2026/04/21. Мягмар гараг Дугаар: #3715

ОНЦЛОХ

ДЦС-3: Галд өртсөн барилгыг буулгаж, шинээр барих ажлыг ирэх 11-р сард дуусгана

— Ч.Баяржаргал   2025 оны 07 сарын 18

Өнгөрсөн зургаадугаар сарын 02-нд “ДЦС-3” ТӨХК-ийн 50 МВт-ын өндөр даралтын станцад осол гарч, үйлдвэрлэлийн барилга галд өртөж, есдүгээр турбогенератор ажиллагаагүй болсон. Ослын улмаас үүссэн уршиг, үр дагаврыг арилгах, хэвийн горимд шилжүүлэх хүрээнд гурван багц арга хэмжээ авч байгааг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавихбэх нар танилцууллаа. 

Галд өртсөн барилгыг буулгаж, шинээр барих ажлыг энэ сарын 25-нд эхлүүлж, ирэх арваннэгдүгээр сарын нэгэнд дуусгахаар төлөвлөжээ.

Мөн дулаан үйлдвэрлэлийг тасалдуулахгүйн тулд дулаан үйлдвэрлэх системийн горимыг энэ оны аравдугаар багтаан өөрчилнө. Ерөнхий суурь ажлууд хийгдэж дууссан. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хэлцэл хийж байна. 

Гуравдугаарт, ес болон долоодугаар турбогенераторыг бүрэн шинэчилж, 2025-2026 оны өвөл бүрэн ашиглалтад оруулахаар зэхэж байна. Есдүгээр турбогенератор нь осол гарсан хэсгийн цахилгаан дамжуулах өндөр даралтын станц юм. 2014 онд 50 МВт-аар тус станцыг өргөтгөж ашиглалтад оруулсан. 25 МВт-ын долоодугаар турбогенератор ослын улмаас зогсоод байгаа 50 МВт-ыг нөхөх зориулалттай. Засварын ажлыг халаалтын улирлаас өмнө дуусгахаар төлөвлөжээ. Эхний ээлжинд хуучин долоодугаар  турбогенераторыг засварлаж, цахилгааны доголдол үүсэхээс сэргийлж ажиллуулах ажээ. 

Ирэх жилийн арванэгдүгээр сараас өмнө долоо ба есдүгээр турбогенераторыг шинэчилнэ. Шинэчлэлд зарцуулах эхний төсвийг төсвийн тодотголд суулгасан. Үлдсэн төсвийг ирэх оны төсөвт суулгана. Есдүгээр турбогенераторыг БНХАУ-д захиалж хийлгэхээр судалж байгаа гэж Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавихбэх ярилаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар засвар, шинэчлэлийн ажлаа эрчимжүүлж, өвөл гал алдахгүй байхад анхаарч, эв нэгдэлтэй ажиллахыг эрчим хүчний салбарынханд сануулаад дараах үүрэг даалгаврыг өглөө. Салбарын хэмжээнд данхар бүтэц, шаардлагагүй орон тоогоо багасгаж, үргүй зардлаа хасаж, саналаа боловсруулаад энэ сард багтаан танилцуулах, салбартай холбоотой тендерийн цавчаа, шахаа, хулгай гэх мэт маш ихээр яригддаг асуудлыг цэгцлэх,  данхар бүтцийг багасгаж, шаардлагагүй зардлыг хэмнэх зэрэг арга хэмжээг нүүрсний уурхайнуудад ч авч хэрэгжүүлнэ. Засгийн газар бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн шалгалт хийж асуудлыг цогцоор нь шийдвэрлэнэ. Шаардлагагүй нэгжүүдийг татан буулгах, нэгтгэх, хувьчлах санал боловсруулж ирэх сарын 15-ны дотор Засгийн газарт танилцуулах үүрэг өглөө.


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

Эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, иргэн төвтэй эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2026.04.20-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   19 цагийн өмнө

Энэ онд аялал жуулчлалын салбарыг дэмжих хүрээнд нийт 250 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны “Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох тухай” 255 дугаар тогтоолоор аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн.Тус хөнгөлөлттэй зээл нь 6 хүртэлх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 04 сарын 15

Санал болгох

ЦАХИМ ДЭЭРЭЛХЭЛТЭД ТУСГАЙ ШИЙДЭЛ АЛГА

Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар Боловсролын сайд холбогдох хүмүүстэй уулзалт хийлээ. 2025-2026 оны хичээлийн жилд нийт 1.28 сая гаруй суралцагч буюу Монгол Улсын хүн амын 1/3 нь суралцаж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө

САЛХИ ШУУРГАНЫ УЛМААС БАРИЛГЫН ДЭЭВЭР ХУУЛАРСАН 12 ДУУДЛАГА, МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЛЭЭ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 17-19-нд нийт нутгаар хүчтэй салхитай, цасан болон шороон шуурга шуурч, зарим аймаг, сумын нутгаар гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн бөгөөд салхи шуурганы улмаас барилгын дээвэр хууларсан 12... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   18 цагийн өмнө