2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

ОНЦЛОХ

Энэ сард багтаан 1500 тн АИ-92 бензин авахаар болов

— Ч. Баяржаргал   2021 оны 09 сарын 24

УУХҮЯ, мэргэжлийн холбоо, шатахуун импортлогч компанийн төлөөллүүд шатахууны хангамж, нийлүүлэлт, хамтын ажиллагааны талаар “Роснефть” компанийнхантай уулзлаа.

Уулзалтаар шатахууны нийлүүлэлттэй холбоотой эерэг нааштай үр дүн гарч эхэлснийг "Петровис" компанийн цахим хуудаснаа нийтэлжээ. Тухайлбал, энэ сардаа багтаан 1500 тн Аи-92 бензин, 10 дугаар сард 44000 тн Аи-92 бензин, есдүгээр сард ачигдаагүй байсан 10000 тн Аи-92 бензин авахаар болсон байна. 

Манай улс ОХУ-тай газрын тосны бүтээгдэхүүний худалдаа, импортын чиглэлээр урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн бөгөөд шатахууны хангамж нийлүүлэлт, хамтын ажиллагааны талаар жил бүр уулзаж хэлэлцдэг. Энэ удаагийн уулзалтыг есдүгээр сарын 21-25-нд ОХУ-ын Москва хотноо зохион байгуулж байгаа юм.

Уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр, Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Н.Энхцогт, Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо, Монголын нефть хийн Үндэсний ассоциац, шатахуун импортлогч компанийн төлөөллүүд оролцож байна.


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 4 дүгээр сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 4 сарын 18-ны өдөр ХУД, СХД, БЗД, БХД, Төв аймгийн дараах хороо хэсгүүдэд 9-19 цагийн хооронд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 18

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр