2024/04/24. Лхагва гараг Дугаар: #2988

ОНЦЛОХ

Дараах 18 аймгийн 176 сум зорчих хөдөлгөөний хязгаарлалт тогтоогоод байна

— Ч. Баяржаргал   2021 оны 06 сарын 30

Коронавируст халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан 2021 оны 06 сарын 29-ний өдрийн байдлаар 18 аймгийн 176 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна. Тодруулбал,

  1. Архангай аймгийн Булган сумаас бусад 18 сум,
  2. Хөвсгөл аймгийн 24 сум бүгд
  3. Булган аймгийн 6 сум буюу Хутаг-Өндөр, Тэшиг, Могод, Бугат, Баян-Агт, Сайхан
  4. Төв аймгийн 4 сум буюу Лүн, Баян-Өнжүүл, Зуунмод, Батсүмбэр
  5. Сүхбаатар аймгийн 6 сум буюу Онгон, Наран, Сүхбаатар, Дарьганга, Баяндэлгэр, Асгат,
  6. Баянхонгор аймгийн 20 сум бүгд
  7. Хэнтий аймгийн 18 сум бүгд
  8. Дорнод аймгийн 5 сум буюу Халхгол, Матад, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр
  9. Ховд аймгийн 4 сум буюу Булган, Манхан, Цэцэг, Алтай
  10. Дундговь аймгийн  10 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Адаацаг, Говь-Угтаал
  11. Дорноговь аймгийн 14 сум бүгд
  12. Сэлэнгэ аймгийн 4 сум буюу  Алтанбулаг, Баянгол, Ерөө, Мандал
  13. Увс аймгийн 5 сум буюу Давст,  Наранбулаг, Сагил, Өмнөговь, Малчин
  14. Өмнөговь аймгийн 15 сум бүгд
  15. Дархан-Уул аймгийн 2 сум буюу Дархан, Шарын гол
  16. Баян-Өлгий аймгийн 1 сум буюу Булган,
  17. Завхан аймгийн 12 сум буюу Баянтэс, Тэлмэн, Сонгино, Дөрвөлжин, Цэцэн-Уул, Ургамал, Сантмаргад, Отгон, Цагаанчулуут, Алдархаан сум, Цагаанхайрхан, Нөмрөг
  18. Говьсүмбэр аймгийн 3 сум бүгд иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоожээ.

Иймд дээрх аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан МУ-ын иргэн "Н"-г Турк улсаас албадан баривчлав

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   6 цагийн өмнө

Он гарсаар мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 125 хүн холбогджээ

Прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 223 хэрэгт хяналт тавьж, 62 хүнд холбогдох, 34 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 125 хүний 2.4... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   8 цагийн өмнө

Санал болгох

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   5 цагийн өмнө

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   6 цагийн өмнө