2025/02/10. Даваа гараг Дугаар: #3280

ОНЦЛОХ

ЭМИЙН СОНСГОЛ: Дэлхийд олон төрлийн чанартай инсулин, эм, тариа байдаг ч Монголд хамгийн хямд, чанаргүйг нь зардаг

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 15

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.04.15) эхэллээ. 

АСУУЛТ: УИХ-ын гишүүн Ц.Туваан: Чихрийн шижин өвчний тархалт Монголд маш их нэмэгдсэн. Сахарын эсрэг шинэ, орчин үеийн сайн чанарын эмүүд хөнгөлөлттэй эмийн жагсаалтад байгаа юу?

ХАРИУЛТ: Гэрч Г.Жаргалсайхан /Чихрийн шижинтэй өвчтнүүдийн төлөөлөл/: Сахарыг хүмүүс ихэнхдээ буруу хооллолтын өвчин гэж ойлгоод байдаг. Энэ бол нийгмийг хамарсан өвчин. Монголд хүн амын 10 хувь нь сахартай. Өөрөөр хэлбэл 300 мянга гаруй хүн байна гэсэн үг. Монголд үнэгүй буюу төрөөс дааж олгодог инсулин бий. Гэвч хамгийн хямдхан, хамгийн чанаргүй нь. Олон жил уугаад, тариулаад явахаар элэг гэмтээдэг хоруу чанар ихтэй. Гэтэл дэлхий дахинд олон төрлийн чанартай инсулин байдаг. Тэр нь өндөр үнэтэй. Тухайлбал, 7 хоногт 1 удаа тарьдаг тариа байдаг.  Сахарыг хэмждэг тестр мөн байна. Үнийг нь хямдруулах шаардлагатай байгаа. Үүнийг авч хэрэглэж чадахгүйгээс хүмүүс сахараа хянаж чадахгүй ихэсгэдэг, хүндрүүлдэг тохиолдол их байна. Сахарын өвчин нь зүрх судсыг илүүтэй гэмтээдэг. Түүнээс нь сэргийлсэн бүлэнгийн эм нь байдаг. Бас л үнэтэй. Хлостерин бууруулдаг, хоруу чанар багатай олон чанартай эм байгаа ч үнэтэй, эсвэл оруулж ирдэггүй. Боломжтой цөөхөн хүмүүс нь л авч хэрэглэж байна.

Нээлттэй сонсгол эмийн хүртээмж, эмийн үнэ ба шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл болон чанарын хяналт гэсэн гурван сэдвийн хүрээнд энэ сарын 17-ныг дуустал үргэлжлэх бөгөөд гурван өдөр нийт 127 гэрчийг дуудаж сонсох юм.

Сонсголын эхний өдрийн "Эмийн хүртээмж" сэдвийн хүрээнд Эмийн хүртээмж, үнэ, чанарын талаар иргэдээс ирүүлсэн баримт мэдээллийг сонсох, мөн салбарын ерөнхий мэдээлэл, хүний нөөцийн гажуудлын талаарх баримтууд, зайлшгүй шаардлагатай болон үнийн хөнгөлөлт зохицуулалт, эдгээр зохицуулалтад албан тушаалтан нөлөөлсөн байдал, эм хангамжийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын хамаарал зэрэг сэдвээр гэрчүүдийн мэдээллийг сонсох юм. 


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээ энэ сарын 15-16-ны өдрүүдэд болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай резорт” ХХК-тай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг энэ сарын 15-16-ны өдрүүдэд “Скай резорт” цанын баазад зохион байгуулах гэж байна. Монгол Улсын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 02 сарын 06

“Хүрээ” амаржих газрын хуучин эмнэлгийн барилгыг хүчитгэж, нэгдсэн эмнэлэг болгоно

Нийслэлийн II төрөх буюу “Хүрээ” амаржих газрын шинэ барилгын ажлыг 2022 оны 10 дугаар сард эхлүүлж, өнгөрсөн оны 10 дугаар сард ашиглалтад оруулсан. Тодруулбал, есөн давхар, 180 ортой шинэ эмнэлгийг 2024 оны аравдугаар сарын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 02 сарын 04

Санал болгох

Мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 20.3 хувиар өсжээ

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2024 онд  44673  болж, өмнөх оны мөн үеэс  9 099  (25.6%)-өөр өсжээ. Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд,Өмчлөх эрхийн  эсрэг  гэмт  хэрэг 6285... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   12 цагийн өмнө

Ирэх Даваа гарагаас хүйтний эрч суларч өдөртөө -9...-14 хэм болно

2025 оны 02 дугаар сарын 03-наас 02 дугаар сарын 12-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:06, 07-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна. Хур... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 02 сарын 07