ЭМЯ, ХӨСҮТ-өөс Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын тойм мэдээг танилцууллаа. (2025.10.03)
Улсын хэмжээнд “Улирлын томуу, томуугийн цартахлын хүндрэлийн үнэлгээ (УТТЦХҮ)”-гээр ИДЭВХЖЛИЙН ТҮВШИНД байна.
Алаг цоог дэгдэлтийн түвшинд 1 аймаг, Идэвхжлийн түвшинд 9 аймаг, Улирал хоорондын түвшинд 11 аймаг байна.
Амбулаториор хандан тусламж үйлчилгээ авсан хүмүүсийн 4.6 хувь нь томуу, томуу төст өвчтэй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 17.7 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.
Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 78.3 хувийг 15, үүнээс 49.1 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна. Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэгсдийн 75.1 хувь нь 15, үүнээс 53.5 хувь нь 5 хүртэлх насны хүүхэд байна.
Томуугийн дэгдэлт 10 дугаар сараас эхэлж 1, 2 дугаар саруудад оргил үедээ хүрдэг. Дархлаажуулалтыг дэгдэлт эхлэсээс өмнө угтуулан хийх нь хамгийн тохиромжтой. Манай улсад жилд 700,000 орчим хүн томуугаар өвчилдөг.
Энэ жил ДЭМБ-аас зөвлөмж болгосон томуугийн А хүрээний 2 хэв шинж, В хүрээний 2 хэв шинжийг агуулсан БНСУ-д үйлдвэрлэсэн 300,000 хүн тун 4 цэнт вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулж байна.

Томууг хүндрэлгүй давахад дархлаажуулалт чухал. Томуугийн эсрэг вакцинаар эрсдэлт бүлгийн хүн ам болох, Жирэмсэн эмэгтэйчүүд, Эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтан, Хүүхдийн байгууллагын багш, ажилчид, 65 ба түүнээс дээш насны архаг хууч өвчтэй хүмүүс, 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдүүдийг дархлаажуулна. Бусад бүлгийн иргэд сайн дураараа дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Өрх, сумын эмнэлэгтээ хандаж томуугийн эсрэг вакцинаа хийлгээрэй.
Эх сурвалж: ЭМЯ

$ ДОЛЛАР: 2,848.87
ЕВРО: 3,390.44
¥ ИЕН: 25.77