2024/04/16. Мягмар гараг Дугаар: #2980

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Дэлгэцээс хамааралтай хүүхдээ яах вэ?

— Ч.Баяржаргал   2021 оны 08 сарын 16

Дэлхий нийтийн технологийн шинэчлэлтэй холбоотойгоор компьютер дэлгэцэнд донтох улмаар сэтгэц буюу зан төлвийн өөрчлөлттэй болох нь асуудал болоод байна. Сүүлийн 20 жилд дэлгэцийн донтолт буюу зан төлвийн өөрчлөлт, компьютерийн хамааралтай сэтгэцийн эмгэгүүд бий болсон. Эцэг эхчүүдийн хүүхдээ анхаарах анхаарал суларч, тэдэнд гаргах цаг нь багассан нь бага насны хүүхдүүд дэлгэцийн донтолттой болж, зан төлвийн өөрчлөлтөд орж цаашлцаад сэтгэцийн өөрчлөлтөд орох аюул байсаар байна.

Телевиз олон цагаар тогтмол үзэх, ухаалаг утаснаас салахаа болих, компьютерийн тоглоомд автахыг “дэлгэцийн донтолт” гэнэ. Донтолт нь хүний нас, хүйс, боловсрол харгалзахгүйгээр хараат байдалд хүргэдэг  нэг төрлийн аймшигт өвчин юм.

Компьютер тоглож, зурагт их үзнэ гэдэг нь нэг талаасаа сэтгэлзүйн хувьд “зугтах” хамгаалах механизм билээ. Нэгэн төрлийн хамгаалах механизмыг удаан, байнга хэрэглэвэл яваандаа сэтгэцийн тулгамдсан асуудал, сэтгэцийн өвчин болдог. 

Тэгвэл нэг л мэдэхэд дэлгэцээс хамааралтай болсон хүүхдүүдэд ямар бодит аюул тулгардаг вэ?

Хамгийн наад зах нь нойрондоо муу болно. Ингэснээр дархлаа суларч амархан ядардаг өвчлөмтгий болно. Цаашлаад мэдрэлийн ядаргаанд орж цочмог, зожиг зэрэг зан төрхийн эмгэгтэй болдог. Ингээд зогсохгүй хичээл сурлагадаа муудаж, зорилгогүйдэн зөвхөн дэлгэцээ хүсэмжлэн “донтолт” хэмээх өвчтэй болдог аж.

Одоо яах вэ?

  • Хүүхдээ хайрлая
  • Хүүхдэдээ цаг зав гаргая
  • Үгийг нь анхааралтай сонсож суръя
  • Хүүхдээ жаахан гэлтгүй гэр орны ажилд /насанд нь таарсан/ сургая
  • Хүүхдийнхээ сонирхож буй спорт, урлагийн төрлөөс сонгон дугуйланд сургах,
  • Та хэчнээн завгүй ч байсан өдөрт 2 цаг хүүхдэдээ цаг гаргаарай.
  • Амралтын өдрүүдэд гэр бүлээрээ салхинд гарах, хүүхдүүдтэйгээ цагийг хамтдаа өнгөрүүлэх
  • Гэртээ номын сантай болох
  • Ухаалаг утас, компьютер, зурагт үзүүлэх хязгаар нь өдөрт 30 минутаас илүүгүй, 2-с ихгүй удаа байхаар хязгаар тавьж хэвшүүлэх хэрэгтэй.

Танай хүүхдэд “дэлгэцийн донтолт”-ын шинж тэмдэг илэрвэл нэн даруй мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна. 

"Дэлгэцийн донтолт" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөөг ЭНД дарж уншаарай. 

Эх сурвалж: Геронтологийн үндэсний төв

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Гамшгийн үеийн сэтгэл зүйн асуудал сар, жилээр үргэлжилбэл нойрны хямрал, сэтгэл түгшил, гутралд орох эрсдэлтэй

Гамшгийн үеийн сэтгэл зүй, гамшигт өртсөн хүний бие болон сэтгэл зүйд үзүүлэх сөрөг нөлөө, түүнийг хэрхэн даван туулах, гамшгийн үеийн бэлэн байдлын талаар СЭМҮТ-ийн  их эмч (тэргүүлэх зэрэгтэй), Клиникийн профессор Д.Дэжидмаатай... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 04

Санал болгох

Төрөлт өмнөх оноос 13.5 хувиар буурчээ

Улсын хэмжээнд 2024 оны эхний улиралд 14.147 эх амаржиж, 14.244 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2202 (13.5%)-аар, төрсөн хүүхэд 2208 (13.4%)-аар тус тус буурчээ. 1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 0.5-аар буурч, нас... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   4 цагийн өмнө

Хачгийн улирал эхэлсэн тул уул, модонд алхахдаа дараах арга хэмжээг аваарай

ХАЧИГТ ХАЛДВАРААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ НЬДэлхий дээр 3000 гаруй зүйл хачиг бүртгэгдсэн. Эдгээрээс манай оронд ixodes, dermacentor төрлийн хачиг тархсан байдаг ба энцефалит, риккетсиоз, боррелиоз өвчний үүсгэгчийг агуулж байх эрсдэлтэй.Хачгийн хөгжлийн үе... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   4 цагийн өмнө