2021/12/01. Лхагва гараг Дугаар: #2113

НОГООН ХУУДАС

Далавч нь гэмтэж нисэж чадахгүй эхээсээ салж үлдсэн хунгийн дэгдээхэйг аварчээ

— Ч.Баяржаргал   2021 оны 10 сарын 22

Хөвсгөл аймгийн Өлзийт нууранд зуссан, нисэж чадахгүй эхээсээ өнчрөн үлдсэн дэгдээхэйг нуур хөлдөхөөс өмнө аварчээ.

Энэ талаар тус нутгийн иргэн, Биологич Л.Төмөрсүх хэлэхдээ, Хөвсгөл аймгийн Улаан уул сумын орчим Өлзийт нууранд 5 дэгдээхэйтэй  хун шувуу зуссан билээ. Түүний нэг дэгдээхэй нь нисэж чадахгүй байна гэж нутгийн айл өнгөрсөн 9 дүгээр сард манайд мэдээлсэн. Бид эхтэйгээ байгаа дэгдээхэйг салгах нь эх үр хоёрын өнчрөл болох, булааж авсан мэт болох тул эх нь бусад дэгдээхэйгээ аваад явсны дараа авахаар төлөвлөж байсан. Саяхан буюу 10 дугаар сарын 15-нд  эх нь төрж өссөн нуур, нисэж чадахгүй дэгдээхэйдээ 2-3 хоног хорогдож хорогдож гунигтай нь аргагүй дугарч, эргэлдэж  байгаад арга буюу орхиод явлаа. 

Ингээд хэд хоног байж байтал нуур нь хөлдөж дэгдээхэйд өдөр ирэх тусам аюул эрсдэл наашилсаар байв. Араатан амьтан тэр дундаа үнэг голын эргээр байнга явж ангуучлахаар эргэлдэж байсан.  Биднийг очсон өдөр том хар нохой ус орж хөөсөн. Бид дэгдээхэйг авахаар 2 хоног оролдож байж өчигдөр дэгдээхэйгээ барьж авлаа. Далавч нь багадаа гэмтсэн бололтой дэвүүр хийж чадахгүй нөхцөл байдалтай байна. Ямартай ч контортоо авчирлаа. Одоо амьдруулах газар үзэж байж тавих эсвэл дулаан гэр бэлдэж тэжээж байгаад дараа хавар эхтэй нь баяртай уулзах хүсэл тун ч их байна даа" хэмээн ярьсан юм. 

Гэмтэж, эхээсээ салан үлдсэн хунгийн дэгдээхэйг ирэх хавар ээжтэйгээ уулзах болтугай. 

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Монгол орны хөхтөн амьтны 40 гаруй хувь нь нийслэлийн бүсд бүртгэгджээ

Улаанбаатар хот орчмын хөхтөн амьтдын тархац, нөөцийн судалгааг хийжээ. Уг судалгаагаар Улаанбаатар хотын 9 дүүргийн хэмжээнд 58 зүйл хөхтөн амьтан бүртгэгдсэн  нь Монгол орны хөхтөн амьтны зүйлийн бүрдлийн 40 гаруй хувийг эзэлж... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2021 оны 11 сарын 12

Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд үүсэх асуудлууд ба асуух асуултууд

НҮБ –ийн индэр дээрээс МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий даяар зарлаж орхисон Монголчууд тэрбум мод тарих амлалт гараанаас гарсан ч юм шиг үгүй ч  юм шиг. Тэрбум байтугай ганц мод тарих нь угаас буян. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2021 оны 11 сарын 09

Санал болгох

СЭМҮТ-ийн эмчилгээ, үйлчилгээний нөхцөл байдал, ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд шалтгалт хийжээ

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн эмчилгээ, үйлчилгээний нөхцөл байдал, ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд 2021 оны 10 дугаар сарын 26,27-ны өдрүүдэд шалгалт хийсэн. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   8 цагийн өмнө

"Өвлийн идэш" арга хэмжээнд борлуулж буй бүх мах, махан бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй

Нийслэлийн хүн амын өвлийн хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш” арга хэмжээг 11 дүгээр сарын 25-наас зохион байгуулж эхэлсэн. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө