2026/08/16. Ням гараг Дугаар: #3832

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Д.Нямсамбуу: Амьдралын эрэмбэ гэж байдаг бол үр хүүхдээ хамгийн тэргүүнд нь тавьж анхаараарай

— Ч.Баяржаргал   2026 оны 04 сарын 23

Цагдаагийн байгууллага, "И-Монгол" академи УТҮГ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран үе тэнгийнхний дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай мэдээлэл, нөлөөллийн ажлыг энэ оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Уг аянтой холбогдуулан хүүхэд хүмүүжлийн талаар Гавж Д.Нямсамбуу дараах үгийг хэллээ. 

Бидэнд мэдэгдээд байгаа манай гараг дээрх хамгийн дээд, нарийн бүтэцтэй зүйл бол хүн гээч юм.  Зүгээр нэг энгийн машин хийхэд ямар нарийн бодол, тооцоо, анхаарал, мэргэжил шаарддаг лугаа адил "хүнийг бүтээнэ, хүн хийнэ" гэдэг, иргэн бүтээхэд маш их анхаарах ёстой. Зүгээр л ингэс, тэгсхийж байгаад хүн бүтдэг юм биш. Хүн бүтээхэд эцэг эхийн анхаарал, халамж, төр засгийн бодлогыг нэн нарийн, эн тэргүүнд тавьж байж ирээдүйд шударга, үнэнч, зөв явдалтай, эх орноо гэсэн иргэдийг бүтээх болно. Жишээлбэл, Лам дээр очоод “манай хүн архинд орчихлоо, гаргаад өгөөч” гэдэг. Анхаарахгүй, хүмүүжүүлэхгүй, магадгүй өөрсдөө дэргэд нь буруу үлгэр дуурайлал үзүүлчхээд хожим нь бодисын хамаарал, донтолтод автсан хойно нь ид шидээр гаргаад өгөхийг хүсдэг. Ийм тохиолдолд би “Хүмүүжүүлэхгүй яагаа вэ?, Архи мансууруулах бодисын хор хөнөөлийг тайлбарлахгүй яагаа вэ” гэж л хэлдэг.  Үр хүүхэд гэдэг хамгийн нандин, нүдний цөцгий мэт, зүрхний тольт мэт хайрлах ёстой, үйлдэл бүрийг нь, бодол сэтгэл болгоныг нь анзаарч байх ёстой. Үүнийг тоохгүй хөсөр хаячхаад дараа нь түүндээ зовох тохиолдол олон байдаг.  Амьдралын эрэмбэ гэж байдаг бол үр хүүхдээ хамгийн тэргүүнд нь тавьж анхаараарай гэж хэлье.

“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны хүрээнд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрхэлтийг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, дээрэлхэлтийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг цахим группуудыг хаах, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг таниулах, нийгмийн соёл болгон төлөвшүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

СЭТГЭЛ ЗҮЙЧ ЯАГААД ГАНЦХАН ЦАГ УУЛЗДАГ ВЭ?

"БИДНИЙ ЦАГ ДУУСЧ БАЙНА" буюу СЭТГЭЛ ЗҮЙЧ ЯАГААД ГАНЦХАН ЦАГ УУЛЗДАГ ВЭ? сэдвээр Сэтгэл заслын хөгжлийн хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, доктор (Ph.D) Б.Номин сэтгэл зүйчийн бичсэн нийтлэлийг хүргэж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 06 сарын 29

Дотно найзуудтайгаа онлайнаар холбогдох нь ганцаардлыг бууруулдаггүй

TikTok эсвэл Instagram дээр найзуудтайгаа мессеж (DM) бичих нь таныг улам дотно болгоно гэж бодож байна уу? Тэгвэл тийм биш аж. Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   2026 оны 05 сарын 15

Санал болгох

COP17-ын үеийн болзошгүй эрсдэлд бэлэн байдлаа хамтарсан дадлагаар шалгав

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал ирэх наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас “Цэнхэр бүс”-д үүрэг гүйцэтгэх томилгоот... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 08 сарын 03

ЭМЯ: Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах шуурхай арга хэмжээ хэрэгжүүлнэ

Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлийн өнөөдрийн (2026.08.03) ээлжит хурлаар 2026 оны эхний хагас жилийн эх, хүүхдийн эндэгдлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх шуурхай арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэлээ.Хурлын үеэр Эх,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 08 сарын 03