2023/03/21. Мягмар гараг Дугаар: #2588

ОНЦЛОХ

Эрчүүдийн тестостероны хэмжээ багасах нь бэлгийн дур хүслийг бууруулдаг

— Ч.Баяржаргал   2023 оны 03 сарын 16

Эрэгтэйчүүдийн тестостероны хэмжээ болон бэлгийн дур хүсэл буурах шалтгаануудын цаана ямар асуудал байдаг талаар Адам" андролог, урологийн эмнэлгийн эмч, АУ-ны доктор Н.Нансалмаа дараах зөвлөгөөг өгөв. 

Хүний бэлгийн амьдрал нойртой салшгүй холбоотой. Олон хоног нойр дутуу, нойргүй явснаар бэлгийн амьдрал мууддаг. Тодруулбал, хүний гүн нойронд ялгарч байдаг мелатонин бодистой тестостероны ялгаралт шууд хамааралтай байдаг. Мелатонын ялгаралт тестостероны хэмжээ багассан хүнд дагаад багасдаг учраас нойргүйдэл үүсдэг. Тестостерон багасахаар эрэгтэй хүн хэвлий хэсгээрээ таргалах, хөхний хэмжээ томрох зэргээр эмэгтэйлэг болж эхэлнэ. Цаашлаад унтаж чадахгүй нойргүйдэх, ууртай уцаартай болох, эршүүд шинж нь багасаж эхэлдэг. 

Бэлгийн дур хүсэл буурах нь бэлгийн даавар буюу бэлгийн дур хүслийг хэвийн байлгадаг тестостерон даавартай холбоотой. Бэлгийн даавар үрийн шингэн биш гэдгийг одоо бүгд мэддэг болсон байх. Энэ хоёрыг андуурдаг хүмүүс олон. Тэгэхээр, тестостероны 95 хувь нь төмсөгнөөс, 5 хувь нь бөөрний дээд булчирхайнаас ялгардаг бөгөөд эрэгтэй хүний эршүүд шинжийг нөхцөлдүүлдэг гол даавар. Эршүүд шинж гэдэгт булчинлаг байх, дуу хоолой бүдүүн байх зэргийг хэлж байгаа. Тестостерон нь ясны солилцоо, ясны сийрэгжилт үүсэхээс сэргийлэх, нойр, сэтгэл санааны асуудлуудыг зохицуулдаг маш олон төрлийн ач холбогдолтой. Тестостероны хэмжээ багасах нь бэлгийн дур хүслийг бууруулдаг. 

Тиймээс эрчүүд маань 45-аас дээш насанд жилдээ нэг удаа тестостероны хэмжээгээ хэмжүүлж байх ёстой. Ингэж хэмжүүлэхдээ дуртай цагтаа эмнэлэгт очихгүйг анхаараарай. Шинжилгээ өгөхийн өмнөх шөнө сайн унтаж амарсан байх шаардлагатай бөгөөд өглөөний 11 цагаас өмнө очиж өгөх зэргээр хувийн бэлтгэл байдлаа хангана. 

Эрэгтэйчүүдийн бэлгийн эрүүл мэндийн талаар дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу.

Хуваалцах



Тод тусгал

Бригадын генерал Г.Болор: Монгол эмэгтэйчүүд бусад орны эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрх дураараа бас тэвчээртэй

Монгол улсын анхны эмэгтэй бригадын генерал Г. Болор "Тод тусгал" ярилцлагын урилгыг хүлээн авав. Нэр төр, хөдөлмөр зүтгэлийн хүндэт эзэнтэй хувь хүний зорилго, улс орны энх тайван, батлан хамгаалах үүрэг хийгээд шаардлагын талаар ярилцлаа. Дэлхийд данстай монгол эмэгтэйн ур ухаан, эрдэм чадвар, холч харааг нэг ярилцлага бүрэн илэрхийлэхгүй ч "эх оронч" байх явдал нь чухам юу вэ гэдгийг товчхон танд өгүүлэх буй заа. Түүний боловсролын түүхийг энд бичих нь хэт уртдах ба Бригадын генерал хэргэм олгож монгол төр түүнийг батламжилсан билээ ...

— Б.Батцэцэг   2023 оны 03 сарын 07

Холбоотой

Хаврын улиралд өдрийн цагаар унтаж болохгүй. ЯАГААД ГЭЖ ҮҮ?

Хаврын улиралд явдал мөрөө хэрхэн зохицуулах вэ? Хаврын улиралд явдал мөрийг хүчилж, хөдөлгөөн сайн хийж байх талаар ном сударч бичсэн байдаг. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   17 цагийн өмнө

Энэ онд 5076 айлын орон сууц ашиглалтад орно

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд хийсэн ажлын явцын талаар Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү дараах мэдээллийг өгөв. Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 2023 онд 10 байршлын 26 хэсэгчилсэн талбайд... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   18 цагийн өмнө

Санал болгох

Энэ жилдээ ЭРҮҮЛ ЖИНДЭЭ хүрцгээе

ЭМЯ-аас өнөөдөр "Энэ жилдээ эрүүл жиндээ" аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж буй талаараа мэдээлэв.Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд: Хүн амын дунд эрт илрүүлэг, шинжилгээг 2022 оны 5 сарын 1-нээс эхэлсэн. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ хаврын чуулганаар эцэслэн батална

Өнөөдөр "Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл" болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан болсон. Засгийн газраас өргөн барьсан Аялал жуулчлалын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө