2025/05/14. Лхагва гараг Дугаар: #3373

ОНЦЛОХ

D вирусийн эмчилгээний булевиртид эмийг татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 15

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Гепатитын D вирусийн эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортлох Булевиртид эмийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг /2024-04-12/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улс гепатитын вирусийн халдварын тархалт өндөртэй орны тоонд ордог бөгөөд халдвараас үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдар нь хүн амын өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.

Гепатитын вирусийн А, В, С, D, Е гэсэн 5 төрөл байдаг. Тэдгээрийн халдвар дамжих зам, өвчний явц, газарзүйн тархалт, урьдчилан сэргийлэх арга зэрэг нь хоорондоо ялгаатай бөгөөд В, С вирус нь бэлгийн замаар, тарилга хийх, шивээс хийлгэх зэргээр арьс салстын гэмтсэн үед, халдвартай цус, цусан бүтээгдэхүүнтэй ажиллах үед, халдвартай эхээс хүүхдэд халдвар дамждаг. Гепатитын Д вирусийн халдвар ихэвчлэн гепатитын В вирусийн халдвартай хавсардаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас хийсэн тооцооллоор манай улсад гепатитын Д вирусийн халдвартай 60 гаруй мянган иргэн байх магадлалтай. 

Гепатитын Д вирусийн халдварыг эмчлэх Булевиртид эм нь 47 амин хүчлээс тогтсон нийлэг эм бөгөөд элэгний эсэд Д вирус нэвтрэхийг саатуулах үйлчилгээтэй.

Европын эмийн агентлагаас Булевиртид эмийг эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэж, гепатитын B, Д вирусийн архаг халдварын эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгосонтой уялдуулан манай улс тус эмийг өнчин эмийн жагсаалтад оруулж, гепатитын B, Д вирусийн эмчилгээний заавраа шинэчлэн баталж, 2024 оноос мөрдөж эхлээд байна.  Гэвч Булевиртид эм нь өндөр үнэтэй учир иргэд тус вирусийн эсрэг эмийн эмчилгээнд хамрагдахад  хүндрэлтэй байгаа юм.  

Булевиртид эмийг анх ОХУ нээсэн ч патентаа АНУ-ын “Gilead Science” компанид худалдсанаар тус компани нь уг эмийн патентыг албан ёсны цор ганц эзэмшигч болж ОХУ гадаад улс оронд экспортлох боломжгүй, зөвхөн дотооддоо хэрэглэх эрхийг хадгалж үлдсэн.

ЭМЯ Булевиртид эмийн албан ёсны патентыг эзэмшигч АНУ-ын “Gilead Science” компанитай эмийн үнийг хэд дахин бууруулах талаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хийж байна.

Тиймээс гепатитын В ба Д вирусийн хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулж, иргэдэд учрах санхүүгийн дарамтыг багасгах зорилгоор Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлага бий болсныг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг УИХ-ын даргад танилцууллаа.

  

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Статистик: Нийт сувилагчдын 47 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн болж байна. Энэ жил Олон улсын сувилагчдын өдрийг “Сувилагчдаа дэмжиж эдийн засгаа бэхжүүлье” уриан дор 30 дахь жилдээ... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

СУДАЛГАА: Даралт ихсэлт, тамхидалтаас шалтгаалсан тархины харвалтын эрсдэл өндөр хувьтай байна

"Эрдмийн чуулган-2025" 9 дэх удаагийн эрдэм шинжилгээний хурал ТТАХНЭ дээр өнөөдөл болсон. Тус эмнэлгийн Мэдрэлийн төвийн  их эмч М.Гантуяа "Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагуудын албан хаагчдын тархины... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 05 сарын 08

Санал болгох

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах хэлэлцүүлэг боллоо

Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын төсөл, гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн гол үзэл баримтлалыг танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.Хэлэлцүүлгийг нээж, Хууль зүй дотоод хэргийн яамны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   8 цагийн өмнө

6-р сарын 1-ээс сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэлд дугаар олгоно

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө