе

— Ч.Баяржаргал   2022 оны 01 сарын 28

Сэр-од, Бүрэнсэмбэрүү нар нь 2021 оны 10 сарын 25-ны өдөр ихэр охидоо ЭХЭМҮТ-д өлгийдөн авчээ. Харамсалтай нь ихэрийн нэг болох охин С.Түмэнцэнд нь 2 сартайдаа тархины дээд хоёр ховдолд 3.2 см усжилт үүссэн, яаралтай хагалгаанд орох заалттай Улсын гуравдугаар төв эмнэлэг рүү шилжиж 2021 оны 01 дүгээр сарын 07-нд Тархи нугасны суваг чөлөөлөх дурангийн хагалгаанд орсон боловч хагалгааны явцад хүндрэл үүсэж тархи нугасанд цус хуралт менингит үүсэж ЭХЭМҮТ-д шилжин эмчлүүлж байгаа аж. 

Монголд эмчлэх боломжгүй болсон бөгөөд тархины усжилт нь өдрөөс өдөрт ихсэж гавал томорч гадагш нь тэлж байгаа тул Энэтхэг улсын Дели хотн Аакас эмнэлэгт хүүхдийнхээ онош бичиг явуулахад эмчлэгдэх боломжтой яаралтай ирнэ үү гэсэн сайхан хариу сонсчээ. Гуравхан сартай бяцхан охины биеийн байдал өдрөөс өдөрт муудаж байгаа тул цаг алдахгүй эмчилгээнд явах шаардлагатай  байгаа юм. 

Нийт эмчилгээний зардалд нь 50-60 сая төгрөг шаардлагатай байгаа ч залуу хос эмчилгээний зардлыг төлөх боломжгүй учраас сайхан сэтгэлт арт түмнээсээ хандид тусламж хүсжээ. Түмэнцэнд охины эмчилгээний зардлыг бүрдүүлэхэд та бүхэн тусалж хандивын аянд нэгдэхийг уриалж байна. Монголын минь үрс эрүүл энх байж, нэгэн гэр бүл элэг бүтэн байх болтугай гэж чин сэтгэлээсээ хүсэн энэхүү мэдээллийг та бүгдэд хүргэлээ. 

Дансны мэдээлэл: 

  • Хаан банк 5808223128 Ээж Б.Бүрэнсэмбэрүү, 
  • Голомт банк 1105406769 Аав Ч.Сэр-Од.

Утас: 9008-8182 Аав, 88970932 Ээж.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан МУ-ын иргэн "Н"-г Турк улсаас албадан баривчлав

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   7 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр