2026/06/12. Баасан гараг Дугаар: #3767

ОНЦЛОХ

“Дэлхийн адууны өдөр”-т оролцох морьдын бүртгэлийг иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй зохион байгуулахыг даалгав

— Ч.Баяржаргал   2026 оны 05 сарын 26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 26 дугаар захирамжаар байгуулагдсан “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал \2026.05.25\ боллоо.

Хурлаар “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээний соёл, урлагийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын явц, олон улсын зочид төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэл, дэд бүтэц, цахилгаан дамжуулах шугам, эрчим хүчний эх үүсвэр, морьт жагсаал зохион байгуулах бэлтгэл ажил болон бусад холбогдох асуудлыг хэлэлцэв.

Мөн ажлын хэсгийн гишүүд ажил, үйл ажиллагааны явцыг танилцуулж, санал солилцсон бөгөөд дэд бүтэц, эрчим хүчний хангамж, орон нутгаас ирж оролцох морьдын тээвэрлэлт, бэлчээрийн зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Мал эмнэлгийн ерөнхий газраас гадаад улс орноос оролцох морьд тухайн улсдаа 21 хоногийн тусгаарлалтад хамрагдсан байх, вакцины гэрчилгээ, шинжилгээний баримт бичгийг үндэслэн оролцуулах талаар мэдээлэв. Харин орон нутгаас оролцох морьдыг тухайн аймгийн Мал эмнэлгийн газрын тодорхойлолтод үндэслэн бүртгэж, оролцуулахаар тогтсон тухай танилцууллаа.

Шадар сайд Н.Номтойбаяр 2026 оны долоодугаар сарын 11-13-нд болох “Дэлхийн адууны өдөр” -ийг төлөвлөгөөний дагуу өндөр зохион байгуулалттай хэрэгжүүлэх, морьдын бүртгэлийг иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй хийх, дэд ажлын хэсгүүдийн бэлтгэл ажлыг газар дээр нь шалгах, дараагийн хурлыг “Хүй долоон худаг”-т зохион байгуулах зэрэг үүрэг, чиглэл өглөө.


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Төсвийн хөрөнгөөр хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг цахим санд төвлөрүүлнэ

Улсын Их Хурлаас 2026 оны тавдугаар сарын 01-ний өдөр Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 06 сарын 09

"ICOT V-2026": АМЬГҮЙ ДОНОРЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Чуулганы хоёр дахь өдөр Хавдар судлалын үндэсний төвд амьгүй донорын илрүүлгийг нэмэгдүүлэх, тархины үхэлтэй донорын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр олон улсын сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.“ICOT V –... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 06 сарын 05

Санал болгох

Нийт 504,000 ахмадын тэтгэвэр дунджаар 215,000 төгрөгөөр нэмэгдэнэ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ төслөөр “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийг хийж, илүү... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 11-р бага хурал боллоо

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулдаг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал 6 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд болж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 06 сарын 09