2025/04/29. Мягмар гараг Дугаар: #3358

ОНЦЛОХ

Даарах төдийд л ханиадны вирус биед нэвтэрдэг тул хувцсаа тохируулан өмсөх нь чухал

— Б.Батцэцэг   2024 оны 11 сарын 28

Хүний гавьяат эмч Д.Баяраа томуу, томуу төст өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, ямар арга хэмжээ авах талаар дараах зөвлөгөөг өглөө.

Ханиад гэдэг гаднын вирусууд хүний биед нэвтэрч ороод, бие махбод түүний эсрэг урвал үзүүлж байгааг хэлээд байгаа юм. Вирус хэзээ биед нэвтэрч байна гэвэл, биеийн температур огцом өөрчлөгдөхөд буюу бие арзайж жихүүцэх үед организмд байгаа муу бактериуд сэргэж ханиад үүсдэг.

Улирлын  гаралтай томуу төст ба томуу гэж хоёр ялгаатай өвчин бий. Томуу нь хүнд хэлбэрээр явагддаг бол томуу төст өвчин нь хөнгөн явцтай, эдгэрэл хурдан.

Урьдчилан сэргийлэх дараах энгийн аргуудыг хэрэглээрэй. Үүнд: 

  • Хувцсаа тохируулан өмсөх. Даарах төдийд л вирус биед нэвтрэх нөхцөл бүрддэг учраас даарч болохгүй.
  • Биеийн эсийн нөхөн төлжилт унтаж байх үед явагддаг учраас маш сайн унтаж амрах хэрэгтэй
  • Ус сайн уух хэрэгтэй
  • Гэр бүлийнхэн нэгнээ анхаарч халамжлах
  • Эрүүл, зөв хоол хүнс хэрэглэх. Эрдэс бодисын тэнцвэртэй байдлыг хангасан хоол хүнс хэрэглэх нь чухал.

Эцэг эхчүүдэд анхааруулж хэлэхэд, хүүхдийг халуурч эхлэнгүүт яаран бүү антибиотик өгөөрэй. Хүний биеийн ашигтай бактерийг устгаж, муу бактерийг антибиотикт тэсвэртэй болгож хувиргадаг сөрөг нөлөөтэй. Тиймээс аль болох антибиотикоос татгалзаж, эхний 3-4 хоногт өгөхгүй байснаар, халууралт аяндаа буурч, дархлалын систем өөрөө ажилладаг.

Мөн вирусын халдвар олон янз. Тэр хэмжээгээр эмийн сонголт олон янз учраас заавал мэргэжлийн эмчид үзүүлж тохирсон эмээ уух нь чухал. Дур мэдэн эм уухгүй байхыг анхааруулж байна.

БИЧЛЭГ: 


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг болон Үндэсний Ассамблейн гишүүн Со Сам Сог, Ку Мин Жон, Ким Сан Үг тэргүүтэй ажлын хэсгийн төлөөлөгчид  Монгол Улсад... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Монгол, БНСУ хоёр улсын гадаадын иргэдийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг хийв

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа Гадаадын иргэн, харьяатын газар, БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (КОЙКА)-тай хамтран хэрэгжүүлж буй “Гадаадын иргэн, харьяатын газрын хүртээмжтэй үйлчилгээ,... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2025 оны 04 сарын 25

Санал болгох

БНСУ-д эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчиж буй монгол иргэдэд визний таатай нөхцөлийг бүрдүүлнэ

онгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтэй өнөөдөр /2025.04.28/ Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ.Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   22 цагийн өмнө

ЭМД-ын тогтолцооны талаар өргөн хүрээний судалгаа, дүн шинжилгээ хийх санал хэлэв

Улсын Их Хурлын даргын 2024 оны 113 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр