2024 онд Улиастай-Алтай, Улаангом-Ховд чиглэлийн авто замын барилгын ажил эхлэх талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа мэдээлэв.
2024 онд аймгийн төвүүдийг хооронд нь, аймгийн төвийг хилийн боомттой, судмыг хооронд нь хатуу хучилттай авто замаар холбох Мянганы замын хоёр дахь довтолгоог Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн таван тойрог хөтөлбөрийн хүрээнд эхлүүлэх гэж байна. Тодруулбал, Улиастай –Алтай чиглэлийн 198 км, Улаангом-Ховд чиглэлийн 163 км авто замын барилгын ажил энэ онд эхлэх аж.