2025/05/13. Мягмар гараг Дугаар: #3372

ОНЦЛОХ

ЭМД-ын тогтолцооны талаар өргөн хүрээний судалгаа, дүн шинжилгээ хийх санал хэлэв

— Ч.Баяржаргал   2025 оны 04 сарын 28

Улсын Их Хурлын даргын 2024 оны 113 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн долоо дахь өргөтгөсөн хуралдаан  өнөөдөр /2025.04.25/ "Их Засаг" танхимд болов.

Өргөтгөсөн хуралдаанд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Д.Ганмаа, Н.Батсүмбэрэл, М.Бадамсүрэн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Хуралдаанд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Н.Одонгуа Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, бодлогын шийдвэрүүд, цаашид анхаарах асуудал, тогтоол шийдвэрийн өөрчлөлт, орон тооны бус техникийн хорооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Мэдээлэлтэй холбоотой Улсын Их Хурлын гишүүд цаашид Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, ажлын албаны үйл ажиллагааг сайжруулах, иргэд, даатгуулагчдад чиглэсэн бодитой бодлогын асуудлыг судлан тодорхойлж шийдвэр гаргах, эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, засаглалын талаар өргөн хүрээний судалгаа, дүн шинжилгээ хийх, орон тооны бус техникийн хорооны гишүүдийг мэдээллээр хангах, дүгнэлт, зөвлөмжид үндэслэж, хамтран ажиллах, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон бусад холбогдох байгууллагуудтай уялдаа холбоотой, нээлттэй ажиллаж байх талаар санал хэлэв.

Мөн ажлын хэсэгт Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл болон эрүүл мэндийн даатгалын засаглалын талаар санал ирүүлж, хамтран ажиллахыг хүслээ.


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Статистик: Нийт сувилагчдын 47 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн болж байна. Энэ жил Олон улсын сувилагчдын өдрийг “Сувилагчдаа дэмжиж эдийн засгаа бэхжүүлье” уриан дор 30 дахь жилдээ... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

СУДАЛГАА: Даралт ихсэлт, тамхидалтаас шалтгаалсан тархины харвалтын эрсдэл өндөр хувьтай байна

"Эрдмийн чуулган-2025" 9 дэх удаагийн эрдэм шинжилгээний хурал ТТАХНЭ дээр өнөөдөл болсон. Тус эмнэлгийн Мэдрэлийн төвийн  их эмч М.Гантуяа "Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагуудын албан хаагчдын тархины... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 05 сарын 08

Санал болгох

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах хэлэлцүүлэг боллоо

Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын төсөл, гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн гол үзэл баримтлалыг танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.Хэлэлцүүлгийг нээж, Хууль зүй дотоод хэргийн яамны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   6 цагийн өмнө

6-р сарын 1-ээс сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэлд дугаар олгоно

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   8 цагийн өмнө