2025/03/25. Мягмар гараг Дугаар: #3323

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

DISC сорилын арга зүйг эзэмших, албан ёсны эрх олгох ээлжит сургалтыг зохион байгуулав

— Ч.Баяржаргал   2025 оны 01 сарын 29

“Гэр бүл анхаарлын төвд” байгууллагаас бие хүний зан төлөвийн DISC сорилыг уншиж, тайлбарлах арга зүйд суралцах, албан ёсны эрх олгох 17 дахь удаагийн сургалтыг зохион байгуулав.

DISC сорил нь олон жилийн судалгаа, туршилтаар танигдсан, дэлхийн улс орнуудад бүхий л салбарт ашиглагдах болсон ошилгооны нэг төрөл юм. DISC-ийн талаарх дэлгэрэнгүй ярилцлагыг та ЭНДЭЭС унших боломжтой.

Сэтгэл зүйч Б.Нандин-Эрдэнэ: DISC эрх олгох сургалтад хамрагдсанаар DISC бие хүний зан төлөвийн тест оношилгоог монгол хэл дээр албан ёсны эрхтэйгээр хөрвүүлэх, хариу боловсруулах бүрэн эрхтэй төлөөлөгч болох юм. Манай төв "DISC ASIA PLUS" Сингапурын компанийн хөгжүүлсэн уг сорилын албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг. Бие хүний зан төлөвийн сорил нь хүн хоорондын бүхий л харилцаанд ашиглагддаг тул хэн ч хамрагдах боломжтой. 

Сургалтаар дамжуулан, DISC сорилд орох, асуулгыг тодорхойлох, графикийг хөрвүүлж тайлбарлах арга зүйд суралцах, DISC ASIA PLUS системийг ашиглах, үйлчлүүлэгч нартай холбогдон ажиллах эрхтэй болдог.

Мөн Англи, Монгол, Вьетнам, Хятад зэрэг улсын хэл дээр асуулгын хариултаа авч, ажлын талбарт хаана ч ашиглах боломжтой гэдгээрээ давуу талтай. Энэ сорилыг өгснөөр зөвхөн өөрийн онцлогийг мэдэхээс гадна стрессээ хэрхэн тайлах менежменттэй болох, ямар орчинд яаж өндөр бүтээмжтэй ажиллах арга барилаа олж, баг, байгууллага хамт олон дундаа хэрхэн дасан зохицож, харилцах талаар олон эерэг үр нөлөөг бий болгох ашиг тустай. 

Хүн бүрд D,I,S,C хэв шинж дөрвүүлээ байдаг гэж үздэг. Гэхдээ эдгээр хэв шинжийн аль нь илүү давамгай байгаагаар тухайн хүнийг тодорхойлно. DISC сорилын бас нэг онцлог нь эдгээр хэв шинж өндөр байж гэмээ нь давуу талтай гэсэн үг биш, нөгөөтээгүүр эдгээр хэв шинж маш бага байсан ч энэ нь сул тал болдог гэж үздэггүй. Учир нь хүний аливаа шинж чанар сайн байлаа гэхэд түүнийг дагасан сул тал гэж байдаг. 

Жишээ нь, Хэн нэг хүн маш няхуур бөгөөд түүнийхээ ачаар ажлыг чанартай, алдаа мадаггүй хийдэг давуу талтай бол үүнийг дагасан сул тал нь тухайн хүн хурд багатай, бүгдийг нь хянаж нягтлахын тулд ажлын гүйцэтгэлд нь хугацаа их ордог болж таарна. Энэ мэтчилэн хувь хүн бүр өөрийн онцлогоо ойлгож мэдэн, түүнд тохирсон арга барилаар сурах, ажиллах, харилцах гэх мэт олон төрлийн чиг баримжаагаа DISC сорилын тусламжтайгаар олж харах боломжтой.

Хувь хүн бүр дахин давтагдашгүй, онцгой чанартай байдаг. Хэдийгээр DISC сорил нь төстэй хэв шинжтэй байж болох ч тухайн хүний амьдралын туршлага, сонирхол, хобби, авьяас чадвар зэрэг олон зүйлийн нийлбэрээр бий болж байгаа. Тиймээс хүн өөрийн онцлогтой байдлыг хүлээн зөвшөөрч, өөрийгөө хүлээн авах нь сэтгэлийн дархлаанд ч чухал нөлөөтэй зүйл.  

DISC сорил бол хүн өөрийгөө бодитоор хүлээн зөвшөөрөхөд болон бусдыг ойлгон хүлээн авахад туслах чухал хэрэгсэл юм.

н.Анхбаяр /MKKK-ийн мэргэжилтэн/: Манайх олон улсын байгууллага бөгөөд хувь хүний хөгжлийн сургалтууд, өсөж хөгжих боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр байгууллагуудтай хамтран ажилладаг. Хүмүүстэй нягт холбоотой ажилладаг учраас тэдний сэтгэл зүй, зан төлөвийн талаар мэдэх, мэдүүлэх нь маш чухал юм.

Миний хувьд 2022 онд DISC сорилын талаар анх мэдээлэл авч, өөрөө сорилд хамрагдан мэргэжлийн хүнээр тайлбарлуулж байсан бөгөөд үүнийг илүү сайн судалж сурах хэрэгтэй юм байна гэж бодоод энэ удаагийн эрх олгох сургалтад хамрагдсан. Тухайн үед эхнэртэйгээ хамт сорилд орсон л доо. Тэгээд өөрсдийн зан төлөвийн онцлогийг илүү шинжлэх ухааны үндэслэлтэйгээр танин мэдсэн. Хэдийгээр хань бид хоёр гэр бүл болоод арав гаруй жил болж байгаа ч нэгнийхээ анзаараагүй, ойлгоогүй өнгөрсөн талууд нэлээдгүй байсныг мэдэж, ижил болон давуу сул талуудаа хэрхэн ойлгох, өөрчлөх боломжгүйг нь хүлээн зөвшөөрөх, боломжтойг нь сайжруулах гэх мэт харилцаандаа олон эерэг алхмуудыг хийж чадсан. Энэ сул талтайгаа илүү ажиллах хэрэгтэй, энэ давуу талаа хөгжүүлж, зөв ашиглаж суръя, энэ талаа хүмүүст илүү харуулах хэрэгтэй гэхчлэн гадаа дотоод бие хүнээ ойлгоход сорил ихээхэн үр нөлөөтэй байсныг өөрөө мэдэрсэн.Тиймээс илүү мэргэжлийн түвшинд сорилыг ашиглах, тайлбарлах ур чадвартай болох, бусдад мөн туслах, хуваалцах зорилгоор энэ сургалтад хамрагдсандаа баяртай байна.

С.Сайнтуяа /Veloo foundation байгууллагын Ерөнхий менежер/: Би 2007 онд санхүүгийн чиглэлээр, 2010 онд бизнесийн удирдлагаар тус тус төгссөн ч энэ мэргэжлээрээ огт ажиллаж байгаагүй. Тухайн үед аав ээжийнхээ ажил мэргэжлийг өвлөх гэдэг утгаараа суралцсан. Одоо миний хүүхэд бас мэргэжлээ сонгох насан дээрээ ирж байгаа. Өөрийн сонирхдоггүй чиглэлээрээ сурч цаг хугацаагаа бүү алдаасай, миний гаргасан алдааг миний эргэн тойрны хүмүүс бүү гаргаасай, өөрийгөө юу хүсэж зорьж байгааг илүү таньж мэдээд дуртай мэргэжлээрээ аз жаргалтайгаар суралцаж ажиллаасай гэж хүсдэг. Тэгээд энэ төрлийн сорил оношилгоог хувиараа нэлээн судалж үзээд ийм эрх олгох сургалт байдгийг олж мэдсэн. Би олон газар янз бүрийн хүмүүстэй баг болон ажиллахдаа хүмүүс бие биеийнхээ зан төлөв(personality)-ийг таньж мэдээгүйгээс болоод хоорондоо яаж зөрчилдөж, багийн ажиллагаа яагаад урагшлахгүй байгааг, эсрэгээрээ багийн хүнээ таньж мэдсэнээр хоорондоо сайн хамтарч үр дүнтэйгээр ажиллаж байгааг харсан. Тиймээс хүний нөөцийн талаасаа ч, хаана ч ажиллаж амьдардаг бай зан төлөвийн онцлогоо тодорхойлж танин мэдэх нь хэчнээн үр өгөөжтэй болохыг хараахан мэдээгүй хүмүүст мэдүүлэх тал дээр ажиллахаар шийдэж уг эрх олгох сургалтад хамрагдлаа. DISC нь маш олон хүний дата мэдээлэл дээр суурилж, шинжлэх ухааны үндэслэлтэй гаргасан оношилгоо учраас асуулгын үр дүнг зүгээр нэг уншаад өнгөрөх бус мэргэжлийн хүнээр тайлбарлуулан анализ хийж, зан үйл, харилцаандаа ахиц дэвшил авчрах боломжтой юм.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Дараах шинж тэмдгүүд хоёр долоо хоногоос дээш хугацаанд илэрвэл "сэтгэл түгшилт" байж болзошгүй

ДЭМБ-аас 2020 онд Ковид-19-ийг "цар тахал" гэж зарласнаас хойш эрүүл мэнд, нийгэмд үзүүлэх хор уршиг өнөөдрийг хүртэл дэлхий даяар үргэлжилсээр байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 03 сарын 20

Өсвөр насныхны сэтгэл хөдлөл, төрх үйл, зан авир өөрчлөгдөхөд "гэр бүл" хамгийн их нөлөөтэй

Эцэг эх, асран хамгаалагчдын хувьд өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, яаж ярилцаж, ойлголцох тал дээр багагүй бэрхшээл тулгардаг. Өсвөр насныхны сэтгэл зүйн хамгийн чухал, суурь хэрэгцээ нь бусдад хүлээн зөвшөөрөгдөх, ойлгогдох явдал. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 03 сарын 11

Санал болгох

СӨХ-ны шинэчилсэн хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

СӨХ-ны шинэчилсэн хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Одоогийн "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө

3000 сүрьеэгийн тохиолдол бүртгэгдэж, 415 хүн нас баржээ

Дэлхий нийтээр жил бүрийн гуравдугаар сарын 24-ийг сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр болгон тодорхой уриан дор тэмдэглэдэг. Энэ жил “Тиймээ бид сүрьеэг устгаж чадна: Амлалтаа хэрэгжүүлье, Хөрөнгө оруулъя, Үйлчилгээг хүргэе” уриатайгаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө