Ес дэх удаагийн "Эрдмийн чуулган-2025"-д ТТАХНЭмнэлгийн Мэс заслын төвийн ахлах сувилагч Ч.Мөнгөнцэцэг "Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн сувилагч нарын дундах сэтгэл гутралын түвшин, биеийн жинг судалсан үр дүн" сэдэвт илтгэл танилцуулав. Тэрбээр, Тус эмнэлэгт 23 дахь жилдээ тасралтгүй ажиллаж буй тэргүүлэх зэрэгтэй мэс заслын сувилагч юм.
ТТАХНЭ нь одоогийн байдлаар 143 сувилагч тусгай мэргэжилтэнтэй. Сувилагч нарын 70 орчим хувь нь залуу насныхан. Үүнээс 90 сувилагчийг судалгаанд хамруулж, нийт 6 сарын хугацаанд насны ангилал болон 18 асуумжаар сэтгэл гутралын түвшнийг судалж үр дүнгээ танилцуулав.
Судалгаагаар, Сэтгэл гутралын байдлыг илүүдэл жинтэй холбож үзсэн. Учир нь илүүдэл жинтэй сувилагч нар өвчтөн, үйлчлүүлэгч нарт тусламж үзүүлэхдээ сэтгэл санааны хувьд дутмаг байж мэдэх юм гэж үзсэн учраас үүнийг судлагаа хийх үндэслэлээ болгосон байна.
Судалгаанд хамрагдсан сувилагчдын 11 хувь нь илүүдэл жинтэй байна. Илүүдэл жингээсээ шалтгаалж сувилагч нар тодорхой хэмжээний сэтгэл гутралтай байгаа гэсэн үр дүн гарчээ.
Насны хувьд 40-өөс дээш насныхан дунд илүүдэл жин, сэтгэл гутрал илүүтэй илэрсэн. Илүүдэл жинтэй болоход нөлөөлж буй гол хүчин зүйл нь ээлжийн ажил болон хооллолтын буруу хэв маяг байна.
Тодруулбал, Ээлжийн ажлаасаа шалтгаалж хооллолтын цаг, хэмнэл өөрчлөгдөж улмаар жингийн илүүдэл үүсгэж байна. Энэ нь тодорхой хэмжээгээр ажлын бүтээмжид ч нөлөөлж байна.
Сувилагч 8/16 ээлжээр ажиллах ёстой байдаг ч одоогоор 24/48 цагаар ажиллаж байна. Ажлын ачаалал, сувилагчийн орон тооны хомсдолоос үүдэн сувилагч нарын гараа ойртох, ядрах, хооллолтоо зохицуулахад сөргөөр нөлөөлж буй. Иймд сувилагч нарын дунд хооллолтын цаг, хоолны найрлага, хэмжээн дээр зөв дадал хэв маягийг бий болгох, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх шаардлагатай байгааг уг судалгааны үр дүн харуулж байна гэдгийг онцлов.

$ ДОЛЛАР: 2,848.87
ЕВРО: 3,390.44
¥ ИЕН: 25.77